Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
Танилцуулга
-2011 / 03 / 07
Монгол улсаа хөгжүүлье гэсэн уриатай эрч хүч дүүрэн өөдрөг хамт олонд "Цаг төлөвлөлт ба хувийн зохион байгуулалт" сэдвээр сургалт зохион байгууллаа. Аливаад шинийг эрэлхийлж, илүү хүчирхэг болох хүсэл тэмүүлэл бүхий залуус сургалтын үеэр өөрсдийн санал бодлоо илэрхийлж, идэвхи санаачлагтай байлаа. Хүний нөөцийн хүрээлэн болон ТВ5 телевизийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олон бүтээлч, шинэ соргог, үр дүнтэй сургалтууд зохион байгуулагдах болно.
-2011 / 03 / 07
Үндэсний байгуулалтын тэргүүлэх компаниудын нэг Байгууламж Од ХХК-ийн хамт олонд "Хөдөлмөр эрхлэлт ба хамт олон" сэдэвт лекц уншлаа. Хамт олонч дулаан уур амьсгал, өөдрөг хүсэл тэмүүлэлээр дүүрэн та бүхэндээ бүтээсэнээсээ илүү ихийг бүтээхийг хүсье.
-2011 / 03 / 02
Карл Теодор Зу Гиттэнбергийг 2006 онд Bayreuth -ийн их сургуульд сурч байхдаа хамгаалсан хуулийн диссертацийн ихэнх хэсэгт хулгайн материал оруулсан хэмээн сэтгүүлчид буруутгаад байгаа юм. Саддетче Зэйтинг хэлэхдээ түүний эрдмийн ажлын хэд хэдэн хэсэг нь бусад хүмүүсийн докторын ажилтай тун адилхан хэмээн нотолж байгаа аж.
-2011 / 02 / 27
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн Моннис группын ашиглалт үйлчилгээний албаны ажилтнуудад "Харилцааны ур чадвар" сэдвийн хүрээнд албан харилцаа, үйлчилгээний ажилтны мэргэжлийн ёс зүй, хувь хүний соёл, харилцааны ур чадварыг ашиглаж амжилтанд хүрэх алхамууд гэсэн сонирхолтой үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.
-2011 / 02 / 20
Монголын хүнсний үйлдвэрлэл, худалдааны тэргүүлэгч компаниудын нэг TESO CORPORATION өнөөдөр "Удирдагчийн ур чадвар" сэдэвт сургалтыг удирдлагын багийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
-2011 / 02 / 16
Төрөл бүрийн баяр тэмдэглэх улирал эхэл­лээ. Өнгөрөгч долоо хоногийн бямба гаригаас эхлэн (Зул сарын баяр) энэ улирал гурав­дугаар сарын 18-нд Цэр­гийн баяр тэмдэглэх хүр­тэл хэдхэн хоногийн зайтай үргэлжилж өгнө дөө. Уг нь шинэ жилээс эхлээд Цэргийн баяр хүртэл 84 хоногийн зай бий.
-2011 / 02 / 16
Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой удахгүй тохионо. Уг ойг угтан ойг зохион байгуулах Засгийн газрын комиссын хуралдаан Батлан хамгаалах яаманд өнөөдөр болж, арга хэмжээний ажлын нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа.
“Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үеэрээ хоёр орны хамтарсан нислэгийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, мөн хамтарсан нислэг дахин хийх асуудлыг ярьж, тус улсын тал нааштай хариу хэлж, дэмжсэн” гэдгийг комиссын дарга уламжилсан. Тиймээс энэхүү ойг хоёр орны найрамдалт харилцаанд үндэслэж илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдлээ.
-2011 / 02 / 07
Засгийн газрын ээлжит 65 дугаар хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр боллоо. 2010 оны отгон хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ жилийн хүрээнд хийх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороог ахлана. Үндэсний хороонд Засгийн газрын нэр бүхий гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын дарга нар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч нар багтжээ.
-2011 / 01 / 23
Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лүнн, Финландын улс төрийн судлалын профессор Тату Ванханен нар хамтарсан судалгааны “Ай кюү ба үндэстний баялаг” бүтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхүү судалгаагаар Монгол хүний оюуны чадавхи 98 нэгжтэй нь тогтоогдож, дэлхийн 188 улс орны 21-д оржээ.
HR Фото