Танилцуулга
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.06%
Үнэнч байдал
21.64%
Өрсөлдөх чадвар
17.84%
Бусадтай нийцэх байдал
18.71%
Гадагшаа чанар
1.17%
Ёс суртахуун
24.85%
Өөдрөг үзэл
6.73%
Танилцуулга
-2010 / 03 / 19
Эрч хүч, авъяас билэг, урам зоригоор дүүрэн ТВ5 телевизийн хамт олон өнгөрөгч долоо хоног "Багийн менежмент" сэдвээр семинар авсан бол 2010.03.18-ний өдөр "Талант менежмент" сэдвээр сургалт авлаа. Мөн тус өдөр Монголын Хүний Нөөцийн Институт, ТВ5 телевиз хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-2010 / 03 / 19
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төв дээр энэ сарын 12-ноос эхэлсэн Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдэд зориулсан багц сургалтын үргэлжлэл өнөөдөр "Мэдлэгийн менежмент" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Уг сургалт 15,16,17-ны өдрүүдэд "Өөрчлөлтийн менежмет" болон бусад сэдвүүдээр үргэлжлэх юм.
-2010 / 03 / 05

-2010 / 03 / 04
Худалдаа Хөгжлийн Банкны тэргүүн дэд захирал О.Орхон, Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар нар Монгол телевизийн урилгаар "Топ менежер" сэдэвт ярилцлагад оролцож дэлхийн болон манай улсын түвшинд топ гэсэн ангилалын удирдагчдын үнэ цэнэ, тэдгээрт байх ёс зүй, ур чадварын талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ.
-2010 / 03 / 04
Хүний нөөцийн институтын нийт гишүүд дэмжигчидын анхааралд: 2010 оноос албан ёсоор зохион байгуулагдаж эхлээд байгаа BCHRM сургалтын агуулгын хүрээнд зохион байгууллагддаг ээлжит нээлттэй чөлөөт хэлэлцүүлгэ 2010.02.26 (бямба гараг) 13.00 цагт институтын байранд болно. Оролцох хүмүүс 7015-6474 дугаарт урьдчилан бүртгүүлнэ үү.
Монголын Хүний Нөөцийн Институт
Дотоод сургалтын алба
-2010 / 02 / 26
“Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар нийг­мийн түншлэлийг бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байранд энэ сарын 3-нд боллоо. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож ЭМД-ын шинэчлэлийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх хөтөлбөрийн төсөл, Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар саналаа солилцсон юм.
-2010 / 02 / 25
АСА групп ШУТИС-тай хамран ажиллах гэрээнд энэ сарын 24-ний өдөр гарын үсэг зурлаа. Тус гэрээнд АСА группын Ерөнхийлөгч Д.Сэржбүдээ болон ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн нар гарын үсэг зурж тамгаллаа. Хамтын ажиллагааны гэрээнд АСА групп болон ШУТИС боловсон хүчин солилцох, амжилттай суралцаж буй оюутанд сургалтын тэтгэлэг олгох, дадлага хийх, ажлын байраар хангах, гадаадад мэргэжил дээшлүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдээ мэдээлэл солилцох зэрэг олон талаар хамтран ажиллахаар болжээ.
-2010 / 02 / 25
Ерөнхийлөгч “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийг боловсруулжээ. Уг хуулийн төсөл нь зургаан бүлэг, 19 зүйл, 165 заалтаас бүрдэж байгаа. Энэ хуулийн зорилт нь Монголын дээд боловсролыг олон улсын нийтлэг жишигт хүргэхэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх, хуваарилалт, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, тэтгэлэг тэтгэмж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон байна. Уг хууль Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад болон гадаадад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа мөн төгссөн Монгол улсын иргэн, гадаад орноос манайхаас суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамруулах зорилго агуулж байна.
-2010 / 02 / 09
Засгийн газрын өнгөрсөн сарын хуралдаанаар төрийн өмчийн их, дээд сургуулийг нэгтгэхээр болсон билээ. Гэтэл хооронд нь нэгтгэх, нэгдсэн сургалтын системтэй болно гэхэд багш, оюутнуудад хүндхэн тусч, зарим нь тээнэгэлзэж, эсэргүүцэх байдалтай байгаа аж. Түүнчлэн нэг мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулдаг сургуулиудыг нэгтгүүлсэн ч энэ нь тийм ч таатай байдлыг үүсгээгүй бололтой.
HR Фото