Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
Танилцуулга
-2009 / 07 / 04
Хүнийн нөөцийн институтээс байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн ахлах менежерүүдэд зориулан явуулж эхлээд байгаа CHRM буюу ХНМ-ийн ахисан түвшний сургалт хоёр дахь элсэлтээ төгсөглөө. Тус сургалтыг АНУ-ын зөвлөх Алберт Жакков удирдан явуулсан бөгөөд HUMAN CAРITAL менежмент, мэдлэгийн менежмент, компанийн засаглал гэсэн шинэлэг сэдвүүдийг сургалтын агуулгад оруулсан нь өмнө сургалтаас онцлог байлаа. Сургалтанд хамрагдсан нийт менежерүүд, захиралуудадаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монголын Хүний Нөөцийн Институт
-2009 / 06 / 29
Хөгжлийн Cургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээний Ази, Номхон далайн бvсийн уулзалт өнөөдөр БСШУЯ- ны уулзалтын танхимд эхэллээ. Энэхvv уулзалтыг Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, тvvний дэргэдэх Монголын хөгжлийн сургалтын төв зохион байгуулж байгаа бөгөөд Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээг (ХСДНС) ашиглан бvс нутгийн хэмжээнд мэдлэгээ харилцан солилцох явдлыг эрчимжvvлэх болон чадавхийг дээшлvvлэх асуудлаар ярилцахаар гадаадын 40 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран цуглараад байна.
-2009 / 06 / 23
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүмүүсийг ажилд хуваарилах талаар танилцуулав. Төрийн албан хаагчийн шалгалтад нийт 4964 хүн оролцсноос 1051 хүн тэнцсэн байна. Үүнээс 351 хүн өндөр оноо авч, эрүүл мэндийн үзлэгт оржээ.
-2009 / 06 / 10
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхмын байранд “Бизнес эрхлэгчид ажил олгож байна” сэдэвт ажлын байрны үзэсгэлэн гарчээ.  Үзэсгэлэнгийн танхмын хаалгаар оронгуут “Улаанбаатар хивс”, “Жүр үр бэйкери”, “Хатан сүлжмэл” гэж компаниудынхаа нэрээр “хаягласан” жижиг павилонууд нүдэнд туслаа. Арваад компани үзэсгэлэнд оролцож буй бололтой.
-2009 / 06 / 01
Төрийн албаны шалгалт дуусаад хорь гаруй хоножээ. Хүнд суртал, авлига, дарамт гээд төрийн албаны өнгө төрхийг эндээс л харж болохоор. Шалгалтад орсон олон ч хүн толгой сэгсрэн халаглаж, төрийн алба хэзээ алба шиг болох юм бол хэмээн санаа алдаж байсан. Ийм төрийн албанд хөл тавих гэж хонон өнжин нойроо хасан зүтгэсэндээ зарим нь ч харамссан биз ээ. Биеэр мэдэрсэн хийгээд олонд хүргэх боломжиндоо тулгуурлан дараа дараагийн ажил хэрэгт нь нэмэр болох болов уу хэмээн доорхийг бичлээ.
-2009 / 05 / 27
    ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ СЕРТИФИКАТ ОЛГОХ  МЭРГЭШҮҮЛЭХ (CHRM) СУРГАЛТ 2009.05.26 ЭХЛЭНЭ.
Сургалтыг ОЛОН УЛСЫН ЭКСПЕРТ AL JACOBBE (USA) багш удирдан явуулах бөгөөд салбарын тэргүүлэгч мэргэжилтнүүд урилгаар ирж хичээл орно.
Бүртгэл: 2009 оны 05 дүгээр сарын 26 - ныг дуустал явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 
7011-1880, 9901-4224 , 99080752    дугаараас лавлана уу.

-2009 / 05 / 21


Хүний нөөцийн институтын дэргэдэх HUMAN CAРITAL сургалтын төв хүний нөөцийн менежерүүдэд зориулсан үндсэн сургалтын 32 дахь төгсөлт боллоо.
Сургалтанд хамрагдсан нийт залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол Хүний Нөөцийн Институт
-2009 / 05 / 13

Монголын барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг НА3У ГРУПП Монголын Хүний Нөөцийн Институтын гишүүнээр элслээ. НА3У ГРУПП-ийн хамт олондоо нийт гишүүдийнхээ нэрийнхээ өмнөөс хөгжил дэвшлийн дээдийг хүсэн ерөөе. Хөгжил дэвшлийн төлөө хамтдаа.
-2009 / 05 / 07

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын алба, Хүний Нөөцийн Институт хамтран дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй Аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад  "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага" сэдэвт сургалт  2009.05.13 зохион байгуулна.
HR Фото