Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Танилцуулга
-2009 / 03 / 10

Єнгєрсєн жил хяналтын байгууллагууд хамтран улсын хэмжээнд ажлын байрны vзлэг, аттестатчилал явуулсан.Эл vзлэгийн дvнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа барилга, уурхайн салбарт дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн шийдвэр гаргасан байна. Учир нь уул уурхай, барилгын салбар улирлын чанартай, дээр нь vйлдвэрлэлийн осол их гарах болсонтой холбоотой аж.
-2009 / 03 / 07

-2009 / 03 / 07

Өчигдөр 10:00 - 16:00 цагт Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг “Таван Богд” ХХК, “Сод Монгол” ХХК, “Эко констракшн” ХХК, “Буян” ХК, “Номин Холдинг” ХК зэрэг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд нийт 78 сул чөлөөтэй ажлын байрны захиалгатай нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Хөдөлмөрийн газрын шинэ байршлыг иргэдэд таниулах, шинэлэг арга хэмжээ, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэж байгаа нь өдөрлөгийн онцлог юм. Түүнчлэн, хөдөлмөрийн биржид ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг танилцуулж иргэдийг ажилд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөөг өгөх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хурдан шуурхай шийдвэрлэхэд чиглэгдсэн байна.


-2009 / 03 / 03

Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар Ази Номхон Далайн бүс нутгын хамгийн шилдэг Хүний Нөөцийн менежментийн байгууллага болох Сингапурын Хүний Нөөцийн Институтын "Мэргэжлийн гишүүн" боллоо. Д.Бартанбаатар захиралдаа болон МХНИ-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.



-2009 / 02 / 18


Хүний нөөцийн институтын дэргэдэх ГЛОБАЛ ТАЛАНТ сургалтын төв хүний нөөцийн менежерүүдэд зориулсан үндсэн сургалтынхаа 27 дахь төгсөлтийг хийлээ. Сургалтанд хамрагдсан нийт залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол Хүний Нөөцийн Институт

-2009 / 02 / 18

Монголын салбартаа тэргүүлэгч байгууллага Үндэсний зарын портал  ZARMEDEE.mn сайт Монголын Хүний Нөөцийн Институт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд ажил олгогч байгууллага , эздэд дахин нэг шинэ боломжийг нээж байна.


-2009 / 02 / 11

2009.02.10 өдөр ROKMON building-ийн хурлын их танхимд чуулсан "Хямралын үеийн нөөцийн удирдлага" сэдэвт уулзалт семинар амжилттай зохион байгуулагдлаж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд барилгын салбарын түрүүлэгч омпаниудын төлөөлөл болох 70 орчин мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцсон. Семинарын төгсгөлд барилгын салбарынхан хямралыг нэгдэж ажиллаж байж давах ёстойг онцлон тэмдэглэж, ач холбогдол өндөртэй уулзалт боллоо.
-2009 / 02 / 07

Хүний Нөөцийн Институт "ХЯМРАЛЫН ҮЕИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА" сэдэвт семинарыг салбар бүрээр тухайлан зохион байгуулах гэж байгаа бөгөөд уг арга хэмжээнийхээ эхлэлийг Монгол улсын хөгжлийн шинэ өнгө төрхийг цогцлоож буй барилгын салбарынханыхаа хүрээнд  2009 оны 2 сарын 10-ны өдрийн 0900 цагт “Рокмон Билдинг” оффис төвийн хурлын танхимд чуулах гэж байна.
HR Фото