Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.15%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.96%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.30%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.51%
Танилцуулга
-2013 / 02 / 15

       Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, цэргийн албанд татах цэргийн насны залуучуудын тоо зэргийг харгалзан 2013 онд дүйцүүлэх албанд элсүүлэх иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоожээ. Өнгөрсөн онд энэ тоо 624 байсан бол энэ жилийн дээд хязгаарыг 659 хүнээр тогтоосон байна. Энэ хурлаар мөн цэргийн дүйцүүлэх албыг 2013 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 3 сая 726 мянга 786 төгрөг байхаар тогтоосон байна.


-2013 / 02 / 04

Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнгийн (Mongolian Human Resources Institute) сургагч багш нар "Удирдагчийн ур чадвар - Коучинг арга зүй" сэдвийн хүрээнд Дархан хотод Улаанбаатар Төмөр Замын Нэгдүгээр ангийн нийт удирдлагын багийнханд сургалт семинар зохион байгууллаа. Сургалтанд идэвхитэй оролцсон нийт төмөр замчиддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 12 / 20
Step by Step гэсэн уриатай TESO Corporation-ийн хамт олон байгууллагын зөв соёл, зөв хандлагыг хөгжүүлэх зорилгын хүрээнд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран "Зөв хандлага" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа.
-2012 / 12 / 14
TV5 телевизийн II сувгийн хамт олонд "Багийг чадавхижуулах" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа ээлжит сургалт "Багийн шийдвэр гаргалт" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
-2012 / 12 / 13
Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв биржээс ажил олгогчдод зориулсан уулзалт зөвлөлгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг зөвлөлгөөн нь хөдөлмөрийн бирж болон ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион байгуулагдаж байна.
-2012 / 12 / 05
Төмөр замын замын удирдах газар жил бүр өөрийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд зориулсан сухгалт зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалынхаа хүрээнд энэ жил "Хүний нөөцийн хөгжил" сэдэвт сургалт семинарыг амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар урилгаар оролцож "Байгууллагын түлхүүр ажилтны хөгжлийн хөтөлбөр" сэдэвт илтгэл тавилаа.
-2012 / 12 / 04
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэсээс бүтэн жилийн турш зохион байгуулж байгаа "Хүний нөөцийн менежерүүдийн баг" төсөл ажлын тайлан болон "Хамтын хүч" өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Тус төсөлт ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн хэлтсийн 44 менежер тодорхой зорилго зорилт бүхий 7 багт хуваагдаж олон шинэ шинэлэг санаа санаачлагыг гаргасанаас гадна байгууллагынхаа бодит нөхцөл байдалд шинжилгээ дүгнэлт хийж, шийдвэрлэх гарцыг хамтаа тодорхойлсон нь уг төслийн хамгийн гол бодит үр дүн байлаа.
-2012 / 11 / 26
Монголын хамгийн анхны хүний нөөцийн мэргэжлийн цахим хуудсаар та бүхэнтэй мэндчилж байгаадаа бид туйлын баяртай байна. Энэхүү цахим хуудас нь “Монголын Хүний Нөөцийн Институт”-ийн гишүүд, харилцагч, түнш байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтнүүддээ мэдээлэл солилцох, мэдээлэл түгээх, мөн тэдний үзэл бодол, санал санаачлагаа илэрхийлэх чөлөөт индэр нь байх болно.

Та манай цахим хуудаснаас:
•    МХНИ-ийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
•    Гишүүд болон гишүүнчлэлийн талаархи мэдээлэл
•    Институтийн дэргэдэх “Human Capital” сургалтын төвийн сургалтын хураангуй мэдээлэл
•    “Human Capital” (Хүн баялаг) сэтгүүлийн цахим хувилбар
•    Хүний нөөцийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх ”Чөлөөт индэр” болох  HR Club -ийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
•    Чадварлаг боловсон хүчин хайж буй компанийн удирдлагууд болон хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулсан”Manрower” хөдөлмөр  зуучлалын мэргэжлийн албаны мэдээлэл (www.manpower.mn)
•    Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны материалын дэлгэрэнгүй болон  хураангуй
•    МХНИ-ийн гадаад түншүүдийн талаархи мэдээлэл, тэдгээр байгууллагуудын сургалт семинарын талаархи мэдээлэл
•    Хүний нөөцийн удирдлагын чиглэлийн мэргэжлийн маягтууд, эх загварууд
•    Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрхзүйн актууд, тэдгээрийн өөрчлөлт гэх мэт хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л цогц мэдээллийг авах болно.

      www.mhri.mn  – Цахим хуудас нь хүний нөөцийн зөв бодлогыг дэмжин хөгжүүлж, олон улсын практик туршлага дээр тулгуурласан, хүний нөөцийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.

Эрхэм Таны ажил үйлс тань өөдрөг байж  амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

                                                                 Хүндэтгэсэн:

 МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ИНСТИТУТ

Ерөнхий захирал

Доржбатын Бартанбаатар
-2012 / 11 / 26

Монголын Хүний Нөөцийн Институтээс ДЦС-4 ТӨХК дээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд "Удирдлагын ур чадвар", "Нөөцийн бүрдүүлэлт" сэдэвт дэд хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэж байна. Дэд төслүүдийн хүрээнд холбогдох судалгаанууд болон чадавхижуулах сургалт семинарууд зохион байгуулагдах юм.
HR Фото