Танилцуулга
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
7.77%
Үнэнч байдал
22.01%
Өрсөлдөх чадвар
17.80%
Бусадтай нийцэх байдал
19.09%
Гадагшаа чанар
1.29%
Ёс суртахуун
24.60%
Өөдрөг үзэл
7.44%
Танилцуулга
-2010 / 08 / 24

Өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын удирдах ажилтнууд “Хариуцлагатай уул уурхай- мэргэжлийн хяналт”  сэдвийн хүрээнд нэгдсэн семинар зохион байгууллаа. Семинар :
  • Хариуцлагатай уул уурхай мэргэжлийн хяналт
  • Байгууллагын ил тод байдал, авилга, ёс зүй
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл:
  • Өөрчлөлтийн менежмент бүлэг сэдвээр зохион байгуулагдав.


-2010 / 08 / 04
Олон зууны турш Монголын төрийн бичиг байсан "монгол бичиг" маань өдгөө мартагдах дөхөөд байгаа билээ. Харин Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг гаргасан нь үнэ цэнийг нь өсгөх томоохон алхам болоод байна. МУ-н ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын дарга болон засгийн газрийн гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд албан бичиг илгээхдээ Монгол бичгээр үйлдэхээр болжээ.
-2010 / 07 / 30
Тєрийн байгууллагын ажилчдын тогтмол цалин хуулинд заасны дагуу олгогддог. Тэгвэл хувийн компани, жижигхэн цайны газруудын ажил олгогчид хєдєлмєрийн хєлсний vнэлгээг єєрсдийн vзэмжээр тогтоож байна гэхэд болно. Хувийн томоохон аж ахуйн нэгж ажилчдынхаа цалинг сараар нь тооцон гаргаж байгаа бол жижиг кафе, цайны газар ажиллуулж байгаа эрхэм єдрийн орлогоосоо шалтгаалан єдєр єдрєєр нь тооцон цалинг нь тогтоож байна.
-2010 / 07 / 30
Нийслэлийн хєдєлмєрийн газраас "Хєдєлгєєнт бирж" хэмээх нэгэн шинэ vйлчилгээ нэвтрvvлжээ.
Энэ vйл ажиллагааг нийслэлийн Сонгинохайрхан дvvргийн 8, 9, 10, 11 дvгээр хороонд хэрэгжvvлсэн байна.
-2010 / 07 / 25
Энэ сарын байдлаар улсын хэмжээнд ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн тоо гарчээ. Нийслэлийн болон орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсүүдэд энэ оны эхний долоон сарын байдлаар ажил идэвхтэй хайж байгаа 39941 хүн бүртгүүлсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 1.1 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
-2010 / 07 / 23
Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс энэ ондоо багтаан БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой 14000 хүнийг бүртгэж, 3100 хүний нэрийг Солонгосын хөдөлмөрийн биржид байршуулахаар болсон.  Энэ дагуу өнгөрсөн сард Солонгосын талаас солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авсан билээ. Харин шалгалтад 3105 хүн тэнцсэн. Гэвч шалгалтад тэнцээгүй иргэд солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Улмаар Солонгосын хөдөлмөрийн биржид 3100 хүний нэрийг байршуулах байж анхнаасаа 14000 хүн бүртгэх хэрэггүй байсан. үүний улмаас хот, хөдөөнөөс ирж бүртгүүлсэн олон мянган хүн хохирч байна хэмээн өчигдөр НХХЯ-нд гомдол гаргажээ.
-2010 / 07 / 23
Зуныхаа амралтаар АНУ-д аялангаа хэлний мэдлэгээ сайжруулж, ажил хийж орлогоо нэмэгдүүлнэ гэдэг оюутнуудын хувьд том боломж.  Тиймээс ч зуны ажил, аялал хөтөлбөрт хамрагдаж холын Америкийг зорих хүсэлтэй оюутан олон. Энэ чиглэлээр зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийн тоо ч нэлээдгүй. Гэхдээ “Глобал удирдагч сан”, “Open world”, “Prince world” компаниар зуучлуулж АНУ-д очсон оюутнууд хонох газаргүй, ажил олдохгүй хэцүүхэн байдалтай тулгараад буй. Монголоос явахдаа тус бүр дунджаар таван сая төгрөг зарцуулсан хүүхдүүд олуулаа жижиг өрөөнд чихцэлдэн амьдарч, бэлэн хоолоор голоо зогоож, “хүн тэрэг” түрж байна гэсэн мэдээлэл энэ өдрүүдэд олны анхаарлын төвд байгаа юм.
-2010 / 07 / 19
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Сэдванчиг, Ц.Шинэбаяр, Н.Энхболд нар гадаадад ажилладаг иргэдийнхээ эх орондоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Уг хуулийн төслөө Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ.
HR Фото