Танилцуулга
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Танилцуулга
-2010 / 11 / 19
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бизнесийн удирдлагын тэнхимийн хүний нөөцийн удирдлагын оюутнуудын зохион байгуулсан "Мэргэжил сурталчилах өдөрлөг" -т Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнгийн төлөөлөл оролцож "Бүтээмж нэмэгдүүлэх арга зүй" сэдвийн хүрээнд сонирхолтой лекц уншлаа. Ирээдүйн шилдэг менежерүүд болохоор бэлтгэгдэж байгаа залуус өдөрлөгийг сонирхолтой, зохион байгуулалтын өдөр түвшинд хийсэн байлаа. Шинэ ирээдүйг сургаж, хөгжүүлэн бэлдэж байгаа тус сургуулийн бизнес удирдлагын тэнхимийн эрдэмтэн багш нартаа болон эрч хүч тэмүүлэл дүүрэн залуусдаа мэдлэг мэдлэгийн дээдийг хүсэн ерөөе.
-2010 / 11 / 13
Дулааны II цахилгаан станц ТӨХК-ийн удирдлагын багийн хамт олон энэ өдрүүдэд уламжлалт "Удирдах ажилтаны өдөрлөг"-өө зохион байгуулж байна. Өдөрлөгийн зохион байгуулалтын хүрээнд Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнгийн зөвлөх багш "Mentoring and Coaching skill" сэдэвт сонирхолтой, үр өгөөжтэй сургалтыг заалаа.

-2010 / 11 / 08
Өнгөрөгч бямба гарагт Мөнхийн үсэг группын бүх шатны удирдах ажилтны хоёр дахь удаагийн зөвлөгөөн "Нэг зорилгын төлөө - Нэгдэе - Хөгжье - Бүтээе" уриан доор амжилттай зохион байгууллагдлаа.  Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Монголын хүний нөөцийн хүрээлэнгээс "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага - удирдах ажилтны оролцоо" сэдвээр лекц уншлаа.
-2010 / 11 / 08
Байгууллагын зөв соёлыг төлөвшүүлж бусдад үлгэр дуурайлал болж байдаг Newtel компанийн хамт олон энэ удаад "Албан бичгийн соёл" сэдвийн хүрээнд сургалт семинар авлаа. Байнга манлайлагч байдаг та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2010 / 10 / 30
Эрчим хүчний диспетчерийн үндэсний төвийн удирдлагын багийн хамт олонд хүний нөөцийн удирдлагын тогтолцооны үндсэн функцуудын хүрээнд "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага", "Хүний нөөцийн бүрдүүлэлт, оновчтой сонгон шалгаруулалт", "Шагнал урамшуулалын тогтолцоо" сэдвээр сургалт семинар зохион байгуулагдлаа. 
-2010 / 10 / 28
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Хүний Нөөцийн Институт, Раффлес Интернэйшнл Институт, “Даяар Хишигтэн” ХХК хамтран  Монголын шилдэг компаниудын  маркетинг, хүний нөөцийн мэргэжилтэнүүдийн  мэдлэг ур чадварыг сурталчилан, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцуулах зорилгоор “Дэлхийн тавцанд Монгол мөрөөдөл”  уриатайгаар Монголын хүний нөөц,  маркетинг, менежментийн үндэсний анхдугаар чуулга уулзалтыг 2010.10.23-24 өдөр “Чонжинболдог”-т амжилттай зохион байгууллаа.
-2010 / 10 / 28
Монгол хүний нөөцийн хүрээлэн, дэлхийн зөн олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа цуврал сургалтын үргэлжлэл "Бүтээмж нэмэгдүүлэх арга зүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2010 / 10 / 26
Монголын үндэсний үйлдвэрлэгч ТЕСО компанийн алба хэлтсийн удирдлагын багийнханд "Санаачлагатай манлайлал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Эрч хүч тэмүүлэлээр дүүрэн хамт олонд зохион байгуулсан сургалт үр өгөөжтэй бас сонирхолтой боллоо.
-2010 / 10 / 26
Өнгөрөгч долоо хоног хүний нөөцийнхний хувь сургалттай, зөвлөгөөнтэй эрчимтэй долоо хоног байлаа. Голомт банкнаас санаачилж Хаан банк, М Си Эс групп, Мөнхийн үсэг групп ивээн тэтгэгчээр оролцон зохион байгуулсан энэхүү сургалт зөвлөгөөнд нийт 70 гаруй төлөөлөгч оролцогч санал бодлоо хуваалцаж, мэдээлэл солилцов.  
HR Фото