МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM- Бодлого, төлөвлөлт
-2011 / 03 / 24
Ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн дээр хичнээн хүн шинээр авах шаардлагатай вэ гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн эдгээр үе шатууд нь хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий тодорхой дэс дараалалтай чиг үүргүүд юм. Байгууллага сул чөлөөтэй байгаа орон тоонд тухайн ажлын байрны шаардлагыг хангах хүмүүсийг сонгож авахын тулд өрсөлдөөнийг хангах тооны ажиллахыг хүсэж байгаа хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болдог. Ер нь тухайн байгууллагад ажилд орохыг хүсэгчдийн тоо олон байвал, нэг талаас түүний нэр хүнд зах зээл дээр өндөр байгааг, нөгөө талаас хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилж байна гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын дүр төрх сайн байна л гэсэн үг. Байгууллагын дүр төрх сайн байх нь чадварлаг ажиллагчдыг өөртөө татах боломжийг хангаж өгч байдаг сайн талтай.
   
-2011 / 03 / 17
Хүний нөөцийн удирдлага, төлөвлөлтийн систем нь ажилтны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, ажлын байрны тодорхойлолт, ажилтан албан тушаалтныг үнэлэх үнэлгээний бодлого зэрэг хүний нөөцийн хэлтсийн бүхий л үйл ажиллагааг хамруулсан бөгөөд зохион байгуулалтыг оновчтой болгох, хяналтыг сайжруулах, удирдлагын зардлыг бууруулах, ажилтан бүрийн бүтээмжийг сайжруулах зэрэг олон давуу тал, боломжийг бий болгох систем юм. Систем нь хүний нөөцийн дараах үндсэн функцуудын дагуу бүртгэл хийнэ. Үүнд:
-2010 / 09 / 15
Байгууллагын хүний нөөцийн удирдлага гэдэг бол ажилтаныг бүрдүүлэх, элсүүлэх, чиглүүлэх, сургах, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах, зохистой цалин хөлс тогтоох, албан тушаал дэвшүүлэх зэргийг хамааруулан ойлгохоос гадна удирдлагын чиг үүргийн дагуу төлөвлөх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах асуудал багтана.
-2009 / 11 / 10
Албан хурлыг хэрхэн удирдах вэ


Жижиг бизнес томрох тутам таны компаний хурлын бүрэлдэхүүн ч мөн томроно. Албан бус цуглаан үр ашигтай байж болно, гэхдээ цаг давчуу ба төсөл нарийн төвөгтэй болох тусам илүү дэг журам шаардлагатай. Корпорацын худалдан авагчидтай ажиллах нь танаас албан ёсны хурал удирдахыг шаардана.

Анхны алхам: Зорилтоо тодорхойлох

Зорилт тодорхой байх нь асуудлын агуулгыг тэдэнд ойлгох боломж олгох тул хуралд оролцоход тэднийг урамшуулах болно. Энэ нь мөн тодорхой асуудлаар хурал хийх үндсийг тавих болно.


-2009 / 09 / 09
Хүний нөөцийн менежментийн салбар дахь эдийн засгийн үр ашиг
Хязгаарлагдмал нөөцийг хэмнэлттэй зарцуулах зарчимыг баримталан ажиллагчидыг ашиглах замаар байгууллагын зорилгод хүрэх явдалаар тодорхойлно. Энэ зарчим нь хөдөлмөрийн үр дүн ба түүний ашиглалтын хэмжээ, хөдөлмөрийн бүтээмж, хүний хөдөлмөрийн үр дүн ба зардал, хөдөлмөрийн хэмнэлтийн гэсэн хоёр харьцаа аль болох ая таатай нөхцөлд хэрэгжих боломжтой юм.
-2009 / 09 / 09
Бизнес удирдлагын ухаанд компанийн гурван үндсэн баялаг болох хүн, юмс, мөнгөний дотроос хүнтэй холбоотой хэсгийг нь хүний нөөцийн менежмент авч үзнэ. Карл Марксын "Капитал"-д дурьдсанаар "хөрөнгөтний нийгэмд хүн буюу ажиллах хүч нь бараа, үйлчилгээний нэгэн адилаар худалдаалагддаг". Гэвч ажиллах хүчийг худалдаж авсан тал нь ажиллах хүч болж буй хүний хүсэл зоригоос гадуур түүнийгээ зарцуулах боломжгүй байдгаараа ердийн бараа, үйлчилгээнээс ялгаатай юм.
-2009 / 08 / 22
Хэрэв ажилтандаа цагт 5$ ёстойг мэдсээр байхад нь түүнд 4,75$ өгвөл энэ хэмнэснээсээ илүү ихийг алдах болно. Түүнд хуурагдсан мэдрэмж төрж, илүү цагаар, илүү бүтээлтэйгээр ажиллах сонирхол нь буурч бие сэтгэлээрээ болон эдийн засгийн хувьд таниас дннрхи шударга бус байдлын хариуг авна.
Надад цагт 5$ өгнөдөө гэж бодож байхад нь 5,75$ өгвөл 0,75$-оосоо илүү их бүтээгдэхүүн өгнө. Учир нь тэр таны итгэл найдварыг бүрэн биелүүлэхийн тулд илүү үр бүтээлтэйгээр шургуу ажиллах болно.
-2009 / 03 / 15

Энэхүү бичиг баримт нь компанийн ДОХ (Дархлалын олдмол х
амшинж)-ийн вирустэй болох нь эмнэлгийн шинжилгээгээр оношлогдсон буюу ийм вирустэй хэмээн сэжигтэй ажилтнуудтай харилцах бодлого, журам юм.
-2009 / 03 / 15

Харин энэ бодлогын загвар нь хуваарьт ажлын цагийг хатуу дагах нь тийм ч чухал биш бизнесүүдэд илүү тохиромжтой юм.  Та мэргэжлийн болон урлагийн хүмүүс, тухайн даалгаврыг биелүүлэхэд зарцуулсан цагаас илүү цаг хугацаандаа хийж гүйцэтгэсэн байдлаар нь ажлын үр дүнг нь хэмждэг бусад хүмүүсийг ажиллуулж байгаа тохиолдолд арай сул бодлоготой байх нь зөв байж болно

HR Фото