МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.32%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.53%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.35%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.73%
HRM- Бодлого, төлөвлөлт
-2009 / 03 / 15

Энэ бодлогын загвар нь ажилтны цаг барилт болон ажлын ирц чухал байдаг бизнесүүдэд тохиромжтой. Энэ бодлого нь бизнесийн хэрэгцээ ажилтнуудыг ажилдаа цагтаа ирэхийг шаарддаг бөгөөд ажилдаа ирж чадахгүй болсон үедээ танд мэдэгдэх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл ажилтнуудад төрүүлэх зорилготой байдаг. 
-2009 / 03 / 14

ХНМ-ийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан.
-2009 / 03 / 13

Ажлын байрны зорилго нь:

        1.    Компанийн эрхэм зорилгод хүрэхийн тулд хүний нөөцийг шилж сонгох, бүрдүүлэх, үр дүнтэй ажиллах, зохион байгуулах, зохицуулах

        2.    Боловсон хүчнийг судлах, бүртгэх, мэдээлэл бүрдүүлэх, тэдэнтэй уулзах, ярилцах

        3.    Анхан шатны ярилцлага хийх, хүмүүсийн материал болон CV хүлээн авах, файлуудыг цэгцлэх, мэдээлэл оруулах

-2009 / 03 / 11

Компани таныг сексийн өдөлт хоргоолтгүй орчинд ажиллах боломжтой байх ёстой.  Сексийн өдөлт хоргоолт нь ажлын харилцаанд хор хохирол учруулдаг буруу үйлдлийн нэгэн хэлбэр юм.  Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай нэг ч ажилтан амаар буюу биеэр хүсээгүй сексийн өдөлт хоргоолтонд өртөх ёсгүй.

 Сексийн өдөлт хоргоолт гэдэг нь хүсээгүй, хувь хүнийг доромжилсон, ёс суртахууныг доройтуулсан ааш авир бөгөөд ажлын үр дүнд нөлөөлдөг.

 Сексийн өдөлт хоргоолт гэж тооцохоор зан авир гаргасан ажилтныг ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авч болно.

-2009 / 03 / 11


Компанийн байр суурь нь сексийн өдөлт хоргоолт нь ажлын харилцааны нэгдмэл байдалд хор хохирол учруулах буруу зан авирын нэг хэлбэр гэдэгт оршино. Бүх ажилтан ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэр, өдөж, хоргоосон, албадсан, үймүүлсэн ааш авир, үүний дотор сексийн өдөлт хоргоолт байхгүй орчинд ажиллах эрхтэй.  Өдөж хоргоосон ааш авир гаргасан хүнд сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авна.

-2008 / 10 / 12
Хүний нөөцийн бодлого. Улс орон нь хүний нөөцийн бодлогоо зөв боловсруулж, тэдний хүчийг шавхан ажиллавал дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлт явагдах боломжтой юм.

Хичээлийн тойм:
Хүний нөөцийн бодлого боловсруулах
•    Сонгон шалгаруулалт
•    Ажлын чиглүүлэг
•    Үргэлжилсэн суралцалт
•    Гүйцэтгэлийн менежмент
-2008 / 10 / 12


Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг.

1.  Home-Country Nationals
Home-Country Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
-2008 / 10 / 12
“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг, хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бүрдүүлнэ.” гэжээ.
-2008 / 10 / 12

Хүний нөөц гэдэг үг шууд утгаараа бизнесийн байгууллагаас хүнийг хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжтэй нэгэн адил баялгийн нэгэн төрөл гэж ойлгогдож болох юм. Хүний баялгийн удирдлагын талаарх ойлголтыг америкийн эрдэмтэд анхлан хөгжүүлсэн билээ.
         
Хүн хэмээх баялгийн удирдлага нь хүний өөрийнх нь үнэ цэнэ, авъяас чадварыг үнэлж, хуримтлуулсан туршлага, хүсэн хүлээж буй итгэл найдвар, хүсэл эрмэлзэл зэрэгт тулгуурлан тэднийг удирдан зохион байгуулах үйл ажиллагааг явуулна гэсэн үг юм. Үүнийг үл хайхарсны улмаас аливаа байгууллагын удирдлага болон ажилтны хооронд үл ойлголцол үүсэж, байгууллагын дотор зөрчил гардаг.
HR Фото