HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM- Сонгон шалгаруулалт
-2016 / 06 / 09
Хүмүүс дуртай ажлаа сайн хийдэг. Та менежер хүнийхээ хувьд хүмүүсийг яаж удирдах талдээр анхаарах ёстой. Та ажилчидадаа алхам бүрийг нь зааж, хийх үйлдэлд нь хязгаарлалт тавиад байхын оронд тэдэнд ажилдаа шийдвэр гаргаж, ажлаа өөрөө мэдэж хийх мэдлийг олгох юм бол тэд өөрт таарах тааламжтай байдлаар ажлаа сайн хийх болно. Үүний үр дүнд ажлын бүтээмж ч өндөр байж, ажилтан тань хүртэл сэтгэл хангалуун үлдэнэ.
-2016 / 04 / 23
Ажилд авах ярилцлаганд орохдоо бид хамгийн сайн талуудаа үзүүлэхийг хичээдэг. Хэдийгээр та ярилцагчтайгаа байхдаа чөлөөтэй байж, яриа үүсгэх тал дээр асуудалгүй байж болох ч зарим зүйлийг хэлэлгүй үлдээсэн нь дээр байдаг. Танд ярилцлагын үеэр хэлж болохгүй 7 зүйлийн тухай хүргэж байна.
-2016 / 04 / 10
Дарга нар, таныг ажилд авахаас татгалзаж буй шууд бус шалтгаан нь ажилгүйдэл бол та юу хийх вэ? Америкийн сэтгэл судлалын холбооноос гаргасан судалгаанаас ажилгүйдэл нь хүний үндсэн зан авирт өөрчлөлт авчрах шалтаг болдог: Ажилгүйдэл нь хүмүүс нээлттэй бус, шудрага бус, тааламжтай бус авиртай болдог. Энэ нь тэдэнд ажил хайхад нь саад болдог байна.
-2016 / 03 / 30
Нээлттэй зарлагдсан ажлын байранд товч намтраа /CV/ илгээхдээ та юуг анхаарах хэрэгтэй вэ?
-2015 / 05 / 07
Байгууллагууд ур чадвар болон зан аашийн төрлүүдэд ихэд анхаарах болжээ. Учир тэд, эдгээр хүчин зүйлс хичнээн чухал гэдгийг ойлгож эхэлсэн байна. Мөн технологи тэднийг шалгах аргуудыг санал болгох болсон. “Universum”-ын 2020 оны төлөв цувралын гуравдах хэсгийн гол олж нээсэн зүйлсийн нэг нь энэ юм. Тэд 18 улсын 2000 гаруй ахлах гүйцэтгэх ажилтнуудаас судалгаа авчээ.
-2015 / 05 / 06
Мэдээж хэн болохыг хүсэж буй талаараа залуучууд өөртөө итгэлтэй байдаг. Гэсэн ч тэд өөрсдийн карьерын төлөвлөгөөгөө гаргах болоход эргэлзэж эхэлдэг. Ерөнхийдөө ажлын ярилцлаганд орж байхдаа ирээдүйн зорилт амбицаа тайлбарлах нь тэдэнд хүндхэн санагддаг. “Jobstreet.com”-ын явуулсан судалгаанд 120 хүн орсон бөгөөд 29% нь “Таны хэтийн зорилго юу вэ?” гэсэн асуултанд тэд хариулахад бэрхшээлтэй байдаг гэжээ.
-2015 / 05 / 04
“APAC, Universum”-ийн гүйцэтгэх захирал, Ёоаким Строэн ажил олгогч нар албан ёсны мэргэжлийн ур чадвараас илүүтэй зан араншинд тулгуурлан ажилд авах нь нэмэгдэж байгаагийн шалтгааныг дүгнэжээ. “Та ямар төрлийн зан араншинтэй вэ?” гэсэн асуултыг та ярилцлага өгч байхдаа сонсоно гэж бодоогүй нь лавтай... ядаж өнгөрсөн арван жилийн хугацаанд.
-2014 / 03 / 09
Сонголт – Энэ үгнээс дараах бодол төрсөнөө та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Ажилд орох процессын үед “Сонгон шалгаруулалт” гэдэг нэр томъёо өргөн хэрэглэгддэг. Мэдээж энэ нь ажилд орох сонирхолтой байгаа хүмүүсээс хамгийн сайныг нь шилж сонгох тухай асуудал.
Шинэ ажилтныг сонгон шалгаруулах асуудал нь хэдийгээр ажил олгогч тал ажилд авах эс авах тухай шийдвэр гаргах эрхтэй ч таны болон танай байгууллагын сонголт оновчтой байх нь бас хангалтгүй юм. Учир нь ажилд горилогч танай байгууллагыг “Сонгож” өөрөөр хэлбэл тухайн ажил албан дээр ажиллах чин хүсэлтэй, итгэл үнэмшил нь баталгаажсан байх хэрэгтэй. Энэ ойлголтоос улбаалаад сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг, арга барил нь ярилцлага байдаг.
-2013 / 07 / 19
Баг бvрдvvлэлт бол маш чухал. Хаана, ямар ч байгууллагад атаа жөтөө, далд явуулга, хорон санаатнууд байж л байдаг. Эдгээр бvгдтэй тэмцэж, тулалдаж, ялж дийлж, устгана гэж vгvй. Тиймээс өөрийн багийг бvрдvvлэх нь хамгийн зөв зам юм. Суут сэтгэгч Макиавилли “Найз нартаа илvv ойр байснаас дайсандаа ойр байсан нь дээр” гэсэн байдаг. Vнэхээр бид өөрсдийг маань хэн тойрон хvрээлж байгааг мэддэггvй. Дайснаа илvv сайн мэддэг, тvvнээс ямар муу цохилт ирэхийг таамаглаж чаддаг хэрнээ ойрын хvмvvсээс ямар цохилт ирэхийг нь зvvдэлдэг ч vгvй. Гэтэл цохилт ихэвчлэн тэр зvгээс л ирдэг шvv дээ.
HR Фото