HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.32%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.04%
HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ
-2009 / 11 / 10
Ашиг тус: Гэрээлэгчтэй хийх энэ загвар гэрээ нь таны өөрийн хэрэгцээнд нийцүүлэн гэрээ төлөвлөхөд зориулсан. Гэрээлэгч, компани хоорондын харилцааг тодорхой илэрхийлсэн бөгөөд гэрээлэгтэй гэрээ хийхээд шаардлагтай заалтуудыг оруулсан. Хэрэв танай ажилчин "гэрээлэгч" биш "ажилтан" гэсэн статустай бол та татвар, бүртгэл, аюулгүй ажиллагаа зэргийг хариуцна. Гэрээ хийснээр гэрээлэгчийн харилцаанд байгаа гэдгийг баталж таныг дээрхи хариуцлагаас чөлөөлнө.
Энэ баримт бичиг загвар бөгөөд бэлэн бүтээгдэхүүн биш гэдгийг санаж байх хэрэгтэй. Гэрээлэгч, танай компани хоорондын гэрээ танай нөхцөл байдлыг тусгасан байна. Танай мужийн гэрээлэгчийн талаарх хуулинд зохицуулах хэрэгтэй.




-2009 / 08 / 21
Ажилласан жилээр тодорхойлогдох цалингийн систем
Насны ялгавар гаргасан учир шалтгаан:
-Дайны дараах өлсгөлөн, замбараагүй байдал, инфляцийн үед ажиллагсдын хувьд амьдарч болохуйц хэмжээний цалин шаардлагатай байсан.
-Цахилгааны үйлдвэрийн цалингийн систем, үндсэн цалингийн 70% нь нас, гэр бүл, тасралтгүй ажилласан жил зэргээс хамаардаг.
Ажилласан жилээр тодорхойлогдох цалингийн онцлог
-Боловсролын байдал, тасралтгүй ажилласан жил, хүйсийг үндэслэн цалинг тодорхойлж олгодог.
-Дайны дараа японы компаниудын хувьд хөгжсөн орнуудын технологийг эзэмшиж, компанийхаа технологийн чадамжийг дээшлүүлэхэд ажилтан нь компанидаа удаан байх тусам сайн, чадамж нь сайжирч байв.
-Тасралтгүй ажилласан гэдэгт зөвхөн тухайн компанидаа ажилласныг тооцно. Өөр компанид шилжиж ажиллавал энэ нь тэг (0) болно.
-Тэтгэвэрээс өмнө ажлаас гарвал хохирно. Компанидаа үнэнч зүтгэх, тогтвортой ажиллахад чиглэгддэг.
-Олон жил ажилласан нь цөөн, цөөн жил ажилласан нь олон гэдгийг харуулсан пирамид хэлбэрийн ажиллагсдын бүтэц гарч байна. Олон жил ажилласан хүн нэмэгдвэл ажиллах хүчний зардал ихсэнэ.


-2009 / 06 / 20
Та дараах асуулт бүрийг маш анхааралтай уншиж танилцаад Таны санал бодолд хамгийн их ниицэж буй хариултыг сонгоно уу.
1.    Бүх хүчин зүйлийг харгалзан үзвэл Та ажилдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байсан бэ?
    1. маш их     2. сэтгэл хангалуун    3. 50/50   4.  сэтгэл хангалуун бус    5. огт үгүй.
2.    Хийж байсан ажил маань миний ур чадвар, нөөц боломжийг сайн ашиглаж байсан.
    1. бүрэн санал нэгтэй   2. санал нэгтэй   3. 50/50   4. санал нэг биш    5.  огт үгүй
3.    Миний ажилд нөлөөлөх аливаа асуудлын шийдвэр гаргалтанд би оролцож байсан.
     1. бүрэн санал нэгтэй   2. санал нэгтэй   3. 50/50   4. санал нэг биш    5.  огт үгүй

-2009 / 06 / 20
Why are you leaving the company?    Personal reason    Medical benefits    Quality of supervision    Work environment
Please explain your reason(s) for leaving in more detail.
What suggestions for improvement do you have for us?
If we implemented those suggestions, would you return to work here?    Yes    No
Would you recommend this company to your friends as a good place to work?    Yes    No
-2009 / 06 / 18
Хяналтын тогтолцоо. Ажлын гүйцэтгэлд тодорхой цаг хугацаанд үнэлгээ хийж байдаг. Энэ нь байгууллагын ажлын өндөр гүйцэтгэл, амжилтыг хангах үндэс болж өгдөг. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилтан бүрийн өөрийн үүрэг даалгавараа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.
-2009 / 05 / 03
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилтан бүрийн өөрийн үүрэг даалгавараа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зорилго:
•    Ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнуудад бодит мэдээлэлтэй болгох
•    Сургах хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх
•    Цалин хөлс болон нэмэлт цалин урамшуулал олгох, шиийтгэл ногдуулах бодит үндэслэлийг тогтоох
•    Гүйцэтгэлийг сайжруулах
-2009 / 03 / 14

Хөдөлмөрийн гэрээнд доорхи зүйлүүдийг тусгаж, талууд харилцан тохиролцоно.

  • 1.    ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  • 2.    гүйцэтгэх ажил, үүрэг;
  • 3.    үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
  • 4.    хөдөлмөрийн нөхцөл.
-2009 / 03 / 14
Байгууллага хэр үр дүнтэй ажиллаж байгаагаар, өөрөөр хэлбэл өөрийн нөөцийг хэр үр ашигтай ашиглаж байгаагаас байгууллагын өмнөө тавьсан зорилгын биелэлт, түүний өрсөлдөх чадварын бэхжилт шалтгаалж байдаг.   Ашгийн түвшин нь байгууллага бүхэлдээ хэр үр дүнтай ажиллаж байгааг илэрхийлэх бөгөөд ашгийн түвшин нь байгууллагын нөөц бүрийг, тэр дундаа байгууллагын хүний нөөцийг хэр үр дүнтэй ашиглаж байгаагаар тодорхойлогдоно.
HR Фото