Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
Эрдмийн зөвлөл
-2011 / 10 / 09

BBC 2017 он гэхэд нийтдээ 2000 ажлын байрыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн байна. Энэ нь 20 хувийн төсвийн таналтын хүрээнд хийж байгаа ажил юм. Илүүдэл ажлын байрыг хасах нь зайлшгүй хэрэг хэмээн агентлагийн ерөнхий захирал мэдэгдсэн байна.


-2011 / 10 / 09
Хуурамч бичиг баримттайгаар төрийн албанд ажиллаж байгаа 30-аад хүний материалыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн жил Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. Түүнчлэн хуурамч диплом ашиглаж, залилан мэхлэх замаар төрийн албанд шургалах явдлыг таслан зогсоох зорилгоор Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, БСШУЯ, МХЕГ, ЦЕГ-тай хамтран ажиллах төлөвлөгөө гаргасан байна.


-2011 / 10 / 07
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх HR Club-ийн гишүүдийн тангараг өргөх ёслолд зориулан байгууллагын удирдлагууд,  хүний нөөцийн менежер,  хүний нөөцийн менежментийн салбарыг сонирхон судлаачдад   зориулан БНСУ-ийн KTA (Кnow-how training action)–ийн  сургагч багш Пак Сүн Жон Change management (Өнөөдрийн өөрчлөлт, ирээдүйн амжилт) сэдэвт сонирхолтой лекц тавих тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
-2011 / 09 / 16
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэгч Мастер Пропертис компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон "Удирдагчийн ур чадвар" сэдэвт сургалт семинар боллоо. Сургалт "Муу удирдагч гэж хэнийг хэлэх вэ?", "Сайн удирдагчийн шинж чанар", "Зөв магтаал сайшаал ба оновчтой шүүмж" гэсэн агуулгын хүрээн зохион байгуулагдлаа.  
-2011 / 09 / 09


Монголын Хүний Нөөцийн Институт үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа угтаж залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн, хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд, нийт ажилтан ажиллагсад Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
-2011 / 08 / 04
Жилдээ нэг олддог /бурхны хишиг гэж болохоор/ амралтын хэд хоног гэдэг ам.доллар шиг үнэтэй цаг хугацаа байдаг. Манайхан ээлжийн амралт гэдгийг үндсэн мөн чанараар нь тэр бүр ойлгодоггүй. Тиймдээ ч зарим нэг нь зуслан дээрээ гэдсээ илж хэвтэж байгаад өнгөрөөх юм уу, эсвэл найр наадам энэ тэр хэссээр амралтын хугацаагаа дуусгаад авна. Амралт нь өөрийн эрүүл мэнд дэх “их засвар”-аар эхлэх нь зүйтэй байх.
-2011 / 07 / 22

Дэлхийн зөн олон улсын байгууллага өөрийн хүмүүнлэгийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд Монголын хүний нөөцийн институттэй хамтран ажил хөдөлмөрийн гарааны эхэнд байгаа буюу хөдөлмөрийн зах заалд шинээр орох гэж байгаа залууст болон хөдөлмөр эрхлэх чин эрмэлзэл бүхний иргэдэд зориулсан "Ажлын ярилцлагад тэнцэх арга зүй" сэдэвт цуврал сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
-2011 / 07 / 15
Багаар ажиллахын ач тусын талаар дэлхийн олон оронд янз бүрийн судалгаа явуулсан байдаг. Харин энэ удаад Америкийн "Сургалт Хөгжлийн нийгэмлэг"-ээс явуулсан багийн үйл ажиллагааны ач тусын талаарх судалгаанд хүний нөөцийн хөгжлийн 230 мэргэжилтэн оролцсон бөгөөд дараахь үр дүн гарчээ.
-2011 / 07 / 08
Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онд Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг. Тэгвэл мөн олон улс орон төрийн бодлогынхоо хүрээнд энэхүү миграцийг эсрэг зүгт чиглүүлэн буцааж, гадаадад мэргэшсэн мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн татах бодит алхмууд хийж иржээ. Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг алдаад байгаа Монгол Улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна.
HR Фото