Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
Эрдмийн зөвлөл
-2009 / 07 / 28

Ирэх арван жилд Хятадын хүн ам жил тутам найман сая орчмоор нэмэгдэж, 2033 он гэхэд өсөлтийн оргилдоо хүрч нэг тэрбум 500 саяд хүрнэ гэж Хятадын хүн ам болон төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны дарга хатагтай Ли Бинг хэлсэн байна.
-2009 / 07 / 28
Тун удахгүй Монгол улсын шинэ ерөнхийлөгч тангарагаа өргөх гэж байна. CHANGE- ӨӨРЧИЛЬЕ гэсэн Обамагийн үгийг давтсаар байгаад гараад ирсэн, манай Харвард гэж дандаа ярьдаг энэ 3алуу тангараг өргөх үедээ хэнтэй адилхан үг хэлэх бол. Овамаг ерөнхийлөгчийн тангаргын ёслолын уран илтгэлийн түвшинг олон хүн хүрч чадахааргүй өндөрт аваачаад тавьчихлаа гэж яригдаж байгаа (хэдийгээр тэрээр яг тангаргынхаа үгийг хэлэхдээ будилсан ч) ... Обамагийн хэлсэн үг (Монгол- Англи - Орос хэл дээр)


-2009 / 07 / 22
Хүний нөөцийн институтын дэргэдэх HUMAN CAРITAL сургалтын төв хүний нөөцийн менежерүүдэд зориулсан үндсэн сургалтын 35 дахь төгсөлт боллоо.
Сургалтанд хамрагдсан нийт залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол Хүний Нөөцийн Институт
-2009 / 07 / 22
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, Япон Улсын Ерөнхий сайд Т.Асо нар Ерөнхий сайдын өргөөнд хэлэлцээ хийлээ. Ерөнхий сайд ноён Асо таны урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд Япон Улстай харилцаагаа хөгжvvлэх нь манай гадаад бодлогын тэргvvлэх чиглэлийн нэг бөгөөд гурав дахь хөршийн хувьд хамтын ажиллагаандаа улстөрийн ихээхэн ач холбогдол өгдөг гэж Ерөнхий сайд С.Баяр тэмдэглэлээ.

 

-2009 / 07 / 17

3өв банк - ХасБанк гэсэн уриа үгтэй. Монголын банк санхүүгийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг ХасБанкны салбар тооцооны төвүүд болон нийт удирдлагын багийн бүрэлдэхүүний нэгдсэн стратегийн семинар зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг арга хэмжээний хүрээнд "Авъяас билгийн удирдлага" (Talent management) сэдэвт модул сургалтыг 2009.07.17-ны өдөр буюу өнөөдөр авч байна.
 
3ӨВ БҮХНИЙГ ДЭМЖИГЧ ХАС БАНКНЫ ХАМТ ОЛОНД АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ
-2009 / 07 / 16
Монголын Хүний Нөөцийн Институт, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Лектор төв, Гэрэг эрх зүйн сургалтын төв, Хуман Фортис компаниудын хамтран зохион байгуулсан CEO College - захиралуудад зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-2009 / 07 / 08
Хүний нөөцийн институт, Хартфорт институт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан талууд харилцан бие биенийхээ байгууллага, үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд энэ удаад Хартфорт институтын захирал ноён Хенри Тан Хүний нөөцийн Институтын үйл ажиллагаатай танилцаж, хичээлийн шинэ байранд албан ёсоор зочилов. Хартфорд институт нь саяхан өөрийн нэрээ өөрчлөн Рафлес Олон Улсын Институт - Монголиа нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм.
-2009 / 07 / 04
Хүнийн нөөцийн институтээс байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн ахлах менежерүүдэд зориулан явуулж эхлээд байгаа CHRM буюу ХНМ-ийн ахисан түвшний сургалт хоёр дахь элсэлтээ төгсөглөө. Тус сургалтыг АНУ-ын зөвлөх Алберт Жакков удирдан явуулсан бөгөөд HUMAN CAРITAL менежмент, мэдлэгийн менежмент, компанийн засаглал гэсэн шинэлэг сэдвүүдийг сургалтын агуулгад оруулсан нь өмнө сургалтаас онцлог байлаа. Сургалтанд хамрагдсан нийт менежерүүд, захиралуудадаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монголын Хүний Нөөцийн Институт
-2009 / 06 / 29
Хөгжлийн Cургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээний Ази, Номхон далайн бvсийн уулзалт өнөөдөр БСШУЯ- ны уулзалтын танхимд эхэллээ. Энэхvv уулзалтыг Дэлхийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, тvvний дэргэдэх Монголын хөгжлийн сургалтын төв зохион байгуулж байгаа бөгөөд Хөгжлийн Сургалтын Дэлхийн Нийтийн Сvлжээг (ХСДНС) ашиглан бvс нутгийн хэмжээнд мэдлэгээ харилцан солилцох явдлыг эрчимжvvлэх болон чадавхийг дээшлvvлэх асуудлаар ярилцахаар гадаадын 40 гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотноо хуран цуглараад байна.
HR Фото