Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.23%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
30.07%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.78%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.87%
Эрдмийн зөвлөл
-2011 / 01 / 23
Умард Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лүнн, Финландын улс төрийн судлалын профессор Тату Ванханен нар хамтарсан судалгааны “Ай кюү ба үндэстний баялаг” бүтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхүү судалгаагаар Монгол хүний оюуны чадавхи 98 нэгжтэй нь тогтоогдож, дэлхийн 188 улс орны 21-д оржээ.
-2011 / 01 / 17
Монголын харилцаа холбооны тэргүүлэгч компаниудын нэг Скайтел компанийн удирдлагын баг Хустайн байгалийн цогцолбор газар "Байгууллагын сургалт хөгжлийн тогтолцоо түүний ач холбогдол", "Коучинг ба менторинг" сэдвүүдийн хүрээнд багийг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа. Шинэ эрч хүч шинэ зорилго тэмүүлэлээр дүүрэн "тэнгэрлэг" залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 01 / 17
Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, зуучлалын чиглэлээр 20 жилийн турш тогвортой үйл ажиллагаа явуулж байгаа Цахиур ХХК удирдлагын баг болон борлуулалтын багийнхандаа "Удирдлагчийн ур чадвар", "Коучинг ба менторинг", "Ятган борлуулах ур чадвар", "Хэцүү үйлчилүүлэгчтэй харилцах нь" сэдвүүдээр багц сургалт авлаа. Хамтач эрч хүч дүүрэн Цахиур коипанийн хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2011 / 01 / 14
Чихэнд чимэгтэй зvйл ойрд сонсогдох боллоо. Энэ нь олон нийтийн газар буюу диско баар, ресторан, зоогийн газар, зарим vйлчилгээний газруудад тамхи татахыг хориглосон журам гарсан явдал байв. Гэхдээ хараахан хэрэгжvvлж эхлээгvй байна. Ихэнхи хvмvvс энэхvv журмыг ихэд талархан хvлээн авч байна. Арга ч vгvй биз дээ хоол идэх гээд зоогийн газарт орох гэхээр єєдєєс тамхины утаа л угтдаг. Хоорондоо ярьж хєєрч нэг газар тав тухтай суухаар ресторан кафе ортол мєн л тамхичдын цуглаан шиг хаа сайгvй тамхи баагуулсан хvмvvс байдаг. Зарим vед стрессээ тайлж, хєгжилдєн наргиж, бvжин цэнгэхээр баар караоке орохоор бас л бєєн тамхины утаа суунагласан газрууд дvvрэн байна.


-2010 / 12 / 29
"Цалингаа арван жил хураагаад телевиз
Хорин жил хуримтлуулаад хоёр дугуй
Тавин жил хадгалж байж тансаг сайхан сууцтай болно доо" гэсэн яриа өнөөгийн залуусын дунд ихэд тархжээ.

Монгол залуусын 61,6 хувь нь гэр хороололд амьдардаг. Өнөөдөр гудамжинд яваа залуугаас "Хэрвээ бурхан гарч ирээд гурван хүслээ хэл" гэвэл эхний хүсэл нь "орон сууц" гэх нь гарцаагүй. Ямар ч залуу хүн байртай, ажилтай болохыг юу юунаас илүү хүсдэг. Тэгэхдээ өнөөгийн нийгэмд ажил хийхгүй ийнхүү бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус хуруу дарам цөөхөн болсон. Залуус боловсролгүйдээ орон байргүй байгаа юм биш, Өөрсдөө ажиллая, хийж бүтээе гэж бодох ч дөнгөж төгссөн тэднийг тэр бүр ажилд авдаггүй.





-2010 / 12 / 25
Зууны манлай бүтээн байгуулалтын нийслэл дэхь Эрдэнэт үйлдвэр буюу бидний хэлж заншсанаар  ГОК-ын Баяжуулах Фабрикийн удирдлагууд цаашдын найдвартай бүтээмжтэй, удирдагчдийг бэлтгэн байгууллагын манлайлагчид болгох зорилготой “Мастер хөгжил” 2010 оны зорилтот хөтөлбөрийн дагуу  100 хүнийг удирдагчийн сургалтанд хамруулан “Хамтдаа хөгжицгөөе” хэмээн уриалан дуудаж сургаж чадваржуулсан.
   

-2010 / 12 / 24
Монголын худалдааны салбар шилдэгүүдийн нэг Номин Холдинг компанийн алба хэлтэс салбар төвүүдийн удирдлагууд "Бизнес төлөвлөлт"-ийг оновчтой үр ашигтай хийх нь сэдвийн хүрээнд Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнтэй хамтрсан сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

-2010 / 12 / 16
"Таны тэмүүлэл биднийг хөтөлнө" гэсэн уриатай Мобиком корпорацийн Техник Ашиглалт Үйлчилгээний Албаны хамт олонд "Ажлын байран дээрх харилцаа", "Цагийн менежмент", "Танилцуулга хийх ур чадвар" сэдвүүдээр гурван багийн 9 удаагийн модуль сургалтыг зохион байгууллаа. Бүтээлч сэтгэлгээ, өөдрөг үзлээр дүүрэн залуусаас бүрдсэн Техник Ашиглалт Үйлчилгээний Албаны хамт олондоо ажил үйлсэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-2010 / 12 / 10
Эрч хүч дүүрэн залуусаар өөрсдийн хамт олныг бүрдүүлж чадсан үйлдвэрлэл худалдааны АГЬ КОМПАНИ-н удирдлагын багийнхан "Бүтээмж нэмэгдүүлэх арга зүй" болон "Бүтээлч сэтгэлгээ" сэдэв сургалтыг Монголын Хүний Нөөцийн Хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.
HR Фото