Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
Эрдмийн зөвлөл
-2012 / 08 / 23

Монголын Хүний Нөөцийн Институтын мэргэшүүлэх үндсэн сургалтын 162 дахь элсэлт Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө. Өнгөрөгч хугацаанд МХНИ Эрдэнэт үйлдвэрийн 90 гаруй мэргэжилтэнд энэ чиглэлээр бэлдэж байсан бөгөөд Эрдэнэт хотын хэмжээнд бусад компаниудад зориулсан хүний нөөцийн сургалт анх удаа зохион байгууллагсан нь оролцогчдын зүгээс талархал хүлээлээ.

-2012 / 08 / 16
Монгол  Улсын  Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компаниийн хамт олонд Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье
-2012 / 07 / 27
Сургуулиа төгссөн диплом гэрчилгээгээ хаяж үрэгдүүлэх тохиолдол элбэг байдаг. Их дээд сургууль төгссөн Дипломоо гээж үрэгдүүлсэн бол дахин авч болох уу, хэрхэн авах вэ? гэдэг асуулт БСШУЯ-нд маш ихээр ирдэг байна. Тэгвэл энэхүү асуултанд БСШУЯ дараах хариултыг өглөө.
-2012 / 07 / 02
Монгол Улсын Засгийн газар энэ онд харьяа яамд, агентлагаараа дамжуулан нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаандаа үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлжээ. Элсэлтийн шалгалтаа өгч, ажил, амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуустаа зориулан хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг танилцуулж байна.
-2012 / 06 / 30
Монгол  Улсын  Эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч “ДЦС-4”-ТӨХК нь 1500 ажилтанд ажлын байран дээр идэвхитэй бүтээлч багийн ажиллагаа хэрэгжүүлэхийн тулд Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран ажиллахаар боллоо.
-2012 / 06 / 30
Монголын Хүний Нөөцийн Институт шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.  “Ажиллах хүчний ур чадвар”-ын сургалт буюу Workforce Skill Training (WST) хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинэ ажилтнуудыг байгууллага, хамт олонтой дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтны ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо юм.
-2012 / 06 / 29

ДЦС-4 ТӨХК, Монголын Хүний Нөөцийн Институтын хамтарсан төслийн хүрээнд нийт удирдлагын багийн гишүүд болон ахлах мэргэжилтнүүдэд ерөнхий захирал Д.Бартанбаатар "Алсын хараа, эрхэм зорилго", "Стратегийн төлөвлөлт" сэдвээр лекц уншлаа.
-2012 / 06 / 27
Монголын барилгын салбарын тэргүүлэгчдийн нэг Тэдмент компани бүтээмжийг дээшлүүлж, гарцыг нэмэгдүүлсэн гүйцэтгэлийн орчныг бүрдүүлэх зорилго бүхий "Байгууллагын хяналтын тогтолцоо"-г төгөлдөржүүлэх хүний нөөцийн дэд хөтөлбөрийг Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран хэрэгжүүлж эхлээд байна.
-2012 / 06 / 27

Монголын ХҮний Нөөцийн Институтээс улирал тутам зохион байгуулдаг DHRM буюу захирлуудад зориулсан хүний нөөцийн сургалт Blue Sky Tower-т тав хоногын турш үргэлжилж амжилттай зохион байгууллагдлаа. Зохион байгуулалт, үнэ цэнэ, нэр хүндийн хувь улам төгөлдөржиж байгаа тус сургалтанд 26 компанийн захирлууд болон удирдлагын гишүүд оролцсон бөгөөд сургалтын агуулга болон сургагч багш нарын мэргэшил, ур чадварт өндөр үнэлгээ өглөө.
HR Фото