Танилцуулга
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.19%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.83%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.49%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.42%
Эрдмийн зөвлөл
-2012 / 06 / 21

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын урилгаар Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Дархан болон Эрдэнэт хотуудад мэргэшсэн нягтлан бодогч нарт "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага" сэдэвт лекц уншлаа.
-2012 / 06 / 17
Тэсо Корпораци нь 06 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал “Хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян-2012”-ыг зарлаж байгаа бөгөөд уг аяны хүрээнд олон арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний нэг болох “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг 2012.06.16-ын 12:00-16:00 цагийн хооронд МҮЭСТО-ны Бага танхимд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар "Ажил амжилтын нууц" сэдэвт лекцийг хүрэлцэн ирсэн залууст уншлаа.
-2012 / 06 / 10
Монголын хүний нөөцийн институтын албан цахим хуудас www.mhri.mn үндсэн цэсээ шинэчлэж эхлээд байна. Тус шинэчлэлийн хүрээнд өмнөх байсан цэсний агуулга илүү мэргэшлийн түвшинд хүрэхээс гадна шинээр компанийн засаглал, нийгмийн хариуцлага, корпорацийн эрүүл мэнд, манлайлал, өөрчлөлтийн менежмент, видео мэдээлэл (HRTV) гэх мэт шинэ шинэлэг булангуудтай боллоо. Та өөрийн санал хүсэлтээ цэс бүрийн сэдвүүдийн хүрээнд сэтгэгдэлээрэй дамжуулан илэрхийлээрэй. 
-2012 / 05 / 27
Таны амжилтын ундраа гэсэн уриатай Очир ундраа группын менежментийн баг энэ амралтын өдрүүдэд "Удирдагчийн ур чадвар", "Байгууллагын соёл", "Бүтэц, зохион байгуулалт" сэдвүүдийн хүрээнд сургалт семинар хийлээ. Очир ундраа групп нь уул уурхай, эрчим хүч, даатгал, банк санхүү, барилга, ачаа тээвэр зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг салбартаа тэргүүлэгч хамт олон юм.
-2012 / 05 / 21

Монголын Хүний Нөөцийн институтын сургагч багш нар ЦЕГ-ын Хүний нөөц, сургалтын хэлтэстэй хамтран хот, орон нутгын хүний нөөцийн удирдах ажилтнуудад "Нөөцийн удирдлага" сэдэвт сургалт семинарыг ОУ-ын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.
-2012 / 05 / 21

Монголын үүрэн телефоны анхдагч Мобиком корпораци Монголын Хүний Нөөцийн Институттэй тогтвортой хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд энэ удаад инженер техникийн удирдах ажилтнууддаа хүний нөөцийн удирдлагын үндсэн чиг үүргийн хүрээнд сургалт семинар хамтран зохион байгууллаа.
-2012 / 05 / 13
Өмнөд Солонгосын 2013 оны санхүүгийн жилийн төсвийн зардлын дийлэнх хэсэг нийгмийн халамж, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулна гэж өнөөдөр тус улсын Сангийн яамнаас мэдэгджээ. Тэдний уламжилснаар ирэх оны төсөвт нийгмийн халамжийг сайжруулахад чиглэсэн, ажлын байрыг нэмэгдүүлэх хэд хэдэн төсөл тусгагдсан байна. БНСУ-ын 2013 оны эдийн засгийн өсөлт дөрвөн хувиар нэмэгдэнэ гэж яамнаас тооцоолжээ. Харин энэ онд 3.7 хувьтай байх аж.
-2012 / 05 / 13
Английн төв банкны ерөнхийлөгч Мервюн Кингийн мэдэгдсэнээр өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн алдаанаас үүдэж нэг сая орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд бэлэн болсон байна. Мервюн Кинг “2008 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Гордон Брауны хөдөлмөрийн талаар хэрэгжүүлсэн бодлого алдаатай болох нь мэдрэгдэж байна. Их Британийн банкууд хямралын эсрэг 100 тэрбум фунт стерлинг гаргаснаар дэлхийн эдийн засгийн хямралд гүнзгий өртчихсөнгүй” гэжээ.
-2012 / 05 / 13

Монголын Хүний Нөөцийн институт үйл ажиллагаагаа өргөжүүлэн орон нутаг дахь хөтөлбөрөө Дархан хотоос эхэлсэн бол дараагийн хөтөлбөр Завхан аймгийн Улайстай хотод зохион байгуулагдлаа. Энэ чиглэлийн сургалт тус аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд хамрагдагсад хөтөлбөрийн агуулга болон үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
HR Фото