Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
Эрдмийн зөвлөл
-2010 / 07 / 04


HUMAN CAPITAL - Хүний нөөцийн мэргэжлийн сэтгүүлийн ШИНЭ дугаар хэвлэгдэн гарлаа.
Сэтгүүлийн шинэ дугаар дээр Монгол хүнийг удирдах нууцMcDonald's компанийн амжилтын томъёолол, Худалдааны байгууллагын хүний нөөцийн удирдлага, HR ISO 9004:2000, Мass Interview хийх аргачлал, World Cup -ын үер ажил таслалтыг бууруулах менежмент зэрэг сонирхолтой нийтлэл, мэдээлэл орсон байна. Тус сэтгүүл номын  худалдааны төвүүд болон томоохон худалдааны төвүүдийн ном сэтгүүлийн тасгуудаар худалдаалагдаж байна. Мөн МХНИ-ийн гишүүд, дэмжигч нартаа хөнгөлөлттэй үнээр худалдаалж байгаагаас гадна, тодорхой нөхцөлд хүргэж өгч байгаа юм байна.

-2010 / 06 / 22
Маргааш буюу 2010.06.23-ны өдөр Монголын Хүний Нөөцийн Институтын сургалтын танхимд "Гүйцэтгэлийг үнэлэх зарчим" сэдэвт нэг өдрийн ШИНЭ сургалт 17.00 цагт зохион байгуулагдана. Сургалтыг менежментийн зөвлөх М.Халиунбат заана. Компанийн удирдлагууд болон хүний нөөцийн газрын захирал, ахлах менежерүүдийг урьж байна.
-2010 / 06 / 19
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Институт) , уулын Баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн хамтын ажиллагаан хүрээнд баяжуулах фабрикын хамт олны дунд хэрэгжиж байгаа "Мастер хөтөлбөр"-ийн III ээлжийн багц сургалт энэ сарын 10, 11-ны өдрүүдэд "Хичээнгүй байх ур чадвар", "Багийн шийдвэр гаргалт", "За ба Үгүй-н үндэс"  сэдвүүдээр зохион байгуулагдлаа.
-2010 / 06 / 04

South Gobi Energy Resources компанийн удирдлагын багийханд зориулан зохион байгуулж буй багц сургалтын "Коучинг" сэдэвт сургалтын гуравдугаар ээлж амжилттай, сонирхолтой, үр дүнтэй зохион байгууллагдлаа. 
-2010 / 06 / 01

МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ БОЛСОН БЯЦХАН ҮРСДЭЭ "ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ийн
МЭНДИЙГ ХҮРГЭЖ АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ


Монголын Хүний Нөөцийн Институт
Хүүхдийн Хөгжил Төсөл

-2010 / 05 / 30

Монгол Хүний Нөөцийн Институт, Цаст группын хамтын ажиллагааны хүрээнд удирдлагын багийг чадавхижуулах багц сургалтыг зохион байгуулж эхлэлээ. Сургалтанд Цаст импекс, Цаст констракшн, Ривер саундс, Цаст фуудс компаниудын удирдлагууд хамрагдаж байна. Сургалтын мэдлэг, мэдээллийг өөрсдийн үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлж хамгийн үр дүнтэй ажилласан багийг компанийн зардлаар Хайнаньд амраах болзолт уралдаан зарлаад байна. "Цаст"-ын хамт олноо ажлын өдөр амжилт хүсье. 
-2010 / 05 / 26
Өчигдөр Монголын Хүний Нөөцийн Институтын удирдлага Дархан - Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч Г.Эрдэнэбаттай ажил хэрэгч уулзалт хийж өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Дархан хот дахь томилолтын хүрээнд Дархан Ус суваг хувьцаат компани болон Монгол Оюу дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
-2010 / 05 / 25

Монголын Хүний Нөөцийн Институт, Лектор төв хамтын ажиллагааны хүрээнд "Үргэлжлүүлэн удирдахын тулд үргэлжлүүлэн суралц" уриатай "CEO College" ээлжит сургалтанд хүний нөөцийн менежментийн чиглэлээр "Хүний нөөцийн төлөвлөлт", "Оновчтой сонгон шалгаруулалтын арга зүй", "Цалин хөлсний тогтолцоо", "Шагнал урамшуулал", "Талант менежмент" сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
-2010 / 05 / 23

South Gobi Energy Resources компанийн удирдлагын багийнханд зориулсан "Коучинг" сэдэвт сургалтын 2 дугаар ээлж энэ сарын  21-ны өдөр Монголын Хүний Нөөцийн Институтын сургалтын танхимд зохион байгууллагдлаа.
HR Фото