Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.32%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.97%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.55%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.16%
Эрдмийн зөвлөл
-2010 / 05 / 18
Монголын Хүний Нөөцийн Институт, Эрдэнэ үйлдвэрийн хамтын үйл ажиллагааны хүрээнд бүтэн жилийн жилиийн хугацаанд хэрэгжиж байгаа "Мастер хөтөлбөр"-ийн хүрээнд багийн чадавхийг нэмэгдүүлэх багц модуль сургалтуудын 2 дахь ээлж энэ сарын 13, 14 өдрүүдэд "Цагийн менежмент ба стресс менежмент", "Уур уцаараа барьж түүнийг зөв удирдах нь", "Сэтгэл хөөрлийг ажлын амжилтанд ашиглах нь", "Бүтээлч сэтгэлгээ" гэсэн сэдвүүдээр зохион байгууллагдлаа.
-2010 / 05 / 10

SouthGobi Energy Resources компанийн удирдлагын багийн эхний хэсэг "КОУЧИНГ АРГА ЗҮЙ" сэдвээр сургалт семинар авлаа. Сургалтын дараагийн ээлж 2 долоо хоногийн дараа эхлэх бөгөөд эхний ээлжийн суралцагчид сургалтын агуулгад өндөр үнэлгээ өглөө.
-2010 / 05 / 09
Монголын Хүний Нөөцийн Институт, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудыг чадавхижуулах "Мастер хөтөлбөр" дээр бүтэн жилийн турш хамтран ажиллах гэрээ хийгдлээ. Хөтөлбөрийн үйл ажиллагааны эхлэл өнгөрсөн долоо хоногт "Ажлын байран дээрх харилцааны ур чадвар", "Баг бүрдүүлэлт", "Ажил хэргийн танилццулга хийх чадвар", "Мэтгэлцэх ур чадвар" гэсэн сэдвүүдээр сургалт семинар зохион байгууллаа.
-2010 / 05 / 08
Universum-ийн  IDEAL Employer тодруулах судалгааны үр дүнгээр Google корпораци дэлхийн шилдэг IDEAL Employer буюу төгсөх курсын оюутнуудын шилдэг  сонголт номинацийн ялагчаар тодорчээ.
Google корпораци бизнес, инженерийн салбаруудад ийнхүү тэргүүлжээ.
Universum-ийн  IDEAL Employer  нь энэ төрлийн судалгааг явуулдаг томоохон судалгааны  байнууллага юм байна.  Энэхүү судалгаанд, төгсөх оюутнуудаас ажилд орохыг хүсч буй топ аж үйлдвэрийн салбарууд, өөрсдийн карьерийн зорилго, хүсч буй цалин, хөгжих боломж зэргээр асуулга авсан бөгөөд үүний үндсэн дээр "IDEAL employers"-ийг тодруулжээ.
-2010 / 04 / 14

2004 оноос хойш өдгөөг хүртэл тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг гэсэн хүндэтгэлийг иргэдээс байна авч ирсэн “АСЭ” эмэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг дээр хэрэгжиж байгаа “Шинэтгэлийн хөтөлбөр” амжилттай явагдаж байна. Уг төслийн хүрээнд "Эрх зүйн зохицуулалт", "Хүний нөөцийн бодлого", "Маркетингийн бодлого" гэсэн дэд хөтөлбөрүүд хэрэгжих юм.
-2010 / 04 / 14
 Дэлхийн Зөн ОУБ -д Монголын Хүний Нөөцийн Институт багц цуврал сургалтыг өгч байгаа тухай өмнө нь мэдээллэж байсан билээ. Энэ удаад тус хөтөлбөрийн хүрээнд COACHING арга зүй сэдэвт сургалт семинарыг МХНИ-ийн сургагч багш Н.Цогжавхлан зохион байгууллаа. Сургалтын сэдэв шинэлэг, сонирхолтой байлаа.
-2010 / 04 / 14
1993 онд байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, иргэний агаарын тээвэр, зам тээвэр, барилга зэрэг бүхий л  салбаруудын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангаж, улсын болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа тэргүүлэгч "Шунхлай Групп" -ын "Удирдах ажилтнуудын сургалт" семинар энэ сарын 7-8 өдрүүдэд "НҮХТ" цогцолборт "Өөрчлөлтийн удирдлага" багц сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2010 / 03 / 24
  Таны тэмүүлэл БИДНИЙГ ХӨТӨЛНӨ гэсэн уриатай ХЭРЭГЛЭГЧЭЭ дээдэлсэн хамт олонд Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар GRADING SYSTEM сэдвээр семинар зохион байгууллаа. Семинарын үеэр оролцогчдын олонх нь хүний нөөцийн институтын дэмжигч гишүүд байсан бөгөөд сургалт нөхөрсөг, сонирхолтой, тэмүүлэлтэй боллоо.  
-2010 / 03 / 19
Эрч хүч, авъяас билэг, урам зоригоор дүүрэн ТВ5 телевизийн хамт олон өнгөрөгч долоо хоног "Багийн менежмент" сэдвээр семинар авсан бол 2010.03.18-ний өдөр "Талант менежмент" сэдвээр сургалт авлаа. Мөн тус өдөр Монголын Хүний Нөөцийн Институт, ТВ5 телевиз хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
HR Фото