-2016 / 04 / 19
Хамгийн сайн ажилтан болохын тулд та дараах 5 нууцыг мэдэх хэрэгтэй. Хүн бүр л шилдэг байхыг хүсдэг. Хамтран ажилладаг хүмүүстэйгээ өглөө бүр ажлын шинэ өдрийн эхэнд сайхан мэндэлж бай. Ихэнх тохиолдолд хүмүүсийг харж байхад хоорондоо мэндлэхдээ ”Сайн уу?”, ”Юу байна?”, “Сонин юу байна?” гэх мэт хэт энгийн, ёс төдий мэндчилдэг. Нүүр дүүрэн инээмсэглэн мэндлэхэд ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрнө. Тиймээс хэцүү үед ч, завгүй байсан ч хамтран ажилладаг нөхөдтэйгээ чин сэтгэлээсээ мэндэлж хэвших хэрэгтэй. Ингэснээр та илүү сэтгэл хангалуун үр дүнтэй ажиллах болно. Мөн хамтран ажилладаг хүмүүс тань танд сэтгэл хангалуун байж, шинэ боломжууд нээгдэх болно. Түүнчлэн таны талаар сөрөг сэтгэгдэл, мэдээлэл тархах магадлал буурч,ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө.
-2016 / 04 / 16
Байгууллагын нээлтэй байгаа ажлын байрны зарыг ямар бүтэц, загвар зохион байгуулалттай гаргавал хүмүүст илүү их мэдээлэл өгөх вэ? Манайх ... Манайд... Та... Бид танд ... Бид таниас хүсэж байна ... гэсэн агуулгын хүрээнд ажлын үндсэн зарыг гаргана.
-2016 / 04 / 16
Энэхүү гэрээгээр талуудын (Төлбөр хариуцаж байгаа байгууллага болон ажилтан) эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох бөгөөд Байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад эрх зүйн актууд нь энэхүү гэрээний хууль зүйн үндэслэл болно. (Гэрээг дэлгэрэнгүйгээс татаж авна уу)
-2016 / 04 / 15
LinkedIn-ийн 20 профайл тутмын нэгийг хүний нөөцийн бүрдүүлэлтийн менежерүүд эзэмшдэг байна. Судалгаанаас үзэхэд LinkedIn дэх компаниудын 80% нь уг сайтыг бүрдүүлэлтийн нэг арга хэрэгсэл болгон ашигладаг тухай үзүүлэлт гарчээ. Нэмж хэлэхэд Oracle-ийн санхүүгийн ахлах ажилтан Jeff Epstein өөрийн LinkedIn профайлыг ашиглан чадварлаг ажилчдыг хидхантинг хийж чадсан байна. LinkedIn-ийн энэхүү амжилтыг бид бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хийх боломж бий юу? Танд дараах аргыг санал болгож байна. Та ч бас туршаад үзээрэй!
-2016 / 04 / 15
Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхож үзье.
-2016 / 04 / 03
5S арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5S нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5S гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм .
-2016 / 03 / 31
Ажилтнуудынхаа гүйцэтгэлийг үнэлэхдээ менежерүүд бүгдэд нь ижил 100%
үнэлгээ өгч болохгүй гэнэ. Жэк Уэлчийн зарчим шүү. Цалин эсвэл бонус юу
юугүй бодогдох гээд гэнэт хүмүүсээ үнэлэх ёстойгоо менежер санана. Энэ
үед хамгийн хялбар шийдэл бол бүгдэд нь 95-100 хооронд үнэлгээ өгч
хэнийг ч гомдоолгүйгээр асуудлаас эвтэйхэн мултрах байдаг. Хэнд ч муу
үнэлгээ өгөөгүй болохоор хэн ч гомдохгүй гэж хүмүүс ихэнхидээ боддог.
-2016 / 03 / 30
Залуу ажилтнууд дэвшин ажиллахын тулд худал ярьж, товч намтраа худал бөглөж байгаа нь ажлын байрны ёс зүй хэмээх ойлголт үлэмж хэмжээнд унаж буйг харуулж байна. Энэ байдал зөвхөн манайд ч бус барууны улс орнуудад ч асуудал болоод байгаа юм байна. Их Британийн “Манлайлал болон Удирдлагын институт”-ын мэдээллээр менежерүүдийн 72% нь ажилтнууд өөрсдийн алдаагаа нуухын тулд худал хэлж, мөн тооны хүмүүс хамтран ажиллагсдаа ажлаа хялбарчлан шаардлага хангахгүй гүйцэтгэж байна гэж мэдүүлдэг аж. Судалгаанд оролцсон 1,600 менежерүүдийн 68% нь хүмүүс багийнхаа гишүүдийг араар нь муулж байхыг харсан гэсэн байна.
-2016 / 03 / 24
Xүн гэдэг ирээдүйд юу болохыг мэддэгүйгээрээ бурхан, сахиуснаас ялгаатай
гэдэг. Тиймээс удирдах алба гүйцэтгэж байгаа xүн өнөөдөр гаргасан
шийдвэр нь ирээдүйд амжилт, ялагдлын алинд хүргэхийг багтай мэдэх
аргагүй. Шийдвэр гаргах нь ялангуяа эмэгтэй хүний хувьд маш хүнд ачаа
болж хувирдаг болохоор хариуцлагаас зайлсхийх арга боловсруулахаас өөр
аргагүй байдалд хүргэх нь мэдээж. Хариуцлагаас зайлсхийх олон арга бий.