Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Гишүүнчлэл
-2011 / 04 / 13
Сүүлийн үед томоохон компаниуд өрсөлдөөнд ялахын тулд дотоод мэдээллийн аюулгүй байдал, нууцлалдаа ихэд анхаарах болжээ. Учир нь зах зээлийн өрсөлдөөн ширүүсэх тусам компаниуд өрсөлдөгч компаниуддаа өөрийн нарийн зохион байгуулалттай, нууц техникээр тоноглогдсон, мэргэшсэн тагнуулчдыг “илгээх”, дотор нь нэвтрүүлэх тактикийг ихээхэн ашиглах болжээ. Иймээс олон байгууллагууд нууцаа хамгаалах дараах арга хэмжээг хэрэгжүүлэх болжээ.
-2011 / 04 / 13
Эрх мэдлээ хуваалцах нь хоёр талын аль алиных нь хувьд эхэн үедээ онцгүй санагдаж байдаг ч мэргэн буудагч байгаа онож сурахын тулд ойроос эхэлж алгуураар зайгаа холдуулан дадлага хийдэгтэй адилаар үүнийг алхам алхамаар суралцаж болдог. Хамтрагчийнхаа өөртөө итгэх чадварыг хөгжүүлэхийн тулд жижиг боловч ярвигтай асуудлаас эхлэх хэрэгтэй. Стресстэй, ярвигтай нөхцөлд ажиллаж сургаснаар өөдрөг үзлийг тогтоогоод зогсохгүй сэтгэл зүйн хувьд бэлтгэж байгаа юм. Итгэлтэй байдал нь амжилтын эхлэл байж болно.

  


-2011 / 04 / 13

Зангиа бол эр хүний өөрийгөө илэрхийлэх боломж, гол имидж юм. Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг тул үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа уулзаж буй, ямар ч түвшний ажил хэргийн асуудлыг шийдэж буй хүн зангиагаа сонгохдоо бодох ёстой. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээх хэрэгтэй. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мөн өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.


-2011 / 04 / 13
Энэ нь компаний дүр төрхийг илтгэнэ. Компани нь өөрийн онцлогтой дизайн, өнгө, таних тэмдэг, бланк, тамга, сурталчилгааны хуудас зэргээр өөрийгөө илэрхийлдэг. Харин эдийн засгийн салбарт үйл ажиллагаа (хоолны газар, нийтийн тээвэр зэрэг) явуулдаг өөрөөр хэлбэл үйлчлэгчтэйгээ шууд харилцдаг газар нь өөрөө, байрныхаа дизайн, ажилтнуудын дүрэмт хувцас зэргээр өөрийгөө илэрхийлдэг. Компаниудын салбар болгон нь ижил дизайнтай энэ нь өөрийгөө таниулах тэмдэг нь юм. Жишээ нь тавилгын ****дэлгүүр нь сурталчилгаандаа хүртэл тус компанийн ажилтан болох дүрэмт хувцастай хүмүүсийн зургийг байрлуулсан байх жишээтэй.
Мөн байрладаг байшин, байр, өрөө зэргээ ижил дизайнтай болгож болно.


-2011 / 04 / 06
Саяхан болтол байгууллагын дүр төрх, соёлын талаар бага анхаардаг байв. Одоо эдгээр асуудалд хамгаас илүү анхаарал хандуулах болов. Байгууллагын доторх уур амьсгал, харилцааны түвшинг соёл хэмээн нэрлэнэ. Соёл байгууллагад ноёрхож байдаг зан заншил, хандлага, хүлээлтийг илэрхийлнэ. Нэгэнт бий болгосон өндөр хэмжээний соёл зан үйлийн хэв шинжид нийцүүлэн байгууллагын удирдлага хүмүүсийг ажилд элсүүлэн авах, тэднийг хамт олны гишүүн болгон хүмүүжүүлэх, нэгдмэл уур амьсгалыг бүрэлдүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгууллагын тогтвортой жигд ажиллагааг хангаж байдаг.
   

-2011 / 04 / 01
IBM компани хамгийн амин чухал технологийн эд ангиудыг өөртөө үйлдвэрлэдэг байх талаар стратегийн шийдвэр гаргаад байлаа. Үүний жишээ нь ТBМ хамгийн сүүлийн үеийн машины хадгалах байгууламжийн микросхем “3090 Сиерра“ юм. Тус компани ийм бодлого баримталж байгаагийн учир нь гол гол эд анги, технологийн явцыг ханган нийлүүлэгчдэд найдах нь ямар нэг байдлаар технологийн бодлогоо хэрэгжүүлэх, энэ салбарт өрсөлдөхөд муугаар нөлөөлөх талтай гэж үзсэнд оршино.
   
-2011 / 03 / 30
Эрх мэдлийг шилжүүлэх нь удаан хугацааны сургалт, дадлагыг шаарддаг. Эрх мэдлээ зөв ашиглан гайхалтай үр дүнд хүрэхэд улам ч их эрх мэдэлтэй мэт санагдах нь бий. Сургалтыг хийхдээ ойлгоход хялбар зүйлсээс эхлэх нь зүйтэй. Энэ нь модны доод мөчирт ургасан жимсийг эхэлж авахтай адил ажиллагчдад хялбар байж, амжилтын эхлэл болно. Харин модны оройн хэсэг дэхь жимсийг авахад туслалцаа, дэмжлэг хэрэгтэй. Асуудал нарийн төвөгтэй байх тусам сургалт ихээр шаардагдаж, цаашилбал байгууллага дотроос юмуу гаднаас мэдлэгийн манлайлагчийг олохыг шаарддаг.
-2011 / 03 / 28
Нэрийн хуудас гэж юу юм бэ? Европ даяар XIX зууны эхэн үеэс баян язгууртнууд нэрийн хуудсыг түгээмэл хэрэглэх болж, нэг ёсны ёслолын нарийн дэг журам болгож ирсэн бөгөөд нэрийн хуудсыг илгээгчийн нэр хаягаас илүүтэй тэр хүний соёл, хүмүүжлийг илэрхийлэх, түүнийг нь дүгнэх хэрэгсэл болон бидний амьдралд чухал байр суурь эзлэх болжээ.


-2011 / 03 / 28
Уламжлалт удирдах ажилчдын төрх байдал /тодорхой хэмжээний үнэт зүйл, хандлага мөн тодорхой хэмжээний эрх, мэдэл агуулсан/-ыг хэлбэрдэж, дууриах шаардлага чадварлаг удирдах ажилтанд байдаггүй.

СЕО нартай ажиллах олон жилийн туршид тэд дээрх төрх байдлыг харуулсан газрын зургийн хаа сайгүй тарсан болохыг Drucker олж мэдсэн. Тэдэн дунд нийтэч байдлаас бараг ганцаар тусгаарлагдсан, чөлөөтөөс хатуу дэг журамтай, өглөгчөөс аривлан хэмнэгч хүртэлх төрөл зүйлийн удирдагч байсан. Үр бүтээлтэй байсан тэдний нууц нь доорх 8 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.


 
 
HR Фото