Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
HR Фото мэдээ
-2014 / 02 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтээс энэ сарын 10-14-ний хооронд тав хоногийн хугацаатай “Удирдлагын хүний нөөцийн сургалт” буюу захирлуудад зориулсан сургалтыг “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгууллаа. “Удирдлагын хүний нөөц” захирлуудын сургалт нь хувь хүний суурь чадамж, удирдахуйн авьяас, мэдрэмж, мэдлэг, туршлагаараа хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг захирлуудыг олон улсын түвшинд амжилтаа үнэлүүлэх үнэ цэнэтэй УДИРДАГЧ болж өсөхөд нь дэмжиж сэдэлжүүлэх, шинэ гарааных нь тулах хүч болох зорилготойгоор уламжлал болон зохион байгуулагддаг сургалт юм. Энэ удаагийн сургалтад нийт топ 40 гаруй байгууллага, алба нэгжийн захирлууд оролцсон бөгөөд найман илтгэгч багш хүний нөөцийн салбарт тулгамдаж буй арван чухал сэдвээр лекц тавьж, ярилцлага өрнүүлж байлаа. Үүнээс “Скайтел” группийн гүйцэтгэх захирал Д.Болорын “Эрхэм зорилго, үнэт зүйлс, алсын хараа ач холбогдол”, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатарын “Гүйцэтгэлийн үнэлгээний удирдлага”, “Гэрэг” эрх зүйн төвийн захирал Н.Цогжавхлангийн “Байгууллагын соёл ба ёс зүйн зөв хандлагууд”, МХНИ-ийн Австрали эксперт Мэттю Гознигийн “Хүний нөөцийн тоглоомжуулалтын шинэ арга зүй” сэдэвт илтгэлүүд сонсогчдын анхаарлыг илүүтэй татаж байсныг дурдах нь зүйтэй болов уу. Сургалтын үр ашгийг тоогоор үнэлж болдоггүй шиг энэхүү сургалт өндөр ач холбогдолтой, үр өгөөжтэй сургалт болсныг захирлууд цохон тэмдэглэж байсан юм.
-2013 / 11 / 10
Чуулганы үеэр Монголын хүний нөөцийн институтийн дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн экспо мөн зохион байгуулагдлаа. Энэ нь хамтын ажиллагааны илрэл байсан бөгөөд уг экспод “IT ZONE” ХХК, Австралийн JDA Applus Velosi Mongolia, APEC CENTER, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн, Аригу институт, Актив консалтинг, Мазаалай, гэх мэт байгууллагууд оролцсон юм.
-2013 / 10 / 16
CHRM - Хүний нөөцийн ахисан түвшний мэргэшүүлэх сургалтын төгсөлт
-2013 / 10 / 13
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөрт Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор "Гүйцэтгэлийн үнэлгээ" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөрт Гэрэг сургалтын төвийн захирал Н.Цогжавхлан "Хөдөлмөрийн эрх зүй" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөртАвстралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал "Түлхүүр ажилтныг тогтоон барих нь" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтын зохион байгуулж буй CHRM буюу хүний нөөцийн менежер, мэргэжилтнүүдэд зориулсан ахисан шатны мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдаж байна. Сургалтанд салбарын тэргүүлэх түвшний зөвлөх спикерүүд урилгаар оролцож лекц уншдаг бөгөөд, энэ удаагын хөтөлбөртIT Zone ХХК-ийн технологи хариуцсан захирал У.Наранбаатар "Хүний нөөцийн мэдээллийн систем" сэдвээр лекц уншлаа.
-2013 / 10 / 10
Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК -н удирдлагын баг Менторинг буюу Залгамжлалын төлөвлөлт сэдэвт сургалт авлаа.
HR Фото