Зөвлөх үйлчилгээ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.51%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.56%
Manpower.mn
-2012 / 04 / 27
Өнөө цагт CV бол ажилд ороход хамгийн түрүүнд шаардагддаг баримт билээ. Гэхдээ CV нь ажил олж авах хэрэгсэл биш, харин өөрийнхөө тухай анхны сэтгэгдлийг төрүүлэх хэрэгслүүр юм. Тийм учраас CV – гээ зөв бичиж чадахгүй л бол таны хүссэн ажил албан тушаалд таныг биш, харин танаас доогуур мэдлэг чадвартай ч танаас илүү CV бэлдсэн этгээд сонгогдох болно. За ингээд CV – гээ хийхдээ юунд анхаарлаа хандуулж, хаана нь бяцхан заль гаргаж болох вэ? Та нэгэн компанид ажилд орохыг хүслээ гэж бодъё. Компаний үйл ажиллагааны хүрээ болон хэлбэр, ажлын нөхцөл, цалин, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварын өсөлтөнд анхаарал тавьдаг байдал, салбартаа нэр хүндтэй зэрэг нь таны хүсэлд нийцэж. Яг таны мэргэжлийн ажилтан авна гээд зар өгчихөж үү? Үзээд алддаг л газар! Харин тэр сайхан газар ажиллахыг хүссэн таны мэргэжил нэгт олон хүн бас CV – гээ тийш явуулна гэдгийг тооцоолсон биз? Энэ олон хүнээс хэрхэн ялгарч өөрийгөө сонгуулах вэ?
-2012 / 04 / 25
Монголд ямар ажлын байр цалин сайтай вэ? Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд хамгийн гол шалгуур нь энэ байдаг. Харин ажил олгогчдын хувьд мэргэжилтэй боловсон, шаардлагатай ажлын байран дээр нь таарч тохирох хүн нүдний гэм байх тохиолдол бишгүй. Үүнийг бид эрэлт гэж нэрлэлээ. Харин хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх явдал түг түмэн шалтгаантай. Нийтэд нь ажлын нөхцөлд багтаав. Гол гэж үзсэн эдгээр гурван үзүүлэлтийг шалгуур болгоод өнөөдөр манай улсад хамгийн топд тооцогдож буй 10 ажлын байрыг нэрлэж байна.
-2012 / 02 / 25
ӨРМИЙН ТУСЛАХ АЖИЛТАНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ
Монгол улсын газрын тосны салбарыг хөгжүүлэх, монгол улсын газрын тосны салбарт боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Петрочайна Дачин Тамсаг Монгол ХХК нь “өрмийн туслах” ажилтаны сургалтыг 15 хоногийн турш үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байна.сургалт 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөх эхлэнэ.
Сургалтыг БНХАУ-ын Дачин хотын техник сургалтын төвийн туршлагатай багш зааж явуулах ба сонгон шалгаруулалт хийж тэнцсэн иргэнийг байнгын ажлын байраар хангана.
-2011 / 11 / 27

График дизайнер ажилд авна.
Хэрэв та сурч хөгжих хүсэл тэмүүллээр дүүрэн байгаа бол manpower@mhri.mn цахим хаяг руу товч намтараа илгээх болон 7015-6474, 99014224 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
Шилдэгүүд зөвхөн шилдэгийг л сонгодог

-2011 / 10 / 27
Захиргаа хүний нөөц хариуцсан орлогч дарга ажилд авна
Хэрэв Та сурч бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа бол manpower@mhri.mn руу CV-гээ илгээх буюу 99014224, 7015-6474 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Шилдэгүүд зөвхөн шилдэгийг л сонгодог.
-2011 / 10 / 27
Эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа, байгал орчин, орон нутгийн харилцаа, сургалт хариуцсан орлогч дарга ажилд авна
Хэрэв Та сурч бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа бол manpower@mhri.mn руу CV-гээ илгээх буюу 99014224, 7015-6474 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Шилдэгүүд зөвхөн шилдэгийг л сонгодог.

-2011 / 08 / 06
  Борлуулалт хариуцсан секторын менежер ажилд авна.
  Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Байгууллагын борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд харилцагч борлуулагч нарыг холбох
- Нийт харилцагч нарын нийлүүлэлтэнд хяналт тавих, сайжруулах
- Борлуулагчийн түгээлтийн түвшинд хяналт тавих
- Борлуулагч нараас үйл ажиллагааны талаар судалгаа боловсруулах, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох

-2011 / 07 / 15
Хүний нөөцийн хэлтсийн захирал ажилд авна. Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Группийн нийт компаниудын баримтлах хүний нөөцийн цогц бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэгээр хангаж, гүйцэтгэлд хяналт тавих зорилготой хүний нөөцийн хэлтсийг удирдана.

-2011 / 07 / 09
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд  байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох 7 дахь удаагийн шалгалт авах болсныг мэдэгдье.
HR Фото