Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
Гишүүдийн булан
-2016 / 08 / 28
Өөрийнхөө одоогийн хийж байгаа ажлаараа хамгийн шилдэг болох шийдвэрээ өнөөдөр шууд гарга. Таны ажиллаж байгаа орчин, хүрээллээс үл хамааран тэр орчин, хүрээлэлдээ хамгийн дээд 10 хувьд нь орох зорилтыг өөртөө тавь. Ийм шийдвэр таны өөрийгөө зориулах тэр ажилд маш өндөр ур чадвар олох арга болно. Мөн ийм шийдвэр нь таны одоогийн намтар түүхийг бүрэн эргүүлэх эргэлтийн цэг болох юм.
-2016 / 08 / 28
Ажил амралт амьдралын амин чухал хоёр тал. Ажил амралтаа зохицуулж тэнцвэртэй байлгахад их ур чадвар шаардагддаг. Хэдийд хэр зэрэг ажиллаад, Хэр зэрэг амрах вэ гэдэгт мэргэн ухаан зайлшгүй. Амарч байхдаа ажилладаг, ажиллаж байхдаа амардаг байх аргыг олж мэдвэл энэ нь туйлын эрх чөлөө мөн.
-2016 / 08 / 02
Өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж сурмаар байна уу. Амьдралдаа болон ажил дээрээ аз жаргалтай байх эсэх чинь өөрийн сэтгэл хөдлөлөө хэр сайн хянаж чадсанаас хамаардаг. Гүйцэтгэлийн зөвлөгөөний фирм болох “Шер Групп”-ын ерөнхийлөгч Роб Шерийн зөвлөгөөг хүргэе.
-2016 / 07 / 18
Баг бvрдvvлэлт бол маш чухал. Хаана, ямар ч байгууллагад атаа жөтөө, далд явуулга, хорон санаатнууд байж л байдаг. Эдгээр бvгдтэй тэмцэж, тулалдаж, ялж дийлж, устгана гэж vгvй. Тиймээс өөрийн багийг бvрдvvлэх нь хамгийн зөв зам юм. Суут сэтгэгч Макиавилли “Найз нартаа илvv ойр байснаас дайсандаа ойр байсан нь дээр” гэсэн байдаг. Vнэхээр бид өөрсдийг маань хэн тойрон хvрээлж байгааг мэддэггvй. Дайснаа илvv сайн мэддэг, тvvнээс ямар муу цохилт ирэхийг таамаглаж чаддаг хэрнээ ойрын хvмvvсээс ямар цохилт ирэхийг нь зvvдэлдэг ч vгvй. Гэтэл цохилт ихэвчлэн тэр зvгээс л ирдэг шvv дээ.
-2016 / 07 / 10
Аливаа бизнесийг эхлэх эсвэл бизнесээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулатыг шийдэх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү санхүүгийн асуудлыг сайн бизнес төсөл бичсэнээр шийдэх боломжтой юм. 
-2016 / 06 / 28
Ашиг тус: Ажилтан хэдэн удаа өвчтэй гээд ажилдаа ирээгүй тохиолдолд ажлаас халах, гэр бүлийн гишүүн нь өвчтэй эсвэл нас барсан тохиолдолд хэдэн хоногийн чөлөө өгвөл зохимжтой, иргэний үүргээ биелүүлэн төрийн болон хуулийн байгууллагын ажилд тусалж байгаа ажилтанд цалин олгох эсэх зэрэг асуудал бий болох бүрт ямар нэг шийдвэр гаргах болно. Хэрвээ ажилтанд чөлөө олгох талаар өөрийн боловсруулсан журамтай бол энэ бүх асуудлыг шийдэхэд хялбар байна. Ажилтан бүр уг бодлогын талаар мэдэж байх тул асуудал гарах болгонд та шийдвэр гаргах гэж зовохгүй. Та өөрийн шаардлагад нийцүүлэн өөрчилж болох чөлөө олгох журмын загварыг файл болгон хавсаргав. Хуулийн болон цэргийн байгууллагад иргэний үүргээ биелүүлэх зэрэг тохиолдлуудад танд хуулийн дагуу хүлээх хариуцлага байдаг тул журам боловсруулахдаа хуулийн мэргэжилтнээр хянуулах хэрэгтэй.
-2016 / 06 / 20
Зарим хүмүүс гадаад хэл сурах нь уйтгартай, тэвчээр, цаг хугацаа их шаарддаг гэж сурахаас төвөгшөөдөг боловч зайлшгүй сурах шаардлага гарч байгаа өнөө үед хэрхэн сонирхолтойгоор хурдан, бас хялбар сурч болох гурван аргыг товчхон сонирхуулья.
-2016 / 06 / 19
Оффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.
-2016 / 06 / 19
Дараахь асуултанд хариулаад 0-5 оноо өгөөрэй: * Танд амьдралдаа эрхэмлэдэг ерөнхий зорилго бий юу? * Та ажлаа төлөвлөж бичдэг үү?
HR Фото