Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
Гишүүдийн булан
-2010 / 04 / 14
Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, өнгөт үнэт металл, газрын тос, нүүрсний ордоо аж ахуйн эргэлтэд оруулж, үндэсний орлогоо арвижуулан ард түмний амьдралыг дээшлүүлж болно. Энэ мэдээж боломжтой бөгөөд баян чинээлэг амьдралын эх үндэс. Гэхдээ энэ бол хөгжил биш…
Хүн бүхэн хэрэглэгч, бас бүтээгч. Түүний бүтээх чадварын шалгуур нь мэдлэг. Мэдлэг бол хүч гэсэн ойголтыг шинжлэх ухаанд XYII зууны үед Фрэнсис Бэкон оруулж ирсэн. Мэдлэгийг дээдлэн шүтэх явдал аль ч улс үндэстэнд байдаг түгээмэл зарчим. Монголчууд ч ялгаагүй “Эрдэм эрхэм баян “ хэмээн эрдэм мэдлэгийг хэзээнээс дээдлэн шүтэж ирсэн түүхтэй. Үүний цаана орчин үеийн хэллэгээр мэдлэг бол үнэт капитал гэсэн ойлголт байгаа юм. Аливаа хүний хуримтлуулсан мэдлэг эзэндээ байнга орлого ашиг өгч байдаг тул капитал гэдэг нь маргаангүй.

-2010 / 03 / 05
Эрхэм гишүүн таны энэ өдрийн түмэн амгаланг айлтгая
“Монголын хүний нөөцийн институт”-ээс нийт гишүүддээ  хандан мэдээлэл тараахдаа албан ёсны хаяг болох ****@mhri.mn цахим шуудангаас түгээж байна. Бид танд “Монгол улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол” зэрэг чухал мэдээллийг түгээх гэж байна.
Манай байгууллагын гишүүдийн мэйл хаягийн 90 орчим хувь нь ****@yahoo.com байгаа бөгөөд энэхүү Яахоо сервер нь манай захидалыг SPAM ангилалд оруулж байгаа нь харамсалтай байна.
Иймд та бүхэн өөрийн мэйл хаягтаа  ****@mhri.mn хаягуудыг Not spam тохиргоо хийцгээж шинэхэн мэдээллээ авцгааж байна уу.


-2010 / 02 / 24
Боловсрол, ялангуяа дээд боловсрол бол хөрөнгө оруулалт. Аливаа хөрөнгө оруу­лалтыг ирээдүйн ашгийг нь хүртэх зорилгоор хийдэг. Энэ хөрөнгө оруулалтыг өнгөрсөн 2008-2009 оны хичээлийн жилд л гэхэд манай улсын 116.000 оюутан, тэдний эх эцэг хамтран хийжээ. Төрийн өмчийн 48, төрийн бус (хувийн) 101 их, дээд сургууль, коллеж, гадаадын их сургуулийн 5 салбар, нийтдээ 154 сургуулиар дамжуулан хийж байгаа энэ хөрөнгө оруулалтын өгөөж харин ямар байгаа нь сонин.
-2010 / 02 / 18
Манай улс ч адилхан танаас энэ мөнгийг хуулийн хүчээр авдаг. Таны цалингийн 10 хувийг өөрөөс тань, бас нэг 10 хувийг таны ажил олгогчоос хураадаг. Өөрөөр хэлбэл, таны гэртээ авчрах байсан орлогын 20 хувийг төр авч байгаа хэрэг. Ноднинг хүртэл бүр 29 хувь байсан юм. Энэ хураамжийн нэг хувийг таны тэтгэмжид, дөрвөн хувийг эрүүл мэндийн даатгалд, нэг хувийг ажилгүйдлийн даатгалд,  үлдсэн 14 хувийг насны буюу тэтгэврийн даатгалд авч байгаа гэдэг. Та 40 жилийн турш сар бүр хураалгана. Цагтаа хураалгаагүй бол бас торгууль  төлнө. Шоронд ч орж магадгүй. Хурааж авах талд бол ямар ч асуудал байхгүй.
-2010 / 02 / 09
Хүн төвтэй хөгжлийн дэлхий нийтийн үзэл баримтлал. Улс төрийн хүсэл эрмэлзэл байгаа цагт асар их хөрөнгө шаардахгүйгээр хүний хөгжлийг хангаж болно. 1921 оноос хойшхи үеийн Монгол улсын туршлага харуулж байна хэмээн Монголын улсын хүний хөгжлийн 1997 оны илтгэлд өгүүлжээ. Хүний хөгжил гэдэг нь хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх боломжийг нь өргөжүүлж өгнө. Хүн өөрийн сонголтыг илэрхийлэх чадвараа бий болгох, бий болгосон чадвараа амьдралдаа үр ашигтай ашиглах боломжоо нэмэгдүүлэх асуудлууд хамрагдана.
-2010 / 02 / 02
Алдарт “Капиталын нууц”-ын зохиогч Фернандо Де Сото Монголд ирж лекц унших гэж байгаа тухай хэвлэлээр мэдээлэх боллоо. Ирэх ирэхдээ бүр Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар Азийн Монголд ирэх гэж байгаа ажээ. Дэлхийд нэртэй эдийн засагч Фернандо Де Сото  бүхэлдээ сонин амьдрал туулсан нэгэн. Түүний амьдрал нь нэг талаар дэлхий ертөнцийн өөрчлөлтийн баримт болж байдаг билээ. Тиймээс энэ хүний талаар  хамтдаа сонирхоцгооё.
-2010 / 02 / 01
Хулгай, хулгайлах, хулгай хийх, хулгайч ... Өө хулгайчаа... Хүүе, хулгайчаа!
Монгол хэлний товч тайлбар толинд юу гэж тайлбарласан байдаг юм бол доо. Бодвол хүний юм зөвшөөрөлгүй нууцаар авах ч гэдэг юм уу нэг тиймэрхүү л тайлбар байдаг байх даа.
Бидний Монголчууд нь ямар нэгэн ажил хийж, ажилдаа улайрч байгаад алдаж эндэхдээ ''Өө, хулгайчаа'', хэн нэгэнд нь уцаарлаж уурлахдаа хөгшин залуугүй л ''Яадаг хулгайч вэ'' хэмээн хээв нэг хэлж орхино. Гэхдээ би энд энгийн л, жирийн л хүмүүсийн амнаас гарчихдагаар нь л хэлж ярьж байгаа нь энэ. Түүнээс биш шорон, орон, гудамжны хулигаанууд, танкны /траншейний/ товаришуудын хэлж ярьдагаар хэлсэнгүй, бичсэнгүй. Энэ тусгай ангилалын, ''Элит'' гаруудын супер яриаг энгийн нэгэн та бид мэдэх ч үгүй, мэдээд дуурайгаад ярья ч гэсэн та бидний хэл эвлэж ярих ч үгүй бизээ. Гэхдээ би энэ удаа маш энгийн мөртлөө байдаг л нэг боловсон хулгайн талаар цухас дурдмаар санагдлаа.
-2010 / 01 / 27
Компанийн засаглал гэж их ярих болж. Бvр моодонд орсон гэхэд хилсдэхгvй. Гэтэл компанийн засаглал гэж чухамдаа юу юм бэ. Тvvнийг хэрхэн зєв хэрэгжvvлэх ёстой вэ. Энэ хэлбэрийг хєгжvvлэх нь Монголчуудад бус гадныханд ашигтай болчихсон юм биш байгаа даа гэсэн эргэлзээ мэргэжилтнvvдийн дунд бий болсон байна. Компанийн засаглалыг хєгжvvлэх нэрийдлээр хэсэг хvн мєнгє олдог болсон юм биш биз гэсэн бодол vндэстэй юм.




-2009 / 12 / 21
Хүмүн капитал гэдэгт хүний эрүүл мэнд, боловсрол, мэдлэг чадвар (дадлага туршлага) бүгд багтдаг. Хүмүүс боловсролыг тодорхой зорилготойгоор цаг хугацаа зарцуулан олж авдаг. Боловсрол нь хөдөлмөрийн чанарт нөлөөлдөг гол хүчин зүйл гэж эдийн засагчид үзэж ирсэн. Энэ хандлага Arrow (1962), Denison (1985), Romer(1986), Lucas (1988), Mankiw, Romer, Weil (1992), Barro (1995) нарын ажилд тусгагдсан байдаг байна.


HR Фото