Уулзалт зөвлөгөөн
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.99%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.29%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.15%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.50%
Уулзалт зөвлөгөөн
-2013 / 08 / 23
Ажил хийхийгээ аз жаргалд тооцдог хүмүүс бий. Олон цагаар ажилладаг хүмүүс ажлаа түр хугацаанд мартаж жинхэнээсээ амарч сурах хэрэгтэй. Ингэж байж л хүч чадлаа сэлбэдэг.
1. Та амралтын өдрөө гэрээс, хотоос гадна өнгөрөөх дуртай юу?
а/ Үгүй гэрийн ажлаа амжуулах ёстой -1
б/ Хэрэв найз нөхөдтэйгээ бол явж болох юм -2
в/ Боломжоороо үе үе явна -3
-2013 / 08 / 23
Ийм нэртэй цомог худалдаанд гарч нээлтээ хийж байгаа бололтой. Сурталчилгаа нь тасралтгүй гарч бас олны танил хүмүүс “Сонголт” гэдэг үгийн талаар өөрсдийн санаа бодлоо илэрхийлж байна.

Сонголт – Энэ үгнээс дараах бодол төрсөнөө та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Ажилд орох процессын үед “Сонгон шалгаруулалт” гэдэг нэр томъёо өргөн хэрэглэгддэг. Мэдээж энэ нь ажилд орох сонирхолтой байгаа хүмүүсээс хамгийн сайныг нь шилж сонгох тухай асуудал.
-2013 / 08 / 20
Ихэнхи цагаа офист ширээний ард өнгөрүүлдэг хүмүүст хөдөлгөөн дутагдсаны улмаас нэлээд хэдэн төрлийн суудлын өвчнүүд заналхийлдэг. Эдгээр өвчнүүдийг мэдэж, сэргийлж байхгүй бол дараа нь, авсан цалингаасаа илүүг эмнэлэгт төлөх болно шүү!
-2013 / 07 / 01
Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны тогтвортой байдал, хөгжлийн түвшинд түүний суурь харилцаанд голлон оролцогч ашгийн төлөө хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг. Ашгийн төлөө, бизнесийн үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтын олон төрөл, хэлбэр байдаг ч тэдгээрийн дотроос хамгийн өргөн хэрэглэгддэг нь компанийн бүтэц зохион байгуулалт билээ
-2013 / 06 / 23
Поль Брэгг зөвлөж байна. Идэш ууш, сэтгэлгээний хооронд ямар ч холбоо үгүй мэт санагддаг. Ухаантай хүн бол юу ч идэж ууж байсан сэтгэхээ л сэтгэнэ гэж бодоцгооно. Уг нь тийм гарамгай хүн зөв хооллодог байсан бол бүр илүү сэтгэх байсан нь харамсалтай. Зөв хооллодогсон бол эрдэмтэд судлаачид шинжлэх ухааныг огт өөр түвшинд гаргах байсан юм. Эйнштейн ч гэсэн оюун ухааны боломжийг хангалттай бус түвшинд ашигласан гэсэн үг.
-2013 / 05 / 02
Асар хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд оновчтой хариу үйлдэл үзүүлэх, хурдтай шийдвэр гаргаж, орчиндоо дасан зохицоход бидний сэтгэх чадвар, сэтгэлгээний хэв шинж чухал үүрэгтэй. Бүтээлчээр сэтгэн шинэ сэдлүүд үүсгэсний үр дүнд дэлхий дээрхи бүх дэвшилттэй эд зүйлс, технологи, тээвэр холбоо гээд л тоо томшгүй олон зүйл бий болсон. Шинэ нээлт хийх шинийг санаачлах нь бүтээлч сэтгэлгээний үр дүн билээ. Тийм ч учраас энэ ертөнц бүх хүнийг бүтээлч сэтгэлгээтэй байхыг шаардах боллоо. Хүмүүс өөрсдийн амьдрал болон ажил хэргээ хөнгөн, аятайхан, аюулгүй, сонирхолтой болгохын тулд тасралтгүй шинэ шинэ зүйлийг бүтээсээр ирсэн бөгөөд үргэлжлүүлэн бүтээсээр байгаа билээ.
Мэдээжийн бөгөөд илэрхий мэдэгдэхүйц шийд байхгүй үед та нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авах хүсэлгүй байгаа бол түүнийг шийдэх цоо шинэ шийдлийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэр шийдлийг бүтээлч шийдэл гэнэ.
-2013 / 04 / 28

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслүүдээр цалин хөлс нэмэх тухай асуудал байнга л яригдах боллоо. Манай салбар, миний ажил “би“ хамгийн чухал нь тул миний цалинг нэмэх учиртай хэмээн хэн бүхэн “Ардчилал” хэмээх зүйлийн буянаар өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Хэн хүний, тэр тусмаа Монгол хүний цалин хөлс нэмэгдэж байвал түүнээс сайхан зүйл юу байх вэ? Тэгэхдээ энд нэг зүйлийг зайлшгүй анхаарах шаардлагатай болоод байна. Энэ бол ажлын бүтээмж. Хүний нөөцийн салбарын зөвлөх үйлчилгээний байгууллагын хувьд үүнийг хэлэх үүрэгтэй гэж үзэж хэвлэн нийтэлж, ухуулан сэнхрүүлэх авъяас билигт маруухан ч анх удаагаа л чармайн бичиж байгааг минь ойлгоно буй за. Учир шалтгааныг тайлбарлахаас өмнө цалин хөлс гэж юу болохыг тодорхойлъё.

-2013 / 04 / 28

Орчин үеийн байгууллагын удирдлагын арга ажиллагаа нь үүрэгт чиглэхээсээ илүүтэй хүнээ хөгжүүлэх үзэл баримтлал түгээмэл болж байна. Хүний хөгжлийг эрхэмлэн, нээлттэй бүтээлч  сэтгэлгээнд тулгуурлан хүний нөөцийн менежментэд суурилсан хөгжлийг байгууллагад бий болгох асуудал хөгжлийн шаардлагаар урган гарч байна. Өрсөлдөгчөөсөө илүү хурдан сурах, хөгжих үйл явц нь тэднээс давуу байдалтай болох арга бөгөөд энэ нь байгууллагын дотоод менежмент буюу хүний нөөцийн менежмент дээр суурилж явагдана.

-2013 / 04 / 28
Д.Батжаргал /Доктор, профессор/
СЭЗДС-ийн Захирал
Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн дарга 


Монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явцад ерөнхийлсөн дүн шинжилгээ хийж, байгууллагын менежментийн чадамжийг тодорхойлогч зангилаа асуудалд та бүгдийн анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Бидний амьдарч буй өнөөгийн ертөнцийг ерөнхийд нь хөгжил дэвшил хурдасч  байна гэсэн нэгэн онцлог шинжээр тодорхойлж болно. Тийм учраас бизнесийн байгууллагын менежментийн чадамж ямар байх нь хөгжлийн энэ хурдцыг ойлгож, мэдэрч, бизнестэйгээ холбон харж, ухаарах явдалаас шууд хамаарна.


HR Фото