Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HR news
-2011 / 09 / 16
Үл хөдлөх хөрөнгийн худалдаа хөрөнгө оруулалтын салбарын тэргүүлэгч Мастер Пропертис компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон "Удирдагчийн ур чадвар" сэдэвт сургалт семинар боллоо. Сургалт "Муу удирдагч гэж хэнийг хэлэх вэ?", "Сайн удирдагчийн шинж чанар", "Зөв магтаал сайшаал ба оновчтой шүүмж" гэсэн агуулгын хүрээн зохион байгуулагдлаа.
-2011 / 09 / 09
Монголын Хүний Нөөцийн Институт үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн баяраа угтаж залуу хойч үеийнхэндээ хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн, хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулахаар зорин “Human Capital” хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүд, нийт ажилтан ажиллагсад Та бүхнийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна.
-2011 / 08 / 04
Жилдээ нэг олддог /бурхны хишиг гэж болохоор/ амралтын хэд хоног гэдэг ам.доллар шиг үнэтэй цаг хугацаа байдаг. Манайхан ээлжийн амралт гэдгийг үндсэн мөн чанараар нь тэр бүр ойлгодоггүй. Тиймдээ ч зарим нэг нь зуслан дээрээ гэдсээ илж хэвтэж байгаад өнгөрөөх юм уу, эсвэл найр наадам энэ тэр хэссээр амралтын хугацаагаа дуусгаад авна. Амралт нь өөрийн эрүүл мэнд дэх “их засвар”-аар эхлэх нь зүйтэй байх.
-2011 / 07 / 22
Дэлхийн зөн олон улсын байгууллага өөрийн хүмүүнлэгийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд Монголын хүний нөөцийн институттэй хамтран ажил хөдөлмөрийн гарааны эхэнд байгаа буюу хөдөлмөрийн зах заалд шинээр орох гэж байгаа залууст болон хөдөлмөр эрхлэх чин эрмэлзэл бүхний иргэдэд зориулсан "Ажлын ярилцлагад тэнцэх арга зүй" сэдэвт цуврал сургалтыг амжилттай зохион байгуулж байна.
-2011 / 07 / 08
Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэн их нүүдэл Монгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онд Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.
-2011 / 07 / 04
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгчдийн хүсэлтээр дотоодын нефть импортлогчдын үйл ажиллагаанд шалгалт хийж, торгууль ногдуулжээ.
-2011 / 07 / 02
Дорноговь аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн 150 гаруй албан хаагчид амьдралын даатгалд даатгуулж, “Нэйшнл лайф даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгууллаа.
-2011 / 07 / 01
Өмнөд Солонгос 15 хүртэлх насны өсвөр үеийнхний компьютерын мэдлэгийн рейтингээр тэргүүн байрыг эзэлжээ. Ийм дүгнэлтийг Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас /ЭЗХАХБ/ гаргажээ.
-2011 / 06 / 29
Оросын иргэдийн 8 хувь нь цалингаа нэмэгдүүлэх эсвэл өндөр цалинтай ажилд орох гэж хуурамч диплом худалдан авсан бол 10 хувь нь авах тухай боддог гэнэ.
HR Фото