Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.00%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
32.02%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.61%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.31%
HR news
-2013 / 11 / 02
Өнгөрсөн 10 дугаар сарын 30-ны өдөр хүний нөөцийн салбартаа анхдагч нь болох Монголын хүний нөөцийн институтээс “HR Directors Summit 2013” дээд хэмжээний анхдугаар чуулга уулзалтыг Best Western зочид буудлын Соёмбо танхимд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төр хувийн хэвшлийн зуу гаруй топ байгууллага, групп, компаниудын хүний нөөц хариуцсан захирлууд оролцсон  уг чуулга уулзалт боловсон найрсаг угталт, бүртгэлийн үйл ажиллагаанаас авахуулаад өндөр ач холбогдол бүхий дээд хэмжээний  арга хэмжээ болж өнгөрлөө.
-2013 / 10 / 26
Монголын хэвлэлийн салбарын тэргүүлэгчдийн нэг болох Мөнхийн үсэг группын "Хүний нөөцийн зөвлөгөөн" арга хэмжээний хүрээнд удирдах ажилтнуудад зориулан "Манлайлал" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
-2013 / 10 / 25
Мишээл группын удирдлагын багт компанийн стратеги төлөвлөлтийн арга зүй сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдлаа.
-2013 / 10 / 16
50 жилийн түүхэн замнал бүхий "Дарханы Дулааны Цахилгаан Станц" ТӨХК- ийн удирдлагын баг Менторинг буюу залгамжлалын төлөвлөлт сэдэвт сургалт семинарыг Монголын Хүний Нөөцийн Институтын төв байранд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
-2013 / 10 / 13
АПУ Трейдинг компанийн алба, хэлтэсийн удирдлагуудад "Хамтран ажиллагсдаараа дамжуулан амжилтанд түргэн хүрэх " нь агуулагын хүрээнд "Коучинг арга зүй" сургалтыг Нүхт корпорейт зочид буудалд зохион байгуулагдлаа.
-2013 / 10 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтээс хүний нөөцийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулан байгуулдаг "Ахисан түвшин"-ий мэргэшлийн чадамж олгох сургалт амжилттай зохион байгуулагдаж төгсөгчиддөө батламж гэрчилгээг нь гардууллаа. Тус сургалтанд урилгаар Компанийн Засаглалын Төвийн захирал Ж.Үнэнбат, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, Галт гарьд холдингын гүйцэтгэх захирал Н.Цогжавхлан, Австралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал, IT Zone ХХК-ийн технологи хариуцсан захирал У.Наранбаатарын салбарын тэргүүлэгч зөвлөхүүд ирж лекц уншсан нь сургалтын үнэ цэнийг илэрхийлж байлаа.
-2013 / 10 / 06
Дэлхийн эдийн засгийн форум-аас энэ жил анх удаагаа “Хүний капиталын хөгжлийн индекс” (Human Capital Index 2013) чансааг Харвардын их сургууль, олон улсын зөвлөх компани “Mercer Human Resource Consulting”-тэй хамтран гаргалаа. Хүний капиталын хөгжлийн чансааг боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, нийгмийн тогтвортой байдал гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр хэмжин шалгаруулжээ.
-2013 / 10 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг HR UPDATE 2013 - Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөн "Хэмжиж үл чадвал, удирдаж үл чадна" гэсэн уриатайгаар 2013.09.27 -ны өдөрамжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, IT Zone ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга, технологи хариуцсан захирал У.Наранбаатар, Австралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал, Аригу медиа ХХК-ийн захирал Л.Ариунбат, Мазаалай.виз төслийн менежер В.Уянга зэрэг зочид төлөөлөгчид урилгаар оролцож илтгэл тавьлаа.
-2013 / 10 / 01
Монголын Хүний Нөөцийн Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг HR UPDATE 2013 - Гишүүд дэмжигчдийн зөвлөгөөн "Хэмжиж үл чадвал, удирдаж үл чадна" гэсэн уриатайгаар 2013.09.27 -ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Уг арга хэмжээнд Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг, МХНИ-ийн ерөнхий захирал Д.Бартанбаатар, Скайтел группын гүйцэтгэх захирал Д.Болор, IT Zone ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баттулга, технологи хариуцсан захирал У.Наранбаатар, Австралийн JDA Applus velosi Mongolia ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Маршал, Аригу медиа ХХК-ийн захирал Л.Ариунбат, Мазаалай.виз төслийн менежер В.Уянга зэрэг зочид төлөөлөгчид урилгаар оролцож илтгэл тавьна.
HR Фото