Мэдээлэл
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.83%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
30.48%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.90%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.74%
HR news
-2013 / 04 / 28
Дэлхийн шилдэг эм, био бэлдмэл үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай бүтээгдэхүүнийг Монгол улсын Эмийн бүртгэлд бүртгүүлэн, зах зээлд нэвтэрүүлж, эмчилгээний орчин үеийн чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг ард түмэндээ хүргэсээр ирсэн Монос фарм трейд ХХК-ийн борлуулалт, маркетингийн багийн хамт олонд "Худалдааны төрөл" сэдвийн хүрээнд чиг үүргийн сургалт зохион байгууллаа. Мэдлэг мэдээлэл бүхнийг бүтээлчээр хүлээн авдаг "Монос фарм трейд" -ын залуусдаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
-2013 / 04 / 28
Монос фарм трейд компанийн албадын удирдлагууд болон маркетинг, борлуулалтын мэргэжилтнүүдэд Худалдааны байгууллагын гадаад үзэмж, ач холбогдол, үнэ цэнэ" сэдэвт сургалт зохион байгууллаа. Идэвхи санаачлагатай оролцсон "Монос"-чууддаа ажлын өндөр амжилт хүсье.
-2013 / 04 / 21
"MsoNormal">Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилго бүхий Зам тээврийн яамны удирдах ажилтнуудад "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага" сэдэвт лекц уншлаа.
-2013 / 04 / 20
Мөнх Замбала ХХК-ийн удирдлагын багийнханд "Цалин хөлсний тогтолцоо ба цалингийн судалгаа" сэдэвт сургалт семинар зохион байгууллаа. Сургалтаар үр дүнтэй цалингийн тогтолцоо хэрхэн бий болгох болон цалингийн судалгаа оновчтой хийх талаар арга зүйн зөвлөмж өгөгдлөө.
-2013 / 04 / 20
Монос фарм трейд ХХК -ийн Хангамж, Борлуулалт, Импорт хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд  "Худалдан авагчийн дургүйцлийг зохицуулах ба ятган сэнхэрүүлэх арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа.
-2013 / 04 / 17
Очир төв холдингийн хамт олонд "Key performance indicator" (KPI) - Оновчтой үнэлгээний арга зүй сэдэвт сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа. Хийж бүтээх эрч хүчээр дүүрэг байгаа Очир төв холдингийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-2013 / 04 / 15
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрийн үр дүнд ийнхүү цалингийн доод хэмжээг 36,7 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013.09.01-нээс 192 000 болгон шинэчилэн мөрдөнө.  Энэ нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж байна гэсэн үг юм.
-2013 / 04 / 15
"Илүү сайхан Монголын төлөө" уриатай Макс группийн хүний нөөцийн нийт менежерүүдийн хүрээнд "Candidate Management" буюу "Оновчтой сонгон шалгаруулалтын арга зүй" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдлаа.
-2013 / 04 / 03
Монголын интернет худалдаа, хүргэлтийн үйлчилгээний анхдагч Мөнх Замбала ХХК буюу ЗАМБАЛА хүнсний их дэлгүүрийн хамт олонд "Хамт олон" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. Ямагт анхдагч байдаг "Замбала"- ын хамт олонд урам зориг, эрч хүч, амжилт бүхнийг хүсэн ерөөе.
HR Фото