Мэдээлэл
Та шинэ ажилтан ажилд авах болон өмнөх ажилтнаа дэв ахиулахдаа дараах ЗАН ТӨЛӨВ-үүдийн алийг нь илүү чухалчилдаг вэ?
Нээлттэй байдал
9.61%
Үнэнч байдал
19.43%
Өрсөлдөх чадвар
20.42%
Бусадтай нийцэх байдал
24.73%
Гадагшаа чанар
0.71%
Ёс суртахуун
19.36%
Өөдрөг үзэл
5.72%
HR news
-2012 / 05 / 06
Монголын хүний нөөцийн институтын удирдлагууд Хонг Конгд албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хүрээнд хүний нөөцийн менежментийн чиглэлийн Хонг Конгд төвтэй байгууллагын төлөөлөгч нартай уулзаж хамтын ажиллагааны үзэл баримтлалаа солилцлоо. Мөн тухайлан Хонг Конгын хүний нөөцийн менежментийн институттэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
-2012 / 04 / 24

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компани, албан байгуууллагууд ажилчдаа сургалтанд хамруулах боломж хомс байдаг. Тэгвэл Монголын  хүний нөөцийн интститут 4-р сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдрүүдэд  Төвийн бүсийн тулгуур төв  Дархан хотод  “Хүний нөөцийн мэргэшүүлэх үндсэн сургалт”-ыг  зохион байгууллаа.
-2012 / 03 / 31
Захирлуудад зориулсан хүний нөөцийн дээд амжилттай үргэлжилж байна. Тус сургалтаар захирлуудад нэн шаардлагатай удирдлагын шинэ арга барилууд болон хүний нөөцийн ноу хау болсон сэдвүүдээр лекц, семинар зохион байгуулагдана. Сургалтыг Монголын хүний нөөцийн зөвлөхүүд болон Компанийн Засаглалын Хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат, Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн захирал Д. Батжаргал (Ph.D), Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Мандал даатгал группын ерөнхийлөгч Ө. Ганзориг зэрэг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд заах болно.
-2012 / 03 / 24

Монголын хүний нөөцийн институтын удирдлагын багийн төлөөлөл Сингапурын хүний нөөцийн институтын гүйцэтгэх захирал Давид Анг-ийн урилгаар албан айлчлал хийж байна. Уг ажил хэргийн уулзалтаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, дотоодын мэргэжилтнүүдийг Сингапурт сургалт семинарт хамруулах, СХНИнститутын экспертүүдийг Монголд урьж олон улсын сургалт семинар зохион байгуулах хэлцэл хийх юм.
-2012 / 03 / 04

Монгол Улсын Их Сургууль - Эдийн засгийн сургуулийн удирдах ажилтнуудад зориулан
1. Хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага
2. Хүний нөөцийн бүрдүүлэлт, оновчтой сонгон шалгаруулалт
3. Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт
4. Хүний нөөцийн үнэлгээний арга зүй (Ажлын гүйцэтгэлийн тухай) сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа.
-2012 / 03 / 01


Люксембургийн  Вант улсаас хэрэгжүүлж байгаа Санхүүгийн салбарыг чадавхижуулах төслийн хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институт Санхүүгийн зохицуулах хорооны  Тамгын газрын нийт ажилтнуудад "Байгууллагын соёл", "Баг бүрдүүлэлт" гэсэн сэдвээр хамт олны чадавхижуулах сургалт "Монголын нууц товчоо" амралтын цогцолборт амжилттай зохион байгууллаа.
-2012 / 02 / 08
 

“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатай БСБ сервис компанийн хамт олон "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулт" сэдэвт сургалтыг    бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд зохион байгууллаа. Сургалтанд идэвхитэй оролцсон залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 02 / 02

Монголын хүний нөөцийн институтээс зохион байгуулдаг удирдлагуудад зориулсан хүний нөөцийн сургалт буюу CHRM (Ахисан түвшний ) сургалтанд Ус Сувгийн Удирдах Газар бүх шатны удирдах ажилтанууд хамрагдаж амжилттай төгслөө . Сургалтаар хүний нөөцийн удирдлагын бодлого төлөвлөлтийн асуудал болон удирдлагын ур чадвар, үнэлгээ, урамшуулалын оновчтой арга барилын талаар шинэ соргог мэдлэг, мэдээ мэдээлэл, практик зөвлөмжүүдийг салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд өгсөн юм.
-2012 / 01 / 19
Монос группын ууган компанийн нэг МоносФарм Трейд компани Монголын хүний нөөцийн институттэй хамтран "Байгууллагын соёлын цогц хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага" семинараар албан ёсоор нээж эхлүүллээ.
HR Фото