Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
HR news
-2012 / 05 / 12
UNITED POINT SYSTEM компанийн хэрэгжүүлж буй PEST PROJECT-ийн шинэ ажилтнуудад борлуулалт, маркетинг болон харилцааны ур чадвар агуулгын хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институтын зөвлөхүүд лекц уншлаа. Тус төсөл нь бэлэн бус төлбөр тооцооны шинэ хандлагыг монголд нэвтрүүлэх зорилготой юм. Эрч хүч бүхий залуусдаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
-2012 / 05 / 07

Монголын хүний нөөцийн институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар Завхан аймаг дахь ажлын томилолтын хүрээнд Завхан аймаг дахь ХАҮТанхимын дарга Г. Бадамхатаны урилгаар "Хүн баялагын удирдлага" сэдэвт сонирхолтой лекц уншлаа.
-2012 / 05 / 06
Монголын хүний нөөцийн институтын удирдлагууд Хонг Конгд албан томилолтоор ажиллаад ирлээ. Томилолтын хүрээнд хүний нөөцийн менежментийн чиглэлийн Хонг Конгд төвтэй байгууллагын төлөөлөгч нартай уулзаж хамтын ажиллагааны үзэл баримтлалаа солилцлоо. Мөн тухайлан Хонг Конгын хүний нөөцийн менежментийн институттэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
-2012 / 04 / 24

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компани, албан байгуууллагууд ажилчдаа сургалтанд хамруулах боломж хомс байдаг. Тэгвэл Монголын  хүний нөөцийн интститут 4-р сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдрүүдэд  Төвийн бүсийн тулгуур төв  Дархан хотод  “Хүний нөөцийн мэргэшүүлэх үндсэн сургалт”-ыг  зохион байгууллаа.
-2012 / 03 / 31
Захирлуудад зориулсан хүний нөөцийн дээд амжилттай үргэлжилж байна. Тус сургалтаар захирлуудад нэн шаардлагатай удирдлагын шинэ арга барилууд болон хүний нөөцийн ноу хау болсон сэдвүүдээр лекц, семинар зохион байгуулагдана. Сургалтыг Монголын хүний нөөцийн зөвлөхүүд болон Компанийн Засаглалын Хөгжлийн төвийн захирал Ж.Үнэнбат, Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн захирал Д. Батжаргал (Ph.D), Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, Мандал даатгал группын ерөнхийлөгч Ө. Ганзориг зэрэг салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд заах болно.
-2012 / 03 / 24

Монголын хүний нөөцийн институтын удирдлагын багийн төлөөлөл Сингапурын хүний нөөцийн институтын гүйцэтгэх захирал Давид Анг-ийн урилгаар албан айлчлал хийж байна. Уг ажил хэргийн уулзалтаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, дотоодын мэргэжилтнүүдийг Сингапурт сургалт семинарт хамруулах, СХНИнститутын экспертүүдийг Монголд урьж олон улсын сургалт семинар зохион байгуулах хэлцэл хийх юм.
-2012 / 03 / 04

Монгол Улсын Их Сургууль - Эдийн засгийн сургуулийн удирдах ажилтнуудад зориулан
1. Хүний нөөцийн орчин үеийн чиг хандлага
2. Хүний нөөцийн бүрдүүлэлт, оновчтой сонгон шалгаруулалт
3. Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт
4. Хүний нөөцийн үнэлгээний арга зүй (Ажлын гүйцэтгэлийн тухай) сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа.
-2012 / 03 / 01


Люксембургийн  Вант улсаас хэрэгжүүлж байгаа Санхүүгийн салбарыг чадавхижуулах төслийн хүрээнд Монголын Хүний Нөөцийн Институт Санхүүгийн зохицуулах хорооны  Тамгын газрын нийт ажилтнуудад "Байгууллагын соёл", "Баг бүрдүүлэлт" гэсэн сэдвээр хамт олны чадавхижуулах сургалт "Монголын нууц товчоо" амралтын цогцолборт амжилттай зохион байгууллаа.
-2012 / 02 / 08
 

“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатай БСБ сервис компанийн хамт олон "Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулт" сэдэвт сургалтыг    бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд зохион байгууллаа. Сургалтанд идэвхитэй оролцсон залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
HR Фото