HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
18.99%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
33.29%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.15%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.50%
HR plus карт
-2011 / 04 / 25
Албан тасалгаандаа орж ирэх үед хамт олны тань халуун дулаан яриа зогсож, чимээгүй болох тохиолдол ажиглагдаж байсан уу?
Магадгүй та энэ үед өөрийнхөө тухай бодож байсан биз. Үнэхээр ч энэ бүхэн таны байгаа байдалтай холбоотой ч юм билүү?
Танд тааламжгүй ханддаг байж болох шалтгаан их бий. Гэхдээ хамт олон тань тааламжгүй хандаж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй байж болох юм.
-2011 / 04 / 24
Сонирхолын бүлэг үүсэх хоёр үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
· Сонирхлын бүлэг нь өөртөө нэгдсэн хүмүүст ашиг өгдөг учраас хүмүүс сонирхлын бүлэгт нэгдэг.
· Аливаа нийгэмд тодохой хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж, улмаар тэрхүү зөрчигдсөн эрх ашгаа хамгаалахын тулд хүмүүс сонирхлын бүлэгт нэгддэг.
Зарим улс оронд сонирхлын маш олон бүлэгтэй байх нөхцөл бүрэлдсэн байдаг.Тухайн улс оронд шашин шүтлэг, арьс өнгө, яс угсаа, ажил төрлийн ялгарал хэдий чинээ их байна төдий чинээ олон байна. Тэгэхдээ тухайн ард түмний улс хэдий чинээ их байна бүлгийн тоо төдий чинээ олон байна. Тэгэхдээ тухайн ард түмний улс төрийн хувьд боловсорсон байдал, уламжлал нөлөөлж болохийг үгүйсгэх аргагүй.
-2011 / 04 / 23
Сонирхлын бүлэг (interest group) гэсэн нэр томъёонд “сонирхол” , ” бүлэг” гэсэн хоёр утга санаа агуулагдаж байдаг. Бүлэг гэдэг үг нь хоорондоо харилцаа холбоотой тодорхой тооны хоёр ба түүнээс дээш хүмүүс байгааг илэрхийлж байдаг бол сонирхол гэсэн үг нь тэд ижил сонирхол нэг зорилго нэг эрх ашигтай байгааг илэрхийлдэг.Тэгэхээр энд БИД гэсэн ойлголт хүчтэй нөлөөлдөг. Сонирхлын бүлэг гэдэг бол нэг эрх ашиг, адилхан сонирхолтойн улмаас хамтран үйл ажиллагаа явуулж буй хоёр болон түүнээс дээш тооны хүмүүсийг тэмдэглэсэн ойлголт юм.
-2011 / 04 / 21
Японы шилдэг компаниудад ажлын амжилтын нууц ба нуугдмал жор гэж байхгүй. Япон менежерийн хувьд хамгийн гол зорилт бол ажиллагчидтайгаа энгийн харилцаа тогтоож компанидаа єєрийн гэр орон шигээ хандах харьцаа бий болгох, ажилчид ба менежерүүдэд  нэгэн хувь заяатай улс гэдэг ойлголтыг бүрдүүлэх явдал ажээ. Японд үйлдвэрлэв номын хэсгээс... Японы шилдэг компаниудад ажлын амжилтын нууц ба нуугдмал жор гэж байхгүй. Япон менежерийн хувьд хамгийн гол зорилт бол ажиллагчидтайгаа энгийн харилцаа тогтоож компанидаа єєрийн гэр орон шигээ хандах харьцаа бий болгох, ажилчид ба менежерүүдэд  нэгэн хувь заяатай улс гэдэг ойлголтыг бүрдүүлэх явдал ажээ.
-2011 / 04 / 21

Гадаадын орны компанитай амжилттай хамтран ажиллах эхний алхам бол тухайн улсын дэг жаяг, бизнесийн хэв маягийг нь сайн мэддэг байх явдал билээ. Японы хэв маяг, бизнес явуулах дэг журам нь манай оронтой харьцуулашгүй өөр байдгаас гэрээ хэлэлцээр хийх, харилцан ойлголцоход нилээд хүндрэл учирдаг.

-2011 / 04 / 21
Оффисын дотоод тохижилт, байршил ажлын бүтээмжийг эрс дээшлүүлдэг гэдгийг та мэдэх үү? Тохитой, тухтай, зөв зохион байгуулалттай ажлын байр ажлын үр бүтээмжид их чухал нөлөөг үзүүлдэг. Судлаачидын гаргаж ирсэнээр ажлын байранд хийх хэдхэн өөрчлөлт гэхэд ажлын байрны уур амьсгал болон ажлын бүтээмжид маш их нөлөөг үзүүлдэг гэсэн байна.
-2011 / 04 / 20
Манай өнөөдрийн бизнес болон бусад бүхий л салбарт хамгийн их ажиглагддаг зүйл бол тухайн салбарын хүн нь өөрөө тушаал ахисаар ахисаар тухайн байгууллагаа удирдах явдал нилээн байдаг. Уг нь бол миний бодлоор сайн менежер буюу аливааг зохион байгуулах, удирдах, бүгдийг гаднаас нь харж чаддаг хүн л удирдаад аваад явбал илүү амжилтанд, илүү ашигтай байж чадах юм шиг санагддаг. Жишээ нь эмч хүн бол хүнийг эдгээх л тухайгаа суралцсан болохоос бус яаж байгууллагыг удирдаж, яаж олон хүн нэгэн зэрэг эмчилдэг болох тухай мэдэхгүй л болов уу. Зарим хүмүүс үүний эсрэг саналтай байдаг л даа. Тэдний хамгийн түгээмэл хэлдэг зүйл бол “та энэ салбарын онцлогийг мэдэхгүй шүү дээ” гэдэг. Хүн л болсон хойно бүгдийг мэдэхгүй нь тодорхой. Гэхдээ тэр онцлогийг нь мэдэх, суралцахад шаардлагатай бага зэргийн хугацааг л гаргаад өгчихөд тухайн байгууллагыг илүү амжилтанд хөтөлж чадна гэж боддог юм.


-2011 / 04 / 13

Зангиа бол эр хүний өөрийгөө илэрхийлэх боломж, гол имидж юм. Зангиа нь зүүсэн эзнийхээ тухай ихийг өгүүлдэг тул үйлчлүүлэгчид, хамтран ажиллагсадтайгаа уулзаж буй, ямар ч түвшний ажил хэргийн асуудлыг шийдэж буй хүн зангиагаа сонгохдоо бодох ёстой. Тиймээс ихэнх эрчүүд зангиа худалдан авахдаа хэмжээ, өнгө, загварыг нь аль болох өөртөө тохируулан зөв сонгохыг хичээх хэрэгтэй. Зангиаг сонгох нь тийм ч амар ажил биш. Тарган биетэй хэрнээ нарийхан, дунд зэргийн биетэй атлаа өргөн зангиа зүүх нь төдийлөн сайхан харагдуулдаггүй. Мөн өндөр мөртлөө богино зангиа зүүх нь тухайн хүнийг нь сул дорой харагдуулдаг. Нэг өнгийн, даавуун материалтай зангиагаар гангардаг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Орчин үед, шоотой, судалтай, хээтэй, торгомсог зангиагаар залуус "гоёх" болж.


-2011 / 04 / 13
Энэ нь компаний дүр төрхийг илтгэнэ. Компани нь өөрийн онцлогтой дизайн, өнгө, таних тэмдэг, бланк, тамга, сурталчилгааны хуудас зэргээр өөрийгөө илэрхийлдэг. Харин эдийн засгийн салбарт үйл ажиллагаа (хоолны газар, нийтийн тээвэр зэрэг) явуулдаг өөрөөр хэлбэл үйлчлэгчтэйгээ шууд харилцдаг газар нь өөрөө, байрныхаа дизайн, ажилтнуудын дүрэмт хувцас зэргээр өөрийгөө илэрхийлдэг. Компаниудын салбар болгон нь ижил дизайнтай энэ нь өөрийгөө таниулах тэмдэг нь юм. Жишээ нь тавилгын ****дэлгүүр нь сурталчилгаандаа хүртэл тус компанийн ажилтан болох дүрэмт хувцастай хүмүүсийн зургийг байрлуулсан байх жишээтэй.
Мөн байрладаг байшин, байр, өрөө зэргээ ижил дизайнтай болгож болно.


HR Фото