Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Мэдээлэл
-2014 / 05 / 19
Сингапур улс хоёр жил дараалан гадаад иргэдийн ажиллаж амьдрах дуртай улсаар нэрлэгдэж байсан ч энэхүү "цолоо" алджээ. Эйч Эс Би Си / HSBC/-ээс явуулсан судалгаагаар энэ жил Сингапур улс, Хятад, Германы дараа орсон байна. Судлаачид үүний шалтгааныг хөдөлмөрийн зах зээлийн аюулгүй байдал, амьдрах зардал ихсэх, нутгийн хүмүүстэй харилцахад хүндрэлтэй зэрэг шалтгаанаас болсон гэж үзжээ.
-2014 / 05 / 15
Статистик мэдээгээр Их Британи улсын ажилгүй иргэдийн тоо 133,000-р буурч 5 жилийн доод түвшиндээ буюу 2.2 саяд хүрсэн байна. Ажилгүйдлийн түвшин таван жилийн доод түвшин 6.8 хувь болсон хэмээн Үндэсний статистикийн газар мэдээлжээ.
-2014 / 05 / 06
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 233 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 04 / 28
Компанийн удирдлагын багийнханд зориулсан Management & Leadership хөтөлбөрийн багц сургалтын үргэлжлэл "Нөлөөлөл бий болгох динамик харилцааны ур чадвар" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
-2014 / 04 / 24
Хөдөлмөрийн Яамны дэргэдэх Хөдөлмөрийн Судалгааны Хүрээлэнгийн санаачлагаар 2014.04.24 нд хүний нөөцийн удирдлагын чиглэлээр түр сургалт злхион байгуулдаг байгууллагуудын төлөөлөл "Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл" -ийн асуудлаар санал бодлоо солилцов.
-2014 / 04 / 22
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 232 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2014 / 04 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн дэргэдэх ”HUMAN CAPITAL оюунлагийн сан“ “Инээмсэглэж Буй Хүүхэд” нэртэй оюунлагийн аяныг БЗД-ийн 13-р хороотой хамтран дөрөвдүгээр сарын 11-нд зохион байгууллаа. Монголын ирээдүй болсон залуу хойч үедээ ОЮУНЛАГ ХАНДАЛГЫГ төлөвшүүлэх, хүүхэд багачуудынхаа оюунд бага ч атугай хөрөнгө оруулах зорилгоор уламжлал болгон хэрэгжүүлдэг энэхүү аяны хүрээнд 13-р хорооны 50 хүүхдэд “Яагаад” хүүхдийн ном, хичээлийн хэрэгсэл бүхий бэлэгийг МХНИ-ийн хамт олон гардуулсан юм.
-2014 / 04 / 14
"Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүргэнэ" гэсэн уриагаар нь бид сайн мэдэх Туушин компани болон өргөжиж эрх байгаа үйл ажиллагаа бүртээ салбарын тэргүүлэгч хэмээх хүндэтгэлийг хүртсээр байна. Энэхүү хөгжил дэмшил өөд тэмүүлэгч хамт олны төлөөлөл болсон удирдлагын багийнхан өнгөрөгч амралтын өдрүүдэд "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага", "Удирдагчийн ур чадвар", "Эрсдэлийн удирдлага", "Өндөр бүтээмж бүхий хамт олныг бүрдүүлэх нь" гэсэн агуулга бүхий багц сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран Best Western Tuushin Hotel-д зохион байгууллаа."Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүргэнэ" гэсэн уриагаар нь бид сайн мэдэх Туушин компани болон өргөжиж эрх байгаа үйл ажиллагаа бүртээ салбарын тэргүүлэгч хэмээх хүндэтгэлийг хүртсээр байна. Энэхүү хөгжил дэмшил өөд тэмүүлэгч хамт олны төлөөлөл болсон удирдлагын багийнхан өнгөрөгч амралтын өдрүүдэд "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага", "Удирдагчийн ур чадвар", "Эрсдэлийн удирдлага", "Өндөр бүтээмж бүхий хамт олныг бүрдүүлэх нь" гэсэн агуулга бүхий багц сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институттэй хамтран Best Western Tuushin Hotel-д зохион байгууллаа.
-2014 / 04 / 14
1979 оноос хойш Монголын чадварлаг мэргэшсэн үе үеийн мэргэжилтнүүдийг бэлдэж ирсэн Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн бизнес удирдлагын тэнхимийн багш, сурагчид тэр дундаа Хүний Нөөцийн Удирдлагын шинэ үе болон бэлтгэгдэж байгаа залуусын нэгдэл болох HRM Club-ынхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжил сурталчилах өдөрлөгт Монголын Хүний Нөөцийн Институтын ерөнхий захирал Д.Бартанбаатар "Хүний Нөөцийн Удирдлагын мэргэжлийн үнэ цэнэ" сэдвээр лекц уншлаа.
HR Фото