Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
Мэдээлэл
-2013 / 04 / 21
"MsoNormal">Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх эрхэм зорилго бүхий Зам тээврийн яамны удирдах ажилтнуудад "Орчин цагийн хүний нөөцийн удирдлага" сэдэвт лекц уншлаа.
-2013 / 04 / 20
Мөнх Замбала ХХК-ийн удирдлагын багийнханд "Цалин хөлсний тогтолцоо ба цалингийн судалгаа" сэдэвт сургалт семинар зохион байгууллаа. Сургалтаар үр дүнтэй цалингийн тогтолцоо хэрхэн бий болгох болон цалингийн судалгаа оновчтой хийх талаар арга зүйн зөвлөмж өгөгдлөө.
-2013 / 04 / 20
Монос фарм трейд ХХК -ийн Хангамж, Борлуулалт, Импорт хариуцсан ахлах мэргэжилтнүүдэд  "Худалдан авагчийн дургүйцлийг зохицуулах ба ятган сэнхэрүүлэх арга зүй" сэдэвт сургалт зохион байгууллаа.
-2013 / 04 / 17
Очир төв холдингийн хамт олонд "Key performance indicator" (KPI) - Оновчтой үнэлгээний арга зүй сэдэвт сургалт семинар амжилттай зохион байгуулагдлаа. Хийж бүтээх эрч хүчээр дүүрэг байгаа Очир төв холдингийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
-2013 / 04 / 16
Европын холбооны санхүүжилтээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хэрэгжүүлж буй Монгол улсад Жижиг Дунд Бизнесийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Монголын Менежмэнтийн Зөвлөхүүдийн Институтээс “Consult Expo 2013” Үндэсний Зөвлөхүүдийн анхдугаар үзэсгэлэн, Форумыг амжилттай зохион байгууллаа. Жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадавхийг сайжруулахад зөвлөх үйлчилгээний үзүүлэх үнэ цэнэ, ач холбогдолыг ойлгуулах зорилготой уг үзэсгэсэн энэ сарын 5, 6-нд Blue Sky Tower- т болж өнгөрсөн юм. Үзэсгэлэнд Монголын Хүний Нөөцийн Институт (MHRI) болон бусад үндэсний 35 зөвлөх компани оролцон өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд мөн ЖДБ эрхлэгчид зөвлөх компаниудын үйлчилгээг үзэж сонирхсон юм.
-2013 / 04 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 190,191 дýхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2013 / 04 / 15
1990 онд Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан уламаар өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжин тэлсэн мэргэжлийн өндөр ур чадвартай бүхий хамт олныг хөгжүүлэн чадавхжуулах эрхэм үүргийг хэрэгжүүлэгч хүний нөөцийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын Хүний Нөөцийн Институтийн зохион байгуулдаг "Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшин" -ий сургалтанд хамрагдаж амжилттай дүүрэглээ.
-2013 / 04 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 192,193 дàхь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2013 / 04 / 15
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт  хэлэлцээрийн үр дүнд ийнхүү цалингийн доод хэмжээг 36,7 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013.09.01-нээс 192 000 болгон шинэчилэн мөрдөнө.  Энэ нь нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж байна гэсэн үг юм.
HR Фото