Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
Мэдээлэл
-2013 / 04 / 15
"Илүү сайхан Монголын төлөө" уриатай Макс группийн хүний нөөцийн нийт менежерүүдийн хүрээнд "Candidate Management" буюу "Оновчтой сонгон шалгаруулалтын арга зүй" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгуулагдлаа.
-2013 / 04 / 03
Монголын интернет худалдаа, хүргэлтийн үйлчилгээний анхдагч Мөнх Замбала ХХК буюу ЗАМБАЛА хүнсний их дэлгүүрийн хамт олонд "Хамт олон" сэдвийн хүрээнд сургалт семинар зохион байгууллаа. Ямагт анхдагч байдаг "Замбала"- ын хамт олонд урам зориг, эрч хүч, амжилт бүхнийг хүсэн ерөөе.
-2013 / 04 / 01
1990 онд Монос эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан уламаар өргөжин тэлсээр 2004 оноос Монос Групп болон өргөжин тэлсэн мэргэжлийн өндөр ур чадвартай бүхий хамт олныг хөгжүүлэн чадавхжуулах эрхэм үүргийг хэрэгжүүлэгч хүний нөөцийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголын Хүний Нөөцийн Институтийн зохион байгуулдаг "Хүний нөөцийн удирдлагын ахисан түвшин" -ий сургалтанд хамрагдаж амжилттай дүүрэглээ.
-2013 / 03 / 18

BSB Service LLC -ийн удирдлагын баг хамт олонд "Удирдагчийн ур чадвар" сэдвийн хүрээнд сургалт семинар амжилттай зохион байгууллаа. Сургалтанд идэвхитэй оролцсон бүтээлч залуусдаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
-2013 / 03 / 17
Ямагт амжилтын оргил өөд тэмүүлэгч Байгууламж-Од компанийн хамт олон дэлхийн хамгийн анхны дархан цаазат Богдхан уулын ноён оргил Цэцээ гүн дээр. /Далайн түвшингээс дээш-2258 метр/
-2013 / 03 / 11


2003 оноос бие даасан үйл ажиллагаа явуулж эхлэсэн салбартаа тэргүүлэгч  "Байгууламж-Од" компани "Хамт олноороо дамжуулан хэрхэн амжилтанд хүрэх вэ?" сэдэвт сургалт семинарыг нийт ажилтнууддаа Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Mongolian Human Resources Institute)-тэй хамтран зохион байгууллаа. 
-2013 / 03 / 04
МобиКом Корпорацийн захиалгаар хэрэгжүүлж буй "Management & Leadership" удирдах ажилтнуудад зориулсан хөтөлбөр амжилттай үргэлжилж байна. Уг хөтөлбөр нь байгууллагын өсөх ирээдүй бүхий шилдэг мэргэжилтнүүдийн карьер хөгжлийн хөтөлбөрт нь чиглүүлэг өгч, чадавхижуулах хөтөлбөр юм. 
-2013 / 03 / 04
Монголын Хүний Нөөцийн Хүрээлэн (Mongolian Human Resources Institute) RETAIL MANAGEMENT хөтөлбөрийн хүрээнд Монос Фарм Трейд компани дээр худалдааны менежментийн урт хугацааны төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн эхний сургалт семинарыг "Борлуулагчийн ур чадвар ба орчин үеийн борлуулалтын ажилтаны үүргүүдийн онцлог" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
-2013 / 02 / 20
Монголын Хүний Нөөцийн Институтын дэргэдэх HUMAN CAPITAL сургалтын төвийн хүний нөөцийн менежментийн мэргэшүүлэх үндсэн сургалтын 185 дахь элсэлт амжилттай төгслөө. Нийт төгсөгч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
HR Фото