Мэдээлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
Мэдээлэл
-2013 / 12 / 15
Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар "Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт" сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газрын удирдах ажилтнуудад шинэ соргог, сонирхолтой лекц уншлаа.
-2013 / 12 / 14
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо”-ны ажилтан, мэргэжилтнүүдэд чиглэсэн “ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” сургалтыг Монголын Хүний Нөөцийн Институтын багш сургагч нар амжилттай зохион байгууллаа.
-2013 / 12 / 01
Экспорт, импорт, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Цахиур" ХХК-ийн худалдаа борлуулалтын салбарын ажилтнуудад "Худалдааны ур чадвар" агуулгын хүрээнд хийгдсэн багц сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-2013 / 11 / 10
Чуулганы үеэр Монголын хүний нөөцийн институтийн дэмжигч байгууллагуудын үзэсгэлэн экспо мөн зохион байгуулагдлаа. Энэ нь хамтын ажиллагааны илрэл байсан бөгөөд уг экспод “IT ZONE” ХХК, Австралийн JDA Applus Velosi Mongolia, APEC CENTER, Төслийн удирдлага хөгжлийн хүрээлэн, Аригу институт, Актив консалтинг, Мазаалай, гэх мэт байгууллагууд оролцсон юм.
-2013 / 11 / 08
Чуулганы үеэр нэгэн баяртай гэнэтийн үйл явдал тохиосон нь Монголын хүний нөөцийн институтийн ерөнхий захирал Д.Бартанбаатар Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/197 тоот тушаалаар Хөдөлмөрийн  Салбарын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан ба шагналыг Хөдөлмөрийн яамны Захиргаа удирдлагын газрын дарга Г.Сувдаа гардуулсан юм. Салбарын яам хүний нөөцийн салбарыг хөгжүүлэхэд, Монголын хүний нөөцийн салбарын зөв бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний хөдөлмөрийг үнэлсэн нь нүдээ олсон шагнал байлаа.
-2013 / 11 / 07
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн чуулганы арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Швьецарийн Базельд төвтэй “Новартис ХХК” ажилласан бөгөөд гарын бэлгээ захирлуудад гардууллаа. Монголын хүний нөөцийн институтийн хамт олны зүгээс ивээн тэтгэгчдээ талархлаа илэрхийлэхийн ялдамд цаашдын хамтран ажиллах үйл ажиллагааны маань зам мөр маань дардан байхыг ерөөж байна. Мөн Хөдөлмөрийн яам Монголын Хүний Нөөцийн Институтийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг явдалд талархал илэрхийлье.
-2013 / 11 / 07
“HR Directors Summit 2013” чуулганы өдрийн зоог болон нэрийн хуудас солилцох арга хэмжээний үеэр оролцогчид чуулга уулзалтын зохион байгуулалт, үр өгөөжийг өндрөөр үнэлж, салбарын хүрээнд ийм ач хобогдолтой арга хэмжээнүүдийг олноор зохион байгуулж, мэдээлэл, туршлагаа солилцож, хамтдаа хөгжих боломжийг олгосонд талархаж буйгаа зохион байгуулагчдад илэрхийлж байсан юм.
-2013 / 11 / 06
“HR Directors Summit 2013” дээд хэмжээний анхдугаар чуулганы оролцогч мэргэжил нэгт Монголын шилдэг байгууллагуудын шилдэг 100 гаруй захирлууд ёс зүйн тунхгаа баталж, хүндэтгэлийн самбарт гарын үсгээ зурж үлдээсэн нь чуулганы оргил хэсэг байлаа. Монголын тэргүүлэх байгууллагуудын Хүний нөөцийн газрын шилдэг 100 гаруй захирлуудын гарын үсэг нэг дор дурсгал болон үлдэх нь нэр төрийн хэрэг байсан юм.
-2013 / 11 / 06
Хүний нөөцийн менежментийн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцож, зөв шийдэлд хүрэх, амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрүүдээс туршлага солилцох зорилготой уг чуулга уулзалтаар  хүний нөөцийн удирдлага-өнөөгийн байдал, хүний нөөцийн мэдээллийн систем, хууль ба хүний нөөц, авьяас билгийн удирдлага сэдэвт хэлэлцүүлгүүд өрнөлөө.
HR Фото