HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.98%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.75%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.78%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.49%
HRM / ХНМ
-2010 / 04 / 12
Тухайн ажилтны эрх мэдлийн хүрээнд одоо бодитоор оршиж байгаа болон цаашид бий болох нөхцөл байдалд хувийн ашиг сонирхолоор хандахыг хориглосон заавар дүрэм журмын эмхтгэлийг ажилтнууд уншиж судлах үүрэгтэй.

-2010 / 03 / 22
Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
-2010 / 02 / 25
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг. Хүмүүс “Хүн худал хэлбэл яадаг вэ?”, “Худал ярьж байгааг нь яаж мэдэх вэ?” гэсэн асуултууд их асуудаг. Хүн нийгмийн амьдрал дунд өөрийн үнэн байдлаа нуухыг хүсдэг ч ямар нэгэн байдлаар илэрдэг. Олны дунд хүн уурлаж бухимдан, сандарч, бүр айж эмээдэг байлаа ч инээмсэглэлийн багаар нууж болно. Анхааралтай ажиглахад өчүүхэн жижиг шинж тэмдгээр энэ ялгааг нь олдог.
-2010 / 02 / 10
Танд ажилд орох боломж гарсан л бол тэнд ярилцлага явагдах нь мэдээж. Улс дамнасан корпорацийн хүний нөөцийн газрын хуучин захирал Стивен Хо танд ярилцлагын үед  хэрхэнажил олгогчийн сэтгэлийг татахыг хэлж байна.
CV- ээ өгсний дараах “багана босгох” хамгийн чухал алхам бол ирээдүйн ажил олгогчтойгоо хийх ярилцлага юм. Энэ уулзалт нь таны хамгийн сайн анхны сэтгэгдэл төрүүлэх сүүлчийн боломж юм. Таны хэр их туршлага хуримтлуулсан, хэр их  чадвартай зэргийг хамааралгүйгээр та ярилцлагандаа хоцорсон, муу бэлтгэсэн болон зохисгүйгээр хувцасласан зэрэг байдлыг харуулах юм бол таны хувь тавилан эцэслэн шийдэгдсэн гэсэн үг.
-2010 / 02 / 09
Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй аж ахуй нэгж, байгууллагын ажилтны цагийг нэгтгэн бодоход энэ журмыг мөрдөнө.


-2010 / 02 / 08
”Долоо хоногийн дотор өөрийн гадаад байдлаа хянах” номын зохиогч Лаурэн Хермэн нүүр тулсан уулзалтын үед хэрхэн биеийн хөдөлгөөнийг хянах талаар зөвлөлгөө өгдөг. Тэрээр биеийн хэлний онолыг амьдралд туршихаар шийдэж үүнийгээ хэрэгжүүлсэн байна. Тэрээр нэгэн удаа нэгэн сэдвээр олон нийтэд илтгэл тавьхаар бэлдэж түүний лекцийг сонсогчдод ямар мэдрэмж төрхийг судлахаар шийджээ. Ингээд түүнийг тайзан дээр гарч илтгэлээ тавихыг хүсхэд тэрээр хоолойгоо шахсан, зогсоцгүй, үгнүүдээ ар араас нь нэгэн амьсгаагаар урсгаж түүний хэлсэн үгнүүд танхим дүүрэн түүнийг сонсохоор ирсэн хүмүүсийн дээгүүр шидэгдэж гарчээ. Ингээд энэ хугацаанд тэрээр хүмүүсийн гайхсан, мөрөө хавчсан зэрэг үйлдлүүдийг харж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа хэлэх үгээ түр зогсоон доош чимээгүйхэн суужээ. Хүмүүсийн түүнийг гайхсан байдал нэг хэсэгтээ үргэлжилжээ. Дараа нь тэрээр босч биеэ эгцлэн хоёр гараа биеийн дагуу байрлуулан, намуухан гэхдээ шийдэмгий дуугаар сонсогчдод өөрийн илтгэлийг үргэлжилүүлэн хүргэлээ. Энэ мөчөөс эхлэн сонсогчид түүний хэлж буй зүйлийг анхааран сонсож, түүний хэлэх гэсэн зүйлс сонсогчдод зүй ёсоор хүрч эхэллээ. Сонсогчид түүний хэлж буй үг бүрийг анхааралтай сонсож байлаа. Эндээс үзэхэд дохионы хэл нь дан ганц биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх бус мөн дуу авиа, үгээ хэлж буй байдал, дууны өндөр нам зэргээр илэрхийлэгддэг нь мэдэгдэж буй юм.
-2010 / 02 / 08
Сэтгэл судлаач Алберт Мехрабайн таны юу хэлсэн тань чухал биш харин түүнийг хэрхэн яаж хэлсэн нь маш чухал гэдгийг олж илрүүлжээ. Тэрээр 1960 оны үед харилцааны талаар судлаачидтай холбоо тогтоон тэднээс харилцаанд хэрэглэгдэж буй үг нь тухайн илгээгдэж буй мэдээллийн өчүүхэн хэсэг буюу зөвхөн 7 хувийг эзэлдэг үлдсэн хэсэг нь нүүрний хөдөлгөөн, харц, дууны өнгө, аман бус харилцаа буюу дохион хэрэгсэлээр илэрдэг гэдгийг олж мэдсэн байна.
-2010 / 02 / 08
Өмнөд Калифорнийн их сургуулийн профессор Кристин Порат "Ажлаа чанаргvй гvйцэтгэдэг, цаашилбал ажил таслах нь ажлын байран дээр удирдах ажилтнууд өөртэй нь бvдvvлэг харилцсантай холбоотой байдаг" гэж ярьжээ.
-2010 / 02 / 08
АНУ-ын Эдийн Засаг Бизнесийн Юмэ /Umeе School of Business and Economics/ сургуулиас нийт 122 хүний дунд  хөдөлмөр эрхлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйлс болон тэдгээр хүчин зүйлс нь хүний нас болон хүйсийн онцлогт нөлөөлөх нөлөөлөл нь ямар байдаг талаар судалгаа хийсэн байна.
HR Фото