HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.50%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.67%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.50%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.33%
HRM / ХНМ
-2008 / 10 / 12

Хүний нөөцийн бүрдүүлэлт.
Энэхүү функц нь хэрэгцээтэй ажиллах хүчийг төлөвлөх, ажлын байрыг тодорхойлох, ажилд орох хүсэлт гаргагчдыг элсүүлэх, элсэгчдээс ярилцлага авах, мөн шилж сонгон авах, шинээр ажилд орсон ажилчдыг байгууллагатай танилцуулж ажил үүргийн баримжаа олгох хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг хамруулдаг.
-2008 / 10 / 12
Хүний нөөцийн бодлого. Улс орон нь хүний нөөцийн бодлогоо зөв боловсруулж, тэдний хүчийг шавхан ажиллавал дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлт явагдах боломжтой юм.

Хичээлийн тойм:
Хүний нөөцийн бодлого боловсруулах
•    Сонгон шалгаруулалт
•    Ажлын чиглүүлэг
•    Үргэлжилсэн суралцалт
•    Гүйцэтгэлийн менежмент
-2008 / 10 / 12


"Боннын" Т.Алтангэрэл (aka_bonnie@hotmail.com)

Монгол улс улс төрийн дотоод зөрчилдөөн, ядуурал, авилгал, хоцрогдол дунд он жилүүдийг үдэж өнгөрөөж байхад хөрш Хятад улсын эдийн засаг, шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж, хүн амын амьжиргааны түвшин дээшилж, дэлхийн бодлогыг тодорхойлох болов. Доройтол, арчаагүй байдал газар авсан нь дотоод гадаадын аливаа шалгуурыг үл дийлэх эмзэг, хүн ам нь нутаг уснаасаа дайжиж, ирээдүй гэх итгэл тун бүрхэг байгаагийх гэмээр.
-2008 / 10 / 12


Аливаа байгууллагад амжилтыг бий болгогч олон хүчин зүйл байдгийн нэг нь итгэлцэлийн тухай ойлголт юм. 21-р зууны ,,хүн хөгжвөл байгууллага хөгжинө” гэсэн менежментийн шинэ прадигм нь өнөөгийн бизнесийн болон төрийн байгууллагад өөрчлөлт шинэчлэлтийн шинэлэг асуудал болж тавигдаж байгаа ч монголын өнөөгийн нөхцөлд байгууллага, ажилтан хоорондын итгэлцлийн хүчин зүйл нь амжилтыг бий болгох нэг нөхцөл болж байна.Өөрөөр хэлбэл байгууллагын өрсөлдөх чадварын түлхүүр үзүүлэлт болж байна.
-2008 / 10 / 12
.Дасан зохицолын хөтөлбөр компанид ажилтан сонгон шалгаруулж авах үйл явцтай нягт холбоотой байдаг учир юуны түрүүнд энэхүү салбарт компаний баримтлах бодлогын талаар дурьдах ёстой.
        Компани өөрийн хүний нөөцийн өсөлт хөгжилд ихээхэн анхаарал тавьдаг. Гаднаас шинэ ажилтан сонгон шалгаруулж авахдаа зөвхөн анхан шатны (staff) ажлын байранд авдаг. Үүний тулд санхүүгийн чиглэлийн их, дээд сургууль, жишээ нь МГУ, ГAУ, Санхүүгийн Академийн төгсөгчдөөс мэргэжлийн бэлтгэл хангасан болон англи хэлний өндөр мэдлэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулдаг. Бид ажлын туршлагатай хүмүүсийг авахаас илүүтэйгээр шинэ хүмүүст “Эрнст энд Янг” компанид ажиллах дадлага, туршлагыг ажил, сургалтын үйл явцын үр дүнд суулгахыг чухалчилж үздэг
-2008 / 10 / 12
 Ажил хайж байгаа хүн ажлын ярилцлагад уригдана гэдэг нь ажилд орох хичээл зүтгэл нь амжилттай явагдаж байгааг илэрхийлж байгаа боловч өөрийгөө ажилд орох олон үе шатуудын зөвхөн нэг шатанд нь явж байгаа гэдгээ байнга санах хэрэгтэй. Үнэндээ, ажлын ярилцлага нь сонгон шалгаруулалтын нэг хэсэг боловч өөрөө маш олон үе шаттай процесс юм. Процесс гэдгийг нь тодруулбал, ярилцлагын үе шат маань яг тэд байх ёстой гэж хуульчлагдаагүй учраас ажил горилогч тухайн орохыг хүсэж буй ажлын байрны  онцлогоос шалтгаалж хоероос дөрвөн үе шаттай ажлын ярилцлагад орох тохиолдол бий.
-2008 / 10 / 12
“Human capital” буюу хүний капитал гэсэн ухагдахуун эдийн засаг, улс төр, нийгэм соёлын аль ч салбарт хэрэглэгдэх болжээ. 1960-аад он хүртэл хүнийг капитал гэж үзэхээс дэлхийн ихэнх эдийн засагч, эрдэмтэд цааргалж байсан ч тухайн улс орны эдийн засгийн хөгжилд хүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эртнээс тодорхолж байсан билээ. Адам Смит “ Yндэстнүүдийн баялаг, түүний эх сурвалж” бүтээлдээ боловсролын ач холбогдлыг хэдэнтээ онцлон тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, “хүн боловсрох, суралцах, туслахаар ажиллах үедээ олж эзэмшсэн авьяас, чадвар нь бодит зардалтай байдаг бөгөөд тэр нь тухайн хүнд хамаарагдах тогтмол капитал болно. Тэдгээр авьяас чадвар нь тухайн хүний баялаг, хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл болох ба улмаар, тухайн нийгмийн баялгийг бүрдүүлнэ.” гэжээ.
-2008 / 10 / 12
Заавал мэргэжил эзэмших ёстой юу? Мэргэжилгүй бол чи ажилд авах юм уу тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга ш дээ. Гэсэн яриа хаа сайгүй тэнүүлчилнэ. Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү дээ тэгээд л гутлаа чирж гудамж метрлэх болно. Тэрний оронд аль нэг их, дээд сургуульд тоо бөглөж явсан нь дээр байх гэж хэн хүнгүй боддог болсон.
HR Фото