HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM / ХНМ
-2009 / 05 / 10
Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль , холбогдох тушаал , шийдвэрийг үндэслэн ажил олгогч болон ажилтан нь хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг тодорхойлж гэрээ байгуулахад энэхүү зөвлөмжийг хэрэглэнэ. Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн зохион байгуулалт , ажил олгогч болон ажилтны хариуцлага эрх үүрэг болон хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулсан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах зорилгоор хөдөлмөрийн гэрээний гол ба бусад нөхцөлийг талууд харилцан тодорхойлно.
-2009 / 05 / 03
Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нь ажилтан бүрийн өөрийн үүрэг даалгавараа хэрхэн биелүүлж, ямар үр дүнд хүрч байгаа, түүний ур чадвар, мэргэжлийн бэлтгэл, ажлын ачаалал ямар байгааг дүгнэх үйл явц юм.

Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зорилго:
•    Ажил үүргээ ямар түвшинд гүйцэтгэж байгаа талаар удирдлага ба ажилтнуудад бодит мэдээлэлтэй болгох
•    Сургах хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх
•    Цалин хөлс болон нэмэлт цалин урамшуулал олгох, шиийтгэл ногдуулах бодит үндэслэлийг тогтоох
•    Гүйцэтгэлийг сайжруулах
-2009 / 05 / 03
Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар ҮЭ-ийн байгууллага/ажилтан/-ын төлөөлөгч ...............нарын бүрэлдэхүүнтэйгээр өргөдөл гаргасан ажилтан .............,гэрч....................нарыг оролцуулан............нарын хооронд гарсан .........тухай хөдөлмөрийн маргааныг хэлэлцэв.

-2009 / 05 / 03
Монгол  улсын хуульд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөнө.
-2009 / 04 / 28
Ямарваа байгууллагын хүний нөөцийн менежерүүд шаардлагатай албан тушаал дээр хүн авахын тулд хэдэн зуун CV, захиа хүлээн авдаг. Тийм учраас та өөрийн CV болон захиагаа олон захиануудын дунд алга болгохгүйн тулд хүний нүдэнд хамгийн түрүүнд тусахаар, эмх цэгцтэй бичих хэрэгтэй. Ингэхийн тулд та дараах зарчмуудыг баримтлаарай.
-2009 / 04 / 23
  “ Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ыг  1 дүгээр хавсралтын “ хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм”-ийг 2 дугаар хавсралтын “Хөдөлмөрийн улсын хяналтын дүрэм”-ийг 3 дугаар хавсралтын ,”Нийгмийн хамгаалалын улсын хяналтын дүрэм”-ийг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
-2009 / 04 / 13
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
  1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын эрх зүйн үндсийг бүрдүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
/Эндээс ТАТАЖ авна уу/
-2009 / 04 / 12
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ  
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
    1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт
    1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.
/эндээс ТАТАЖ авна уу/

-2009 / 04 / 12
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот
ИРГЭНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
     1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээг тогтоож, эрүүл мэндийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, эрүүл мэндийн даатгалын санг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулахтай холбогдсон даатгалын болон  эрүүл мэндийн байгууллага, төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх  харилцааг зохицуулахад  оршино.
/татаж авах бол ЭНДЭЭС/
HR Фото