-2009 / 09 / 04
Энэ удаад бид хүний нөөцийн мэргэжилтэн, менержерүүд та бүхэндээ
санхүүгийн жилийн эцэст ажилтнуудаа идэвхжүүлж, сэдэлжүүлэх үйл
ажиллагаанд 3айлшгүй хэрэгцээтэй болдог "шагнал" тодорхойлоход
шаардагддаг бичиг баримтын бүрдүүлэлтийн маягтуудыг хүргэж байна.
-2009 / 09 / 04
Судалгаанаас vзвэл цагийг хамгийн vр ашиггvй vрэгчдийн тоонд наймаачид
ордог ба ажлын цагийн дөнгөж 20 хувьд нь vндсэн ажлаа хийдэг. Тэд өдөрт
дөнгөж 2 цаг л жинхэнэ ажилчидтайгаа уулзаж ярилцдаг байна. Yлдсэн vнэт
цагаа эвшээж суух, хэн нэгэнтэй чалчих, ном сонин унших, утсаар ярих,
гарч орох зэргээр vрдэг ажээ.
Өөрийн болон компанийн цаг идэгчдийн жагсаалтыг менежерvvд удаалдаг
ажээ. Менежерvvдийн 95 хувь нь ажлын 8 цагийн дөнгөж дөрөвт нь
ажилладаг байна.
-2009 / 08 / 25
Хөдөлмөрийн гэрээг хэзээнээс дуусгавар болгож байгаагаа календарын
тодорхой хугацаатай холбон заах /эдлэх ёстой ээлжийн амралтыг нь
урьдчилан тооцон, уг амралтаа биечлэн эдэлж дууссанаас хойш л ажил
үүргээ зогсоох хугацааг сая тооцож тогтоосон байна,/ Тушаал гарсан
огноо нь түүний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөртэй давхцаж
болохгүй. Мөн хөдөлмөрийн гэрээ дуусах өдрөөс өмнөх өдрүүдэд ажлыг
хүлээлцэж дуусах өдрийг тооцож оруулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ
дууссаны дараа ажил хүлээлцэж болохгүй. Ажилтнаас гэрээний хугацаа
дууссан байхад ажил хүлээлцэж өгөхийг шаардах эрхгүй.
-2009 / 08 / 25
Аливаа хүний бусад хүмүүстэй хийж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь
нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Маргаанд хүмүүс янз
бүрээр ханддаг, тухайлбал зарим хүн хэн нэгтэй маргалдаж үг сөргөлдөж
байж сэтгэл санаа ханадаг бол зарим нь ам мурийж хэн нэгтэй цэц
булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа
маргаанаас ангид байдаг хүн хорвоод үгүй билээ. Нэгэнт л маргаанаас
ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ
онгойлгож” байх чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй.
-2009 / 08 / 24
Албан тасалгаандаа орж ирэх үед хамт олны тань халуун дулаан яриа зогсож, чимээгүй болох тохиолдол ажиглагдаж байсан уу? Магадгүй та энэ үед өөрийнхөө тухай бодож байсан биз. Үнэхээр ч энэ бүхэн таны байгаа байдалтай холбоотой ч юм билүү? Танд тааламжгүй ханддаг байж болох шалтгаан их бий. Гэхдээ хамт олон
тань тааламжгүй хандаж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй байж болох
юм.
-2009 / 08 / 24
Шинэ ажил хамт олон, орчин нөхцөлд түргэн дасаж зохицох тийм ч хялбар
бус. Тиймээс түргэн зохицож нөлөөлөх, гаргаж болохгүй үндсэн таван
алдаанаас сэрэмжлээрэй.
-2009 / 08 / 22
Хэрэв ажилтандаа цагт 5$ ёстойг мэдсээр байхад нь түүнд 4,75$ өгвөл энэ
хэмнэснээсээ илүү ихийг алдах болно. Түүнд хуурагдсан мэдрэмж төрж,
илүү цагаар, илүү бүтээлтэйгээр ажиллах сонирхол нь буурч бие
сэтгэлээрээ болон эдийн засгийн хувьд таниас дннрхи шударга бус байдлын
хариуг авна.
Надад цагт 5$ өгнөдөө гэж бодож байхад нь 5,75$ өгвөл 0,75$-оосоо илүү
их бүтээгдэхүүн өгнө. Учир нь тэр таны итгэл найдварыг бүрэн
биелүүлэхийн тулд илүү үр бүтээлтэйгээр шургуу ажиллах болно.
-2009 / 08 / 22
Асуулт: Цалин хөлс гэж юуг хэлэх вэ? Цалин хөлсний бvрэлдэхvvнд юу юу хамаарах вэ?
Хариулт: Хамгийн энгийнээр тайлбарлавал цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн
гэрээгээр хvлээсэн vvргээ гvйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос
мөнгөн хөлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бvрэлдэхvvнд vндсэн
цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг.
-2009 / 08 / 22
Төрийн хүндэтгэлд одон медалиас эхлээд алдар цол хүртэгсэд орно гэж
үзэж байна. Эдүгээ энд тэндхийн ой, сэлтийг тохиолдуулан эвэртэн
туурайтан бүтээсэн бүтээгээгүй элдэв шагнал одон өргөмжлөлөөр биесээ
хучих шахам болжээ. Хуучин нийгэмд сайшаалын үнэмлэх, баярын бичиг
гэхээр хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн болж ам хаадаг байв. Тэр үед
төрийн одон медаль алдар цол хүртэнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил
байлаа. Ахмад үе маань чөмгөө дундартал зүтгээд дайсны суманд дайраг
дан эрхтэн мөчнөөсөө салсан ч тэр хүндтэй шагналыг хүртэгсэд тун ховор
байсан. Өнөөдөр тэр намынх, төрийн бус байгуулагынх гэх мэт олон янзын
шагнал, одон тэмдэг өргөмжлөл тоогоо алдсан байна.