Сургалт, хөгжил
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.32%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.04%
CRC - Шинэ албан тушаалд бэлтгэх ОУ-н жишиг хөтөлбөр
-2015 / 05 / 20
Олон Улсын хэмжээний CRC хөтөлбөрийг их, дээд сургуулиа төгсөөд ажил хайж буй оюутан залуус, албан байгууллагуудын шинэ ажилтнуудад зориулан ур чадвар олгодог CRC буюу албан тушаалын бэлтгэлжилтийн сертификат олгох сургалтыг Монголдоо анх удаа нэвтрүүлж байгаа Монголын Хүний Нөөцийн Институт, ХИС-ийн Эрдмийн Сургуулийн бакалавр, магистр, докторын ангийн 150 гаруй оюутнуудад анхны сургалтаа явуулж нээлтээ хийлээ. Мөн Их дээд сургуулиудын номын санг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрийнхөө хүрээнд ХИС-н номын санд 2,000,000 төгрөгийн ном, сэтгүүл болон өөрсдийн эрхлэн гаргаж буй ном, мэргэжлийн сэтгүүлийг 2 жилийн хугацаанд үнэгүй захиалах эрхийн хамт хандивлалаа.
-2015 / 05 / 12
Монголын Хүний Нөөцийн Институтээс хэрэгжүүлж байгаа CRC – (Career Readiness Certificate) буюу ажиллах хүчний ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинээр хөдөлмөрийн зах зээл орж буй ажилтнуудыг шинэ байгууллага, хамт олонд дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтныг сургаж бэлтгэх тогтолцоо юм.
-2014 / 03 / 08
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнуудад зориулсан "Ажиллах хүчний ур чадвар" хөгжүүлэх сургалтыг хамтран зохион байгуулж байна.
-2013 / 02 / 21
Монголын Хүний Нөөцийн Институтээс БИГҮРҮ компани дээр “Ажиллах хүчний ур чадвар”-ын хөтөлбөр буюу Workforce Skill Training (WST) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
-2012 / 06 / 30
“Ажиллах хүчний ур чадвар”-ын сургалт буюу Workforce Skill Training (WST) хөтөлбөр нь байгууллагад ажиллаж байгаа болон шинэ ажилтнуудыг байгууллага, хамт олонтой дасан зохицож хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн мэдлэг мэргэшлийг бүрэн дайчлах чадвар бүхий өөриймсөг зөв ажилтны ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх тогтолцоо юм.
-2012 / 06 / 30
Өнөөгийн нийгэм байгууллага бүрийг зөвхөн “Сайн ажилтан” бус бүр “Шилдэг ажилтан”-тай байхыг шаардаж байна. Танай байгууллагад шилдэг ажилтан шаардлагатай байгаа бол таны ажлын ачааллыг хөнгөвчилж, ажилтнуудын тань бүтээмжийг нэмэгдүүлэхэд бид туслая.
HR Фото