HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
Байгууллагын соёл
-2021 / 07 / 18
Бизнесийн харилцаа харилцаа тасралтгүй хөгжиж байгаа хэдий ч цахим шуудан буюу И-Майл ашиглалт ажил хэргийн үндсэн хэрэгсэл хэвээр байна. Цаашид ч байх буй за. Харин сүүлийн үед эзнээсээ илүү ухаантай утас гэдэг шиг албан харилцаанд ашиглаж байгаа И-Мэйл бичих соёл Монголчуудын маань хувьд асуудалтай байна.
-2011 / 01 / 23
Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын бусдаас ялагарах байгууллагын доторх гишүүдийн янз бүрийн үзэл бодлыг нэгтгэж байдаг хүчин зүйл юм. Байгууллагын соёлыг тухайн байгууллагын удирдагч тодорхойлж ажилчид нь хэрэгжүүлдэг. Байгууллагын соёл нь ажилчид хоорондын харилцаагаар илэрдэг тул байгуулагын соёл өндөр байх нь ажилчдын мэдлэг чадвар сайн байхтай холбоотой. Байгууллагын соёл гэдэг нь практик үйл ажиллагаа мэдлэг ёс заншил итгэл үнэмшлийн дүрээр хамарсан нийгмийн уламжлалт зан төлөвийг хэлнэ.
-2010 / 10 / 06
Аль нэг компанид матаас газар авах нь компанийн дотоод уур амьсгал, зорилгоос бүрэн хамаарна. Албан хаагчид ээлж ээлжээр орж ирээд нэг нэгнээ газар доор ортол нь муулаад байгаа бол компанийн хэвтээ холбоосын систем ажиллахгүй байна гэсэн үг. Хэрэв компанийн дотоод уур амьсгал нааштай, өмнөө тавьсан зорилго нь тодорхой үр дүнд хүрэхийг илүүд үзэж байвал хүн дээшээ гүйж “алтан хошуу“ өргөхийн оронд шүүмжлэлээ нөгөө хүндээ шууд хэлж, цаад хүн нь ч гэсэн зохих ёсоор хүлээн авах байсан. Ажил хэрэгтэй холбоотой шүүмжлэл ямар ч ач холбогдолгүй болоод ирэхээр үнэн худал мэдэгдэхгүй зүйлээр матах нь хавьгүй хялбар болдог. Энэ нь удирдлагаас бүх зүйл хамаарна гэсэн үг.
-2010 / 03 / 22
Компьютер дээр бичиг боловсруулж суухад ч юм уу, эсвэл хэн нэгнээс файл автал үсэг буюу фонт нь танигдахгүй тэмдэгтүүдээр гарах тохиолдол бидэнд олонтаа таардаг. Энэ нь олон улсад нийтлэг мөрдөгддөг үсэг, тэмдэгтийн кодчиллын нэгдсэн систем болох UNICODE-ыг хэрэглээгүйгээс болж буй юм. Тус кодыг 1991 оноос хөгжүүлж ирсэн бөгөөд эдүгээ нэгэнт олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа билээ.
-2009 / 11 / 10
Байгууллагын соёлын мөн чанар : Байгууллагын соёлын тухай ярихаас өмнө соёл гэж юу болохыг авч үзье. Соёлын тухай маш олон тодорхойлолт байдаг бөгөөд ойролцоогоор 200 гаруй тодорхойлолт байдаг байна. Тухайлбал: Оросын эрдэмтэд " Хүний бүтээсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц бол соёл " юм гэжээ. Судлаач Д. Нарандулам "Урьд өмнө байгаль , нийгэмд байгаагүй боловч хүний оюун ухаан, гараар бүтээгдсэн хүний хэрэгцээг хангаж хөгжүүлэхэд зориулагдсан материаллаг болон оюуны үнэт зүйлсийн нийлбэр цогц юм." гэж тодорхойлжээ.





-2009 / 09 / 04
Судалгаанаас vзвэл цагийг хамгийн vр ашиггvй vрэгчдийн тоонд наймаачид ордог ба ажлын цагийн дөнгөж 20 хувьд нь vндсэн ажлаа хийдэг. Тэд өдөрт дөнгөж 2 цаг л жинхэнэ ажилчидтайгаа уулзаж ярилцдаг байна. Yлдсэн vнэт цагаа эвшээж суух, хэн нэгэнтэй чалчих, ном сонин унших, утсаар ярих, гарч орох зэргээр vрдэг ажээ.
Өөрийн болон компанийн цаг идэгчдийн жагсаалтыг менежерvvд удаалдаг ажээ. Менежерvvдийн 95 хувь нь ажлын 8 цагийн дөнгөж дөрөвт нь ажилладаг байна.
-2009 / 08 / 25
Аливаа хүний бусад хүмүүстэй хийж байгаа яриа хөөрөөний 40 орчим хувь нь маргаан байдаг гэсэн судалгааны дүн гарчээ. Маргаанд хүмүүс янз бүрээр ханддаг, тухайлбал зарим хүн хэн нэгтэй маргалдаж үг сөргөлдөж байж сэтгэл санаа ханадаг бол зарим нь ам мурийж хэн нэгтэй цэц булаалдахаас дандаа зайлсхийж явдаг. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа маргаанаас ангид байдаг хүн хорвоод үгүй билээ. Нэгэнт л маргаанаас ангид байж чадахгүйгээс хойш маргаанаас “таашаал авч сэтгэлээ онгойлгож” байх чадварыг эзэмших нь хүн болгонд хэрэгтэй.
-2009 / 08 / 24
Албан тасалгаандаа орж ирэх үед хамт олны тань халуун дулаан яриа зогсож, чимээгүй болох тохиолдол ажиглагдаж байсан уу? Магадгүй та энэ үед өөрийнхөө тухай бодож байсан биз. Үнэхээр ч энэ бүхэн таны байгаа байдалтай холбоотой ч юм билүү? Танд тааламжгүй ханддаг байж болох шалтгаан их бий. Гэхдээ хамт олон тань тааламжгүй хандаж байгаа нь доорхи шалтгаанаас үүдэлтэй байж болох юм.
-2009 / 06 / 22
Албан бичгийг боловсруулахад зайлшгүй мөрдөгдөх нэг зүйл бол баримт бичгийн бүрдлийг хэвлэмэл хуудсанд зөв байрлуулах явдал юм. Хэвлэмэл хуудас гэдэг нь тухайн албан байгууллагын ажлын онцлогт тохируулан улсын стандарт, тусгай зааврын дагуу үйлдэж урьдчилан боловсруулж бэлтгэсэн хуудас юм. Хэвлэмэл хуудасны үлгэрчилсэн загварыг Монгол улсын стандартад заасны дагуу үйлдэнэ.
HR Фото