HR plus карт
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.21%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
30.77%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.68%
Хүний нөөцийн менежер
- 2013 / 06 / 29
Бурхан бол менежер тийм болохоор менежер та бурхан!
Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан. Яагаад гэвэл бусдын бэрхшээл таны бэрхшээл байдаг. Таны ажил бол бэрхшээлийг олж харах, шийдвэрлэх. Та бүгдийг сонсож, мэдэж, мэдэрч, урдчилан олж харж, шийдвэрлэж, засаж залруулж байх ёстой. Харилцаа бол таны гол зэвсэг. Гэрээ хэлэлцээр, тохиролцоо, шийдвэр бол таны дайралт, хамгаалалт, бэхлэлт. За за олон юм ярьж онолдох гэж оролдож энэ тэр гээд таныг чилээгээд яахав.



Нэгэн зүйл:
Нэгэн залуу нэгэн бүсгүйд дурлажээ. Тэрээр өдөр шөнөгүй “Бурхан минь та надад туслаач, тэр бүсгүйтэй намайг гэрлүүлж өгөөч” гэж залбиран гуйх болов.
Бурхан ч түүн дээр туслахаар ирэв. Тэгээд нөхцөл байдлыг судалж үзэв. Өнөөх бүсгүй нь өөр хүнтэй сүй тавьсан бөгөөд түүнд ямар ч талаараа тохирохгүй, цаашлаад эрүүл мэндийн хувьд ч явцгүй нэгэн байв. Өөрөөр хэлбэл дурласан бүсгүй нь тэр залууд хэзээ ч тохирохгүй бүтэхгүй нэгэн аж.
Харамсалтай нь бурхан бол бурхан. Тэр залуугийн хүслийг биелүүлэх л үүрэгтэй.
Ингээд бурхан залуу дээр ирээд “Чи заавал түүнтэй гэрлэж яах гэсэн юм бэ? Би чамд өөр илүү бүсгүй олж өгье” гэв. Гэвч залуу “Үгүй, би хайртай хүнтэйгээ л сууна” гэж дайрчээ. Бурхан түүнд “Би чамайг Билл Гейтсийн охинтой суулгаж өгье” гэлээ. Залуу “Тэгвэл ч өөр хэрэг шүү” гэснээ нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Билл Гейтс дээр ирээд “Охинд чинь би нөхөр санал болгоё” гэжээ. Билл Гейтс “Өө, тэр ярихгүй, манай хүргэн болох гэсэн эрс зөндөө л байна. Охин маань өөрөө шийдэх асуудал” гээд халгаасангүй. Бурхан “Миний санал болгож байгаа хүн бол Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч” гэв. Билл Гейтс “Тэгвэл ч өөр хэрэг шүү” гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Бурхан Дэлхийн банкны ерөнхийлөгч дээр ирээд “Би танд дэд ерөнхийлөгч санал болгож байна” гэв. “Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч өө? Тэр ярихгүй, манай дэд ерөнхийлөгч сайн хүн байдаг, манайд өөр хүн хэрэггүй” гээд халгаасангүй. Бурхан “Миний санал болгож байгаа хүн Билл Гейтсийн хүргэн байгаа юм л даа“ гэв. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч “Тэгвэл ч өөр хэрэг шүү” гээд нэг их бодолгүй дуртайяа зөвшөөрөв.
Ингээд л гүйцээ. Бурхан сайн менежер байгаа биз. Ямар ч зардал чирэгдэлгүй бүх зүйл бүгдийн таалалд нийцэв.

Тиймээ менежер та ингэж л ажиллах хэрэгтэй. Нөхцөл байдал бодит байдал хоёрыг холбож чадвал та амжилтанд хvрнэ.

Бас нэгэн зүйл:
Нэгэн дэлхийд алдартай гутлын фирм өөрийн үйлдвэрлэдэг гутлыг бүх л улс оронд зарж борлуулах өргөн компанит ажиллагаа явуулав. Тэгээд нэг удаа “Манай гутлыг өмсдөггүй газар орон үлдсэн байна уу? Мэдээд ир” гээд менежерээ явуулж. Цаадах нь ч явж явж ирээд “Африк гэж нэг газар байна” гэв.
Ингээд дахиад нэг менежерээ судлаад ир гэж явуулав. Тэр нь очоод “Тэнд гутал өмсөх шаардлага ч байдаггүй, халуун дулаан газар байна. Хүмүүс нь гутал өмсдөг ч үгүй юм байна. Манай зэх зээл биш байна” гэсээр уруу царайлан орж ирэв.
Тэд дахиад нэг менежерээ илгээв. Удалгүй нөгөөх нь бөөн баяр орж ирэв. “Тиймээ, тэнд манай ганц ч гутлыг байтугай өөр бусад ганц ч гутал өмсдөг хүн алга, манай том зах зээл байна” гэсээр орж ирэв. Ингээд л гүйцээ.

Хүн болгон өөрийнхөөрөө юмыг хүлээж авдаг. Менежер болгон тэгвэл тийм биш. Харин болж бүтэх талаас нь юмыг олж харж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж африкчуудад гутал өмсүүлж сургаж гутал моодонд оруулж яагаад болохгүй гэж. Яагаад тэдний байнгын хэрэглээ гутал болгож болохгүй гэж.

Болохгүй юм гэж үгүй
Бүтэхгүй юм гэж үгүй
Бяцхан туулай барыг ч барьж болно оо гэдэггүй билүү?

Тиймээ, хар өнгийг харж байна гэдэг цагаан өнгө байгаа болоод л ялгаж харагдаж байгаа хэрэг шүү дээ. Менежер та бол будагчин. Багсаа аваад будаад байж дээ. Харин ямар өнгөөр хэрхэн будах нь таны чадварын асуудал. Пи ар-ын мэргэжилтэн бол та өөрөө шүү.
За за нэг иймэрхүү шив дээ!


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2013 / 01 / 15
Expires компаний хүний нөөцийн бүрдүүлэлтийн ахлах ажилтан Брюс Ровлес. Тэр энэ салбарт 14 жил ажиллаж байгаа бөгөөд www.recruitfiles.com  -ыг хөтлөн явуулж, ажилтан сонгон шалгаруулж авахтай холбоотой өөрийн бүхий л  туршлагаа хуваалцдаг аж.

Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

- 2012 / 11 / 25
Хаана ажлын ачаалал бага, бүтээлч бус хүмүүсийн бөөгнөрөл байна тэнд хамгийн их хов живээр ажлаа хийдэг  гэсэн бичигдээгүй хууль байдаг. Энэ нь бидний эргэн тойронд байгаа бодит жишээгээр үргэлж батлагдаж байдаг билээ. Энэ агуулгыг сонирхолтойгоор илэрхийлсэн Гомбосүрэнгийн Галбадрахын нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Өмнө бид Г.Галбадрахын боловсролын системын талаарх нийлэлтийг өөрийнх нь зөвшөөрсөний дагуу бүрэн эхээр хүргэж байсан билээ.
- 2012 / 05 / 13
-2011 / 07 / 16
Улс орныг манлайлагч нь ямар хүмүүс байдаг талаар судалгаа хийсний үндсэн дээр
    * Blue collar: XIX зууны эхний үед бие бялдарын хөгжил сайтай хүнд хүчир ажилыг гардан хийдэг хүмүүс.
    * White collar: XIX зууны сүүл "physically laborious" буюу хүнд хөдөлмөр Blue collar - уудаас илүүгээр эрхлэдэг.
    * Gold collar : Энэхүү ангилалыг Blue White хоёрыг бодвол ховорхон хэрэглэгддэг. Маркетингийг олон нийт рүү хандуулахад хэрэглэгддэг. Мэдлэг боловсрол өндөр хүмүүсийг хэлнэ.
    * Diamond collar гэсэн ангилалтай байдаг.
-2011 / 07 / 04
Даяаршиж байгаа нийгэмд хэлгүй бол хөлгүй гэж их ярих болжээ. Бодоод үзэхээр үнэнч юм шиг. Гэхдээ хэтэрхий их туйлширч байгаа юм бишүү. Гадаад хэлнийг сурах хэрэгтэй гэж амтай болгон нь үг уралдан захиж хэлэх юм. Тэр хэлний хэрэгцээг нь хангах гээд өчнөөн олон гадаад хэлний тодотголтой сургууль, дамжаанууд үүд хаалгаа нээн хэдэн арван бор төгрөг халаасандаа хийсэн шиг маадгар сууна. Гэхдээ тэр сургууль, дамжааны нь үр дүн хаана гараад, гийгүүлээд байгааг нь сайн мэдэхгүй л юм. Хэл сурна гэдэг бол хувь хүний өөрийн хүсэл сонирхол, мэрийлт, чармайлт, хэрэгцээ шаардлагатай холбоотой биз. Тэрнээс биш албадан сургадаг зүйл биш гэдэгт итгэж суух юм. Дургүйд хүчгүй гэдэг биздээ.
-2011 / 05 / 03

Хэрэглэгчийнхээ зан үйлийг судла.

Манай хэрэглэгч хэн вэ, тэд хэдийд худалдаж авдаг вэ, тэд одоо хаана байна, юуг худалдан авахыг хүсэж байна вэ, хэрхэн худалдан авдаг вэ гэсэн олон асуултыг ар араас нь тавьж болно. Хамгийн гол нь ямар шалгуураар тэд шийдвэр гаргаж буйг бид бүрэн хэлж чадахгүй. Үүнийг хэрэглэгчийн “хар хайрцаг” гэнэ. Борлуулалтын танилцуулга буюу сэдэл өгөхөд хариу үйлдэл буюу худалдан авах шийдвэр гарна. Харин худалдан авагч яагаад худалдан авч байгаа, эсвэл авахгүй байгааг тайлбарлах хэцүү ч “үнэ”, “чанар”, “хугацаа” гэсэн гурван зүйлийг онцлон анхаардаг болохыг зан үйл судлаачид баталсан байдаг.


HR Фото