HR plus карт
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
21.28%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
29.73%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
33.00%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.95%
Хүний нөөцийн менежер
- 2013 / 06 / 29
Захирлын “баруун гар” хүний нөөцийн менежер


Та өндөр үнэлэмжтэй мэргэжилтэн боловч хамт олонтойгоо харилцаж чаддаггүй бол энэ нь ямар ч аз жаргалыг таньд олгож  чадахгүй. Харин хамт олон нэгэн санаа бодолтой байхад юуг ч хялбараар бүтээж болохыг харуулж чадсан жишээг олон сонсож байсан нь лавтай.

Тиймээс ч өнөөдөр “Human Capital Management” буюу “Хүний Баялагийн Удирдлага” нь шинжлэх ухааны нэгэн салбар болон хөгжиж байна. Манай улсад Хүний Нөөцийн Удирдлагадаа хэрхэн анхаарч байна вэ? Бид “Боловсон хүчин” гэсэн нэр томъёог “Хүний нөөц” гэсэн үгээр солиод маш том өөрчлөлт гаргалаа гэж дүгнэж байгаа нь эндүүрэл гэдгийг одооноос анхаарч байх шиг. Мөн хөгжлийн зохих шаардлагаар хүний нөөцийн алба, хэлтэс байгууллагдсан ч тэр тогтолцоог нь авч явах чадвар бүхий мэргэшсэн мэргэжлийн удирдлага, түүнийг ойлгож дэмждэг захирал чухал хэрэгцээтэй байна.

“Хоёр сайн бие хамгаалагчтай байснаас ганц сайн нягтлан бодогчтой бай” гэж нэгэн бизнесмэний хэлсэн энэ үг өнөөдөр “ганц сайн хүний нөөцийн менежертэй бай” гэдэг үгээр солигдож хүн өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж, чадварлаг, шинийг эрэлхийлэгч энэ салбарын хүчтэй менежерүүд том компаниудын хамгийн чухал хөдөлгөгч хүч болоод байгааг энэ цаг үеийн шилдэг захирал та анзаарч мэдэрч байгаа нь лавтай.

Чадварлаг Хүний нөөц - байгууллагын  хөгжлийн тулгуур. Чадварлаг боловсон хүчинтэй байх нь зөвхөн компани, аж ахуй нэгжүүдийн асуудал биш юм. Өрх гэр, байгууллага, цаашлаад улс орны хөгжилд хүртэл хамаатай “Том” асуудал.
Нийгэмд зайлшгүй үүсээд байгаа хүний нөөцийн хомсдлыг далимдуулж “Чоно борооноор” гэгчийн үлгэрээр, шилдэг чадварлаг удирлагуудын дүр хэлбэрийг дуурайсан “Улаан зангиатан” олширч байна. Хөдөлмөрийн зах зээлд шалгуурд орж үнэлэгдээгүй, өөрийгөө сайн ухамсарлаж таниж мэдээгүй, чадваргүй их мэдэгч, эрх мэдэлд дурлагчдын анкет, ажилд орох хүсэлт компаниудын “CV box”-т хэдэн арваараа ирж байгаа ч тухайн ажилд тэнцэх удирлагын чадвартай менежер цөөн байна. Сайн анкетын хүчээр ажилд орсон нэг нь чадваргүйн улмаас ажлаасаа халагдана. Гэхдээ өөр нэг компанид өөрийн тодорхойлолтыг хүргүүлж ямар том байгууллагын менежер байснаа дурдахад нөгөө захирал нь гар тосон хүлээн авдаг тогтолцоо манайд олширлоо. Энэ нь жинхэнэ чадварлаг менежер ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байна. Хүний Нөөцийн Менежмент хөгжсөн орнуудад чадварлаг менежер, санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүнийг “УЛААН ЗАНГИАТАН” гэж хүндэтгэн өргөмжилдөг бол манайд байгууллагын оршин тогтнох чадварыг харуулах менежерүүд өөрсдийгөө хэт өндөр үнэлэн, ажлын чадваргүй хүмүүсийн орон тоо ихсэж байгаа нь олон байгууллагын жишээнээс харагдаж байна.

Байгууллагын цаашдын оршин тогтнох гол үндэс – Хүний Нөөцийн Менежмент. Энэ үг хүн бүрийн ялангуяа компани бүрийн амны уншлага болсон үг мэт санагдаж байгаа ч нэг асуудлыг хэт их ярьсаар байгаад үнэ цэн, ач холбогдолгүй ухагдахуун мэт улиг болдог. Бид энэ удаад арай өөрөөр дахин онцгойлон ач холбогдол өгөн анхаарахыг хүсч байна.
Иймд ярьсаар байх бус чадварлаг мэргэшсэн, бүтээлч, сэдэн үйлдэгч хамт олныг дэмжин тэтгэдэг “хүний нөөцийн зөв бодлого” бүхий эдийн засгийг хамтдаа бий болгоцгооё. Захиралууд аа!
Таны баруун гар, байгууллагын хөгжлийн тулгуур “хүний нөөцийн зөв бодлого” түүнийг хэрэгжүүлэх чадвар бүхий мэргэшсэн хүний нөөцийн менежерүүд байх болно.

Эх сурвалж: Human Capital сэтгүүл /№02/

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 06 / 09
Захирал хариу хэлэлгүй, хэтэвчнээсээ 6000 доллар гаргаж залууд өгөөд “Ажил хийснийхэн төлөө энд байгаа хүмүүсд цалин өгдөг болохоос дэмий зогсож, сайхан харагдсаныхан төлөө биш! Наад 3 сарын цалингаа аваад эндээс яв, иргэж битгий ирээрэй” гэж хэлэв. Залуу эргэж ч харалгүй хурдан яваад өгөв. Энэхүү явдлыг ажиглаж байгаа хэдэн ажилчдаа хараад, захирал “Компанид байгаа бүх хүнд энэ асуудал хамаатай шүү” гэж нэлээн ууртай хэлэв.
ХАНДЛАГА (Attitudes) гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Энэ нь хүн ямар нэг юмны талаар хэрхэн бодож байгаатай холбоотой. Хүн өдөр бүр өөрийн амьдрал, ажил, сургууль, хүнтэй харьцах харилцаандаа эерэг, сөрөг, тааламжтай, тааламжгүй хандлага гаргаж байдаг. Хандлага нь өдөр бүр хурдан өөрчлөгдөж хувирдаг зүйл биш. “Би ажилдаа дуртай” гэх нь уг хүний ажилдаа хандах хандлагыг илэрхийлнэ.
- 2016 / 06 / 07
Орчин үед зохион байгуулалтын болон байгууллагын удирдлагын хүрээнд өндөр мэргэшсэн ажилтнуудын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн. Захиргаа, аж ахуйн салбарт, мөн санхүүгийн болон эдийн засгийн чухал асуудлыг шийдвэрлэхэд менежерүүд улам их нөлөөтэй болж бие дааж эхэлж байна. Жишээлбэл, хүний нөөцийн менежерийн ажил бол маш олон талтай, сайтар зохион байгуулагдсан байхыг шаарддаг.
- 2016 / 06 / 07
-2016 / 04 / 24
Статистикчдын тооцоолсноор өнөөдөр 17-20 мянган мэргэшил байгаа гэнэ. Энэ тоо өдөр тутам хэдэн арваараа өсдөг аж. Хүн төрлөхтөн урьд хэзээ ч байгаагүй олон салбарласан хөдөлмөрийн хуваарьт хуваагдсан нь өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хурдан өсөлтөөс болж буй хэрэг. Өдгөөгөөс 250 жилийн өмнө Адам Смит тооцолохдоо Англид зөвхөн зүү үйлдвэрлэхэд 18 мэргэжил ордог байжээ. Энэ бол үйлдвэржилтийн их хувьсгал дөнгөж эхэлж байх үе.
-2016 / 04 / 18
Сургуульд заадаггүй дараахь чадваруудыг яаж эзэмших вэ? Мэдээж сургуульд заахгүй учраас та бие даан эдгээр чадварыг эзэмших шаардлагтай. Олон аргаар өөрийн ур чадвараа хөгжүүлж болно хамгийн гол нь та сэтгэл гаргах хэрэгтэй та өөрийн ур чадвараа хөгжүүлж дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болохын тулд яг одооноос эхлэхийг зөвлөж байна.
-2013 / 06 / 29
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Үнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгүй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхүү л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дүр эсгэгчид.
Гэхдээ гоёыг бvтээж дүрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа амин зүрх нь менежер л байдаг. Мөн орчин үед захирал бүрийг эзэн, босс бүрийг сайн менежер байхыг шаардаж байна. Yгүй дээ л сайн менежер туслахгүй бол удахгүй бизнес үйл ажиллагаа чад хийнэ. Энэ бол ёстой нөгөө зах зээлийн нийгмийн нүцгэн үнэн.
HR Фото