МЕНЕЖМЕНТ
Байгууллагад шинэ ажилтан сонгон шалгаруулж авахад ажилтны ямар ур чадвар хамгийн их дутагдалтай байдаг вэ?
Хамт олонч, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх
20.46%
Өөрийгөө бусдад бүрэн илэрхийлэх
31.05%
Илүү ихийг хийж бүтээх санаачлага
32.86%
Ажлын цагийг зөв төлөвлөх
15.58%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2008 / 10 / 12
Америк компаниуд дахь хүний нөөцийн удирдлагын тухай
Чадварлаг удирдлага ажилтнуудынхаа хүсэл эрмэлзэл, хүсэн хүлээж буй зүйлийн талаар нарийн судалгаа хийж, түүнд нь нийцсэн хөлс төлбөр болон урамшууллын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ үл ойлголцолын шалтгаан болж байсан жижиг сажиг зүйлсийг удаа дараагийн харилцан ярилцсаны үндсэн дээр шийдэж чаддаг байна.

          Хүн эдийн засгийн хүсэл сонирхолын хувьд байгууллага хэмээх бүлэглэлээс ажлын хөлс буюу санхүүгийн төлбөр авахаас гадна нийгмийн хүсэл эрмэлзэл гэдэг утгаараа хамт олонтойгоо нөхөрлөн, өөрийн авъяас чадварыг бүрэн дүүрэн харуулж, хамт олны халуун дулаан уур амьсгалыг хүсдэг. Ийм онцлог бүхий баялаг гэдэг утгаар нь аливаа байгууллагаас хүний нөөцийг зөв ашиглах бодлого, дүрэм журмыг боловсруулан, тууштай хэрэгжүүлэх ёстой.

          Үнэндээ Америкт ажилтны нийгмийн хүсэл эрмэлзлийг хангахаас илүү эдийн засгийн ашиг сонирхолыг нь хангах талаас нь илүү анхаардаг. Тиймээс ч Америкт, байгууллагын чухал асуудлыг шийдвэрлэхэд ажилтны оролцоо тун бага байдаг. Мэдээж, албан үүргээ гүйцэтгэж байх явцад хэлэлцэж буй асуудлаар санал хураалтанд оролцох боломж олгодог ч байгуулагын хувь заяатай холбоотой нэн чухал асуудалд удирдлага л голлон шийдвэр гаргадаг. Бодит байдлаас харахад америкийн байгууллагуудад мөрдөгддөг дүрэм журмууд нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр үүссэн үр дүн биш харин дээр дурдсан зарим нэг хүчин зүйл, жишээлбэл авъяас чадвар, туршлага зэргийг харгалзан удирдлагаас санал болгосон зүйлүүдийг тусгасан байдаг. Ийм нөхцөлд ажилтан албан хаагчдын зүгээс эсэргүүцэл үүсэж болох талтайг үргэлж санаж явах хэрэгтэй. Иймээс Америкийн хүний нөөцийн удирдлага нь удирдлагын удирдан чиглүүлэх бодлого бүхий удирдах аргыг чухалчилан үздэг гэж хэлж болно.

          Илүү ихийг HUMAN CAРITAL мэргэжлийн сэтгүүлээс уншаарай.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2016 / 05 / 29
Тэд юунд ч юм найдаж, хамгийн түрүүнд “сайн” ажилтан авахаа л урьтал болгодог. Гэтэл тэрхүү шинэ ажил­тан байгууллагын үйл ажиллагаа, зах зээлийн онцлог зэрэгтэй танилцах гэсээр байтал багагүй хугацаа зарцуулагдана. Харин энэ хугацаанд бизнес улам дордсоор…
Компанийн удирдлагыг компанийн засаглал гэж ойлгодог байсан цаг өнгөрч, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон тухайн компанийн нийт ажилтан албан хаагчид, бэлтгэн нийлүүлэгчид, худалдан авагчид, хэрэглэгчид гээд бүх оролцогч талуудын харилцааг зөв удирдан зохицуулах үйл ажиллагааг КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ гэж нэрлэх болжээ
- 2016 / 05 / 12
Өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд аливаа байгууллага амжилттай хөгжих үндэс нь байгууллага бүр өөрийн оршин байгаагийн зорилготой, түүндээ хүрэх үйл ажиллагааны ерөнхий хэв загвар буюу стратегитай, стратегиэ хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй, түүний хэрэгжилтийг оновчтой зохион байгуулдаг, хянадаг, үнэлэлт дүгнэлт өгч, шаардлагатай үед шаардлагатай газар нь засвар өөрчлөлт сайжруулалт хийдэг байх явдал юм.
- 2016 / 05 / 08
-2012 / 01 / 15
Байгууллага чухам хаашаа зүглэж, юу хийх гэж байгааг харуулах газрын зургыг стратеги төлөвлөлт гэж энгийнээр томъёолж болно. Танай байгууллагад тэрхүү газрын зураг тэгвэл байгаа юу?
Аливаа байгууллагын менежментийн баг, удирдагч доорх асуултад хэзээ нэгэн цагт хариулдаг. Тэгвэл та яагаад одоо анхаарал хандуулж болохгүй гэж. Доорх асуултуудыг сайтар уншаад доорх 3 хариултаас аль нэгийг нь сонгоорой. Хариулт бүрт харгалзах оноогоо тэмдэглэж нийлбэр оноогоо гаргаарай.
-2011 / 08 / 12
Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын эрхэм зорилго, стратегид нийцсэн гадаад дотоод хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцсон, өөрийн байгууллагын онцлогт тохирсон байх хэрэгтэй. Хүний нөөцийн төлөвлөлт нь Урт хугацааны, Богино хугацааны 2 янз байна. Урт хугацааны хүнитй нөөцийн төлөвлөлт нь ирээдүйд хичнээн хэмжээний ямар мэдлэг чадвартай ажилчид хэрэгтэй байгаа төлөвлөнө .
-2011 / 08 / 12
1.    Байгууллага хүний нөөцийн өөрчлөлтийн удирдах бэлтгэлтэй болох
2.    Ирээдүйн хүний нөөций хэрэгцээг авч үзсэнээр хүний нөөцийг удирдах шинэ арга замыг олох, сайжруулах
3.    Сургалт зохион байгуулах, удирдлагын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх
HR Фото