HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HRM- Бодлого, төлөвлөлт
- 2008 / 10 / 12
Хүний капитал ба түүний хэмжилт
OECD-ийн Center for Educational Research and Innoүation-ийн “ Human Capital Inүestment- An International Comparison” судалгааны тайланд (1998) хүний капитал гэдгийг “ хувь хүмүүсийн эзэмшсэн эдийн засгийн харилцаатай холбогдох (бүтээмж бий болгох) мэдлэг, чадвар, ур дүй ба бусад шинж чанаруудыг хэлнэ” гэж тодорхойлсон юм.


Өнөөдөр, хүний капиталын чанарыг сургуульд хамрагдалтын төвшин, бичиг үсэгт тайлагдалтын төвшний тест, дасгалын үр дүн ба тухайн капиталын зах зээлийн үнийг тооцох гэсэн гурван арга замаар тогтоож байна. Хүний капитал нь хэдийгээр хувь хүний шинж чанараар тодорхойлогдох боловч нийгмийн төвшинд авч үзэх шаардлагатай зарим нэг үзүүлэлтүүд байна. Тухайлбал, мэдлэг үйлдвэрлэх салбар буюу судалгаа шинжилгээний салбарт ажиллаж байгаа ажиллагчдын тоо гэх мэт.
Орчин үед аливаа нийгэмд аж төрж байгаа иргэдээс нийтлэг чадваруудыг шаардах болжээ. Тухайлбал, комьпьютерийн мэдлэг ба харилцааны соёл гэх мэт.
Насанд хүрсэн хувь хүний эзэмшсэн байвал зохих ерөнхий чадварын талаар олон улсын хэмжээнд хэд хэдэн судалгаа хийгдээд байгаагийн нэг бол CASAS (Comprehensiүe Adult Student Assesment System) юм. Энэ нь АНУ-ийн Калифорни ба бусад хэд хэдэн мужууд хамтран “иргэн хүн нийгэмд байр суурь эзлэхэд” шаардагдах үндсэн мэдлэг чадварын жагсаалтыг дараах байдлаар тодорхойлсон юм (1991).
1. Хэрэглээний эдийн засгийн талаар
- Жин хэмжүүр, бусад хэмжүүрийн хэрэгсэл ба мөнгө хэрэглэх чадвар
- Байр орон сууцтай болох, бусад үйлчилгээ худалдан авах арга зам, журмыг мэддэг байх
- Банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг байх
2. Олон нийтийн нөөц боломжийн талаар
- Төрөл бүрийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж, захиалга өгөх, зорчихтой холбоотой баримт бичгийг ойлгодог байх
- Шуудан, холбоогоор үйлчлүүлдэг байх
- Хэвлэсэн ба нэвтрүүлсэн олон нийтийн мэдээллийг хэрэглэдэг байх
3. Эрүүл мэндийн талаар
- Нийтлэг өвчин, түүнийг эмчлүүлэх арга замыг мэддэг байх
- Эмнэлэгээр үйлчилүүлэхэд хэрэглэгдэх баримт бичгийг ойлгож, мэддэг байх
- Ерөнхий эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх аргуудыг мэддэг байх
4. Ажил мэргэжлийн талаар
- Ажилд орох арга замыг мэддэг байх
- Цалин хөлс, шагнал урамшуулал, ажилчдын нэгдсэн байгууллагын үйл ажиллагааг мэддэг байх
- Ажлын байран дээрх сургалт, ажил эрхлэлт, ажлын дэг журам ба шагнал урамшуулал хүртэх арга замыг мэддэг байх
5. Төр засаг ба хуулийн талаар
- Сонгох сонгогдох эрх ба улс төрийн арга хэмжээг ойлгодог байх
- Түүхэн мэдээлллийг ойлгодог байх
- Татварын мөн чанарыг ойлгодог байх
6. Тооцооллын талаар
- Хэмжигдэхүүн хэрэглэдэг байх
- График уншиж, дундаж тооцож чаддаг байх
- Тооцоо хийх, цээжээр бодож чаддаг байх
7. Гэр ахуйн талаар
- Хувийн ариун цэвэр сахих, биеэ арчлах чадвартай байх
- Гэрийн ариун цэвэр сахих, арчлах чадвартай байх
Эдгээр чадвар дээр нэмж компьютер хэрэглэх, зааврын дагуу ажиллах, компьютерээр боловсруулсан мэдээлэл ойлгох, бизнесийн харилцаанд хэрэглэгддэг техник хэрэгслийг ажилуулах чадвар (кассын машин, хувилагч гэх мэт) оруулсан.
Хүний капиталын хөгжил ба эдийн засгийн хөгжил
Азийн баруудын хөгжлийг иргэд нь бий болгосон. Өнөөдөр хүний мэдлэг, чадварын урсгал өндөр хөгжилтэй орнуудаас Ази руу, Азиас өндөр хөгжилтэй барууны орнууд руу гэсэн 2 чиглэлтэй болж байна. Барууны орнуудад ажиллаж, амьдарч, суралцсан Азийнхан эх орныхоо хөгжилд нөлөөлж байна. Түүнчлэн, тэд тухайн салбарын хөгжилд барууны иргэдтэй эн зэрэгцэхүйц хувь нэмэр оруулж байна. Антон Чеховын (1860-1904) хэлсэнчлэн ”үндэсний үржүүлэх хүрдний таблиц гэж байхгүй шиг үндэсний шинжлэх ухаан гэж байхгүй” дэлхий нийтийн шинжлэх ухаан, технологийн салбар авьяас чадалтай, хөдөлмөрч хэнд ч хил хязгааргүй нээлттэй болжээ.
АНУ-ийн Улсын Шинжлэх Ухааны Сангийн “Шинжлэх Ухаан, Инженерийн Салбарын Yзүүлэлтүүд 2002“ тайланд бичсэнчлэн, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр өндөр мэргэшсэн ажиллагчдын урсгал бол ихэнх өндөр хөгжилтэй оронд ажлын гүйцэтгэлийн өндөр чанар ба уян хатан байдлыг бүрдүүлж байна. Эрдэм шинжилгээний ажилтан ба инженерүүдийн мэдлэг бол бусад мэдлэг чадвараас илүү хялбараар хил дамжин хөрвөж байна. АНУ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан гадаадын иргэдийн мэдлэг, хөдөлмөрийн үр шимийг хүртэж, цаашид ч хүртсээр байх болно гэж тус тайланд тэмдэглэсэн байна.

1999 оны 4 сарын мэдээгээр, АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалагчдын 27 хувь нь, магистрын зэрэг хүртэгчдийн тавны нэг буюу 19.9 хувь нь, баклаврын сургалт дүүргэгчдийн 9.9 хувь нь гадаадын иргэд байжээ. Эдгээрээс хамгийн олноор суралцсан чиглэл нь хими 14.9 хувь, компьютер 15.2 хувь, инженер 14.6 хувь байна.

Шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр АНУ-д ажиллаж байгаа гадаадын иргэдийн 57 хувь нь Азиас, 24 хувь нь Европоос, 13 хувь нь Төв ба Өмнөд Америкаас, 6 хувь нь Канадаас, 4 хувь нь Африкаас байна. Эдгээр хүний капиталын зах зээлийн дундаж үнэ буюу цалин хөлс ямар байна вэ?

АНУ-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр ажиллагчдын жилийн дундаж цалинг (доллараар,1993-1999) хүснэгтэд харуулав.
 Зэрэг    1993    1995    1997    1999
  Нийт ШУ,   инженерийн чиглэлээр  ажиллагчид    48000    50000    55000    60000
 Баклавр    45000    48000    52000    59000
 Магистр    50000    53500    59000    64000
 Доктор    54800    58000    62000    68000
  Эх үүсвэр: National Science Foundation, USA, Science and Engineering Indicators 2002
Өндөр төвшний капитал өндөр үнэтэй байх нь зайлшгүй, тиймээс манай орны залуу үеийнхэнд оюуны капиталыг гадаадад хөрвөх төвшинд эзэмшиж, үнэ хүргэн “зарах” зорилго тулгарч байна.
Хүний капитал, хүний хөгжил эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хүчин зүйлийн нэг гэдгийг бүх шатанд анхаарч, өнөөгийн төвшнийг бодитоор үнэлж, бүх нийтийн анхаарлыг хүний хөгжилд төвлөрүүлэхийг төр засгийн холбогдох байгууллагууд илүү анхаарууштай байна.
Олон Улсын оюуны хөдөлмөрийн зах зээлд оролцох, суралцах, эрдэм шинжилгээний ажил хийхэд нь иргэдийг дэмжиж, сурталчлах нэгжийг төрөөс тэтгэж, зохион байгуулах нь зүйтэй байна.
Иргэдийн бичиг үсэгт тайлагдалтын чанарын төвшинг тогтоох арга замыг судалж, төвшинг үнэлж, түүнийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй байна.
Гадаадад сурч амьдарч байгаа иргэдтэй бизнесийн ба төрийн байгууллага, нэгжүүд хамтран ажиллах арга замыг судлах шаардлагатай байна.
Насанд хүрэгчдийн ерөнхий соёл, чадварын үзүүлэлтийг судалж, төвшинг сайжруулах арга хэмжээг зохион байгуулахыг санал болгож байна.

Эх сурвалж : www.medeelel.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 02 / 18
Хүний нөөцийн менежментийн үүсэл нь хүний хөгжлийн нилээд эртний түүхтэй холбогдоно. Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал, түүнд хүрэх шалгуурууд, хөлсний ажилчид ашиг хуваарилалтанд оролцох анхны хэлбэр, цехийн сургууль, багш шавийн холбоо гэх мэт ажилчдыг сургах, урамшуулах, хөгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанууд дундад зууны үед явагдаж байсан байна.
Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэр байдаг. Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.
- 2023 / 03 / 04
Сайн ажилтныг тогтвортой ажиллуулах нь үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, бүтээгдэхүүний борлуулалт, бусад ажилтнуудын сэтгэл ханамж, байгууллагын ажил төлөвлөлт зэрэгт маш сайн нөлөөтэй байдаг гэдгийг ихэнх менежерүүд хүлээн зөвшөөрдөг. Хэрэв менежерүүд эдгээр шалтгаануудыг сайн мэддэг юм бол яагаад шилдэг ажилтнууд ажлаасаа гарах нөхцөл байдал үүсдэг вэ?
- 2022 / 06 / 11
-2022 / 06 / 02
Олон компаниудын эздийн хувьд бусад байгууллагуудтай өрсөлдөхүйц ажилтнуудад зориулсан тэтгэмж тусламжийн багц бий болгохоос авхуулаад байнга хууль, дүрэм журмыг мөрдөх гэх мэт янз бүрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь нэлээн төвөг ихтэй, багагүй асуудалтай ажил билээ.
-2022 / 05 / 28
Хүний нөөцийн бодлогын асуудлыг олон улсын менежментийн тогтолцоонд дараах хувилбараар авч үздэг.
-2021 / 06 / 24
Бэлгийн дарамт гэж юу вэ? Бэлгийн дарамт гэдэг нь хүсээгүй байхад бие, ам, нүдээр сексийн хувьд өдөж хоргоох, бэлгийн ажил хийхийг хүсэх, хүлээн авагчийг дургүйцэх, татгалзахад хүргэх бусад сексийн хандлагатай ааш авирыг хэлнэ.
HR Фото