HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
28.07%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.58%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
26.32%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
14.04%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2008 / 11 / 03
Хүний нөөцийн асуудлаа гадны байгууллагаар гүйцэтгүүлэх


Жижиг бизнесүүдэд тохирсон улам бүр түгээмэл болж буй нэг хувилбар нь хүний нөөцийн үүрэг хариуцлагыг Мэргэжлийн ажил олгогч байгууллагаар гүйцэтгүүлэх явдал байдаг. Эдгээр компани нь нэг их нэмэгдэл зардалгүйгээр янз бүрийн туслах үйл ажиллагаа явуулдаг хүний нөөцөөр мэргэжсэн байгууллага байдаг. Тэдгээр байгууллага нь засгийн газрын дүрэм журмын хэрэгжилт, ажил олгогчийн хариуцлагын менежмент, цалин хөлсний сан, ажил эрхлэлтийн удирдлага, ажилд бүртгэх, сургалт, хөгжил зэрэг хүний нөөцийн чиглэлийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлдэг.

Эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд, Мэргэжлийн ажил олгогч байгууллага тухайн бизнес болон түүний ажилтнуудтай хамтын хөдөлмөрийн харилцаанд орох ёстой. Энэхүү гэрээт харилцааны дагуу Мэргэжлийн ажил олгогч байгууллага ажил олгогчийн олон үүрэг хариуцлага, эрсдэлийг өөртөө хүлээн авах, хуваалцах боломжтой болдог. Мэргэжлийн ажил олгогч байгууллага ажил эрхлэлтийн удирдлагын үүргийг хариуцаж, бизнесийн эзэнд ашгаа нэмэгдүүлэх үр бүтээлтэй арга зам дээр төвлөрөх цаг зав өгдөг.

Мэргэжлийн ажил олгогч байгууллагын үйлчилгээ

Мэргэжлийн ажил олгогч байгууллагын үйлчилгээ нь хүний нөөцийн төрөл бүрийн үүргийг хамардаг:
  • Тэтгэлэг тусламжийн менежмент - Мэргэжлийн ажил олгогч байгууллагууд гол ажилтнуудыг татаж, барьж байх урамшуулал болох тэтгэлэг тусламжийн тогтвортой төлөвлөгөөг өрсөлдөхүйц түвшинд бэлтгэхийн тулд масштабтай эдийн засгийг хэрэглэдэг. Энэ нь жижиг бизнест эрүүл мэнд, шүд, хараа, хөдөлмөрийн чадвараа алдах, амь насны даатгал, боловсролын нөхөн төлбөр, ажилтанд туслах төлөвлөгөө зэрэг төлж чадахааргүй байсан тэтгэлэг тусламж санал болгох боломж өгдөг.

  • Засгийн газрын дүрэм журмыг дагаж мөрдөх - Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь засгийн газрын байнга өөрчлөгддөг ажил эрхлэлттэй холбоотой дүрэм журмын өөрчлөлтийн талаар мэдэж байхад таны бизнест тусална.

  • Ажил олгогчийн хариуцлагын менежмент - Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь таны ажил олгогчийн үүргийг үр дүнтэй хариуцаж ажилласнаар таны үнэт бизнест учрах эрсдэл, хариуцлагыг багасгадаг. Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь ажилчдын нөхөн олговор, нэхэмжлэлийн шийдвэр, аюулгүй байдлын хяналт, бодлого боловсруулалт, ажилгүйдлийн нэхэмжлэл, ажилтны гарын авлага, боловсон хүчний удирдамж, цуцлах тусламж зэрэг маш олон зүйлд тусалж чадна.

  • Цалин хөлсний сан ба ажил эрхлэлтийн удирдлага - Мэргэжлийн ажил олгогч байгууллага нь цалин хөлсний сан, цалингийн татвар, цалингийн суутгал, улирлын тайлан, ажил эрхлэлтийн шалгалт, хүний нөөцийн удирдлагын тайлангийн үүргийг хууль ёсоор хариуцаж чадна. Эдгээр үүрэг хариуцлагыг гүйцэтгүүлэхэд Мэргэжлийн ажил олгогч байгууллагыг ашигласнаар та бизнестээ илүү их цаг зарцуулах боломжтой болно.

  • Ажилд авах, сонгох - Мэргэжлийн ажил олгогч олон байгууллага ажлын байрны тодорхойлолт хийж, зар бичиж, тавьж, товч намтрыг хянан үзэж, ажилд орохыг хүсэгчдийг сорьж, тэдэнтэй ярилцлага хийж, шалгалт явуулж чадна.

  • Сургалт ба хөгжил - Мэргэжлийн ажил олгогч сайн байгууллага танай сургалтын хэрэгцээг шинжилж, ажилтны гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэхэд тохирох сургалтаар хангаж чадна.
Бизнестээ тохирох Мэргэжлийн ажил олгогч байгууллага сонгох

Аливаа гадны байгууллагыг хөлслөх гэрээтэй адил, таны бизнесийн хэрэгцээнд нийцэх байгууллага олохын тулд хэд хэдэн Мэргэжлийн ажил олгогч байгууллагыг харгалзан үзэх хэрэгтэй. Таны анхаарах хүчин зүйлүүдэд дараах зүйлс орно:
  • Хэр үнэтэй байх вэ? Мэргэжлийн ажил олгогч байгууллага ямар үйлчилгээ санал болгодог, эдгээр үйлчилгээ нь үндсэн үнэд багтдаг эсвэл нэмэлт зардал гэж тооцогддогийн аль нь болохыг тогтоо.

  • Тухайн Мэргэжлийн ажил олгогч байгууллага санхүүгийн хувьд хүчтэй юү? Тоймлон үзэж байгаа компаниудынхаа чадвар, чадавхийг шалга. Тэдний санхүү нь зохих ёсоороо байна уу? Банкаа сонгохтой адилаар Мэргэжлийн ажил олгогч байгууллагаа сонго. Та хамт ажиллахад найдвартай санагдах тогтвортой, сайн ажиллагаатай компани хайх хэрэгтэй.

  • Итгэлтэй байдлыг тогтоо. Мэргэжлийн ажил олгогч байгууллага энэ бизнесийг маш удаан эрхэлсэн үү? Тэд нэр хүндтэй юү? Тэднийг энэ салбарт яаж үнэлдэг вэ?

  • Худалдан авагчдад зориулсан үйлчилгээний талаар асуултууд тавь. Тэдний үйлчилгээ хэрхэн хэрэгждэг вэ? Танд асуух зүйл байвал хэн танд туслах вэ? Хэрэв тэдэнд худалдан авагчдад зориулсан үйлчилгээний судалгааны үр дүн байвал түүнийг нь авч үз.

  • Тэд технологийн ямар чадваруудтай вэ? Өнөөдөр технологи Америкт бизнес хийхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг болсон. Тэд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигладаг уу? Танд таатай цагтаа тэдэнтэй харилцах боломж өгдөг интернетийн чадвар тэдэнд бий юү?

  • Одоогийн болон урьд өмнөх үйлчлүүлэгчдээс нь тухайн байгууллагын талаар асуу. Мэргэжлийн ажил олгогч байгууллага бүрийн сайн болон сул талыг мэдэж ав.

Copyright © 1995-2008, American Express Company. All Rights Reserved.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото