HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2008 / 11 / 14
Рирэкишо буюу намтар (Япон, IT, ажил хайх - 1)


Сайн буюу ямар нэг сонирхол татахаар рирекишо байжийж эхний алхам буюу таныг мянган хонины дундаас олж харах нигуур гарч ирнэ шүү дээ. Сүртэй намтар байхгүй байсан ч танд сайн чанарууд байж магад юм. Бүр олиггүй байсан ч одооноос эхлээд ирээдүйг цогцлон бүтээе гэсэн жинхэнэ сэтгэл (本気 honki) дотроос чинь бадраад байвал боломж бий гэсэн үг гэж ойлгоорой.

Миний хувьд намтар бичихдээ キャリアシート(Career sheet), 経歴書(keirekisho буюу ажлын намтар) гэсэн 2 материал бэлдсэн. Ажил зуучлагч энэ 2-г шаардана. Гэхдээ зуучлагчаар дамжуулах уу өөрөө хайх уу гэдэг талаар дараагийн сэдэвт бичнээ.
Киариа шийт бол яахав бөглөөд бөглөөд биччихнэ. Ажлын намтарыг ч гэсэн асуултын дагуу бөглөнө. Гэхдээ өөрөө гадаад хүн учраас, нэг прожектийн талаар бичихдээ ямар ажилд ямар үүрэг, үр бүтээлтэй оролцож байснаа товчхон оруулах нь хэрэгтэй байх. Рирекишо дээрх мэдээлэлээс 書類選考(shorui senkou) буюу материал шалгаруулах эхний алхам хийгдэх тул цаг зарцуулаад бичээрэй. Гэхдээ ажил хайх явцад байдлаас хамаарч дахин дахин засаж сайжруулах хэрэг гарч магад. Шоруй сэнкоо давахгүй байгаад байвал нөхцөл байдалд хурдан дүгнэлт хийж тактикаа өөрчлөхгүй бол цаг алдахад хүрнэ.

Рирекишо дээр зөвхөн ажлуудыг бичээд зогсохгүй, өөрийнхээ хэн бэ гэдгийг илэрхийлэх хэсгүүд бий. жишээ нь 自己PR(jiko pi ar). Энэ хэсэгт ач холбогдол өгч нөгөө юу чадах болон бусдаас ялгарах буюу давуу чанар энэ тэрээ бичнэ шүү дээ. Ерөнхийдөө намтараа дүгнэж цэгнээд хэрхэн амжилт гаргаж байсан болон хувийн сайн чанаруудаа товойлгоод бичээрэй.

Эцэст нь өөртөө зориулсан маш дэлгэрэнгүй нэг хувилбар (ярилцлага дээр хэлэх үгээ ч оруулсан), албан ёсны барьж компани руу барьж очих нэг хувилбартай болж аваарай.

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото