HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.73%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.09%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.73%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.45%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2008 / 12 / 04
Ажил хайхад гардаг түгээмэл 20 алдаа (II)
1. Компани таны талаархи мэдээллийг яг ямар аргаар авахыг хүсч байгааг та үл ойшоосон. Хэрэв зарлалд мэдээллээ электрон шуудангаар явуулна уу гэж байхад та факс эсвэл захидал явуулсан байх жишээтэй. Танд дахин хэзээ ч хоёр дахь боломж олдохгүй, таны тухай төрөх анхны сэтгэгдэл нь маш сөрөг болон хувирч та хэзээ ч дүрэм журам гэж мэддэггүй хүн шиг харагдана. Ингээд л ажилд орох боломжоо алдана.
2. Та ярилцлага хийсэн хүний нөөцийн албаны мэргэжилтэнтэй уулзахдаа өөрийгөө хувь хүн талаасаа харуулж чадаагүй. Өөрийгөө хувь хүн талаасаа харуулах нь маш чухал юм. Тантай ярилцлага явуулсан мэргэжилтэн л таны тухай цааш танилцуулахаас гадна таныг ажилд ороход маш том дэмжлэг үзүүлж чадна.
3. Муу зуршил. Жишээлбэл өөрийнхөө Товч анкетыг  нэгэн зэрэг хэд хэдэн байгууллагууд руу зориудаар явуулах. Мөн явуулсан байгууллагынхаа нэрийг сайтар тогтоох нь илүүдэхгүй, ингэснээр та эвгүй байдалд орохоос сэргийлнэ. Тэгээд хүний нөөцийн албадын менежерүүдийг хэзээ ч доромжилж болохгүй шүү.
4. Өөрийнхөө хийж чадахгүй ажилд санаархах. Энд ямар нэгэн тайлбар илүүц юм. Зарлалд дурьдсан шаардлагуудыг сайтар судлаж үзнэ үү. Жишээлбэл “ямар нэгэн мэргэжлийн ур чадвар, туршлагатай байх ЁСТОЙ” гэсэн шаардлага их түгээмэл байдаг.
5. Муу товч анкет. Сонгон шалгаруулагчид өдөр болгон хэдэн арваад Товч анкет уншиж танилцдаг тул маш товч бөгөөд тодорхой бичиж, нэн чухал мэдээллээ тодруулж өгвөл сайн байдаг.
6. Электрон шуудангийн ёс журмыг баримтлана уу. Сонгон шалгаруулагчид электрон шуудангаар хэдэн арван мэдээлэл хүлээн авдаг, иймээс тэдний ажлыг хөнгөвчилж, өөрийнхөө тухай сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд илгээж буй файлаа resume.doc гэж биш харин өөрийнхөө нэрээр нэрлэвэл зохино.
7. Товч анкет бичихдээ бичиг үсгийн алдаа гаргах, бичгийн хэв муу байх. Энэ нь таны боловсролын түвшинг харуулж байдаг.
8. Товч анкет бичих зорилгоо буруу ойлгох. Та өөрийнхөө давуу талуудыг аль болохоор илүүтэйгээр харуулж, эхэнд нь бичээд сул талуудынхаа тухай хальт дурьдах ёстой.
9. Өөрийнхөө намтрыг дутуу бичих. Цаг хугацааны болон логикийн алдаанууд их тохиолддог. Жишээлбэл 1998-1999 онууд, мөн 2001-2003 онуудад ямар ажил хийж байснаа тодорхой бичээд 1999-2001 онуудыг тэр чигээр нь орхидуулдаг. Заримдаа мэдээллийн технологийн дээд боловсролтой байж 2 жил гаруй борлуулалтын менежер хийж байсан г.м. түүхийг сонгон шалгаруулагчид заавал сонирхдог байна.
10. Та өөрийгөө юу хийж чаддагаа харуул. Хүний нөөцийн албадын менежерүүд мэргэжлийн хувьд бэлэн болчихсон, дахин сургах шаардлагагүй ажилтнуудыг хайж байдаг. Хэрэв Товч анкет тань эдгээр дадал туршлага байхгүй бол таныг ажилд авах нь юу л бол доо.


Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото