HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.59%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.03%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.59%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.79%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2009 / 02 / 12
Ажлын байрны шинжилгээ хийх үйл явц
1.    Байгуулагын одоогийн зохион байгуулалт, дүрэм журам болон сургалтын гарын авлага зэрэг тухайн ажлын байрны талаарх мэдээлэл авч болох баримт бичгүүдийг олж бүрдүүлэх.
2.    Тухайн ажлын байр, түүний ерөнхий зорилго, хийгдэх гол үйл ажиллагаа, ажлын байрны хариуцлага, бусадтай харилцах харилцаа зэргийн талаар менежерүүдээс суурь мэдээлэл авах
3.    Ажил эрхлэгчдээс ажлын байрных нь талаарх дээрхтэй адил асуултыг асуух. Тэднээр нэг хоёр долоо хоногийн турш өдрийн тэмдэглэ хөтлүүлж эсвэл гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь бичүүлж авбал зарим үед хэрэг болдог.
4.    Зарим нэг ажлын байрны хувьд ялангуяа биеийн хөдөлмөр эсвэл тоо бүртгэл, бичиг хэрэг маягийн туслах мэргэжилтний ур чадвар шаарддаг ажлын хувьд ажил эрхлэгчийн ажлын байран дээр нь ажиглалт хийх, улмаар цаг хугацааны боломжтой үед менежер, мэргэжилийн ажилтануудтай хамт байж ажиглалт хийх нь ашигтай байдаг.
5.    Ажлын байрны онцлогийг сайн “мэдэх”-ийн тулд зарим ажилуудаас өөрөө хийхийг оролдох. Гэхдээ энэ нь тусгай сургуулилт хийхгүйгээр шууд гүйцэтгэхэд аюулгүй ажлын хувьд л боломжтой гэдэг нь ойлгомжтой.

6.    Ажлын байрны тодорхойлолтыг энэхүү гарын авлагын дараагийн хэсэгт зааснаар хийх

1.1  Баримт мэдээлэл цуглуулах аргууд

Баримт мэдээлэл цуглуулах үндсэн аргууд

  • ·         Асуулга явуулах
  • ·         Хяналтын хуудас бөглүүлэх
  • ·         Ажиглалт хийх
  • ·         Ярилцлага хийх
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото