HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.34%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.25%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.13%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.28%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2009 / 02 / 12
Асуулга зохиох ба ашиглах
  • ·         Асүүлгыг урьдчилан тодорхойлсон хүчин зүйл, түвшинд уялдуулж зохиох
  • ·         Ажил эрхлэгч асуулгыг бөглөхөд нь туслах удирдамжаар хангах
  • ·         Асуулганд орхигдсон мэдээллийг нөхөн гүйцээхийн тулд ажил эрхлэгчтэй ярилцлага хийх.
  • ·         Асуулга ярилцлагад үндэслэн ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны шинжилгээний хуудсыг зохих ёсоор бүрэн гүйцэд бөгөлсөн байх. Ажлын байрны асуулгыг байгууллагын бүх нэгж, түвшний ажилтануудаас мэдээлэл авч чадахаар зохиох.

Асуулгын “А” хэсэгт байх ёстой асуудлууд:

  • ·         Ажлын байрны дахин давтагдахгүй нийтэд ойлгогдохуйц, урьдчилан тогтоосон дэс дугаар. Жишээ нь : яам/газар/зэрэглэл/салбар./ажлын байрыг бүгдийг нь дараалуулан дугаарлах нь ач холбогдолгүй/:
  • ·         Бөгөлсөн асуулгын хуудсыг буцааж хэнд хүргэх тухай заавар
  • ·         Ажил эрхлэгчийн нэр, утасны дугаар, яамны нэр, албан ёсны хаяг/ярилцлага хийх тохиолдолд хэрэг болно./
  • ·         Ажлын байр харъяалагдах хэлтэс нэгж
  • ·         Ажил эрхлэгчийн зэрэг цол
  • ·         Ажил эрхлэгчийн шууд удирдах албан тушаалны нэр, зэрэг, ажлын байрны нэр
  • ·         Ажил эрхлэгчийн шууд удирддаг ажилтнуудын нэрс зэрэг, тоо
  • ·         Ажил эрхлэгчийн одоогийн зэрэг албан тушаалд ажиллаж буй хугацаа
  • ·         Байгууллагад тухайн ажил эрхлэгчийн ажлын байрны байршлыг харуулсан зохион байгуулалтын бүтцийн систем.

“Б” хэсэгт:

  • ·         Ажил эрхлэгчийн харъалагддаг нэгжийн үндсэн зорилтууд
  • ·         Ажил эрхлэгчийн ажлын байрны үндсэн зорилтууд
  • ·         Ажил эрхлэгчийн гүйцэтгэх үйл ажиллагаанууд / ажлын цагийн 5- аас дээш хувийг эзэлдэг ажлын нэр төрлөөр задлах/
  • ·         Ажлын байрны эрх хэмжээ
  • ·         Ажил эрхлэгч нь шууд удирдах албан тушаалтан дүрэм журам болон урьд нь тогтоосон жишгээс ямар удирдамж чиглэл авдаг болох
  • ·         Ажил эрхлэгч шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахад гардаг хязгаарлалт
  • ·         Шийдвэрлэдэг асуудал
  • ·         Өөрийн удирддаг ажилтануудад хэрхэн хяналт тавьдаг тухай
  • ·         Ажил эрхлэгч нь гадны ямар байгууллагатай харилцдаг болон харилцах шалтгаан

“В” хэсэгт

  • ·         Ажил эрхлэгчийн асуулганд хариулсан байдлын талаар түүнийг шууд удирддаг албан тушаалтны өгсөн дүгнэлт гарын үсэг он сар өдөр
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото